x

Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Анхны 126 гишүүнтэй парламентад та шинжлэх ухааны салбарыг болон ахмадуудыг төлөөлөн орж ирсэн. Энэхүү 126 гишүүнтэй парламент эх ний намрын чуулганаа хаалаа. Ер нь өмнөх 76-гаас ялгарах зүйл нь юу байна гэж дүгнэж байгаа вэ?

-Миний зүгээс харвал энэ парламентын албан ёсны анхны чуулган нэлээд амжилттай яваад өндөрлөлөө. Дан ганц намрын чуулган биш, өмнө ээлжит бус чуулган гэж сар гаруй хуралдчихсан учраас шинэ гишүүд хийх ажилдаа нэлээд зүгширсэн болов уу гэж бодож байна. Харин гаргасан шийдвэрүүдээс ямар давуу тал, ололт бий болов оо гэж. Юуны түрүүнд 20-30 жил гацсан мега төслүүдийг эхнээс нь хөдөлгөж байна. Тодорхой хэлбэл, 14 төслөөс гурвыг нь зөв хөдөлгөж чадлаа. Үүнд Францтай хийсэн уран олборлох төсөл байна. Оюу толгойн дараа орж ирж байгаа хоёр дахь том төсөл энэ юм. Эдийн засагт ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын гадаад бодлого, нөх цөл байдлыг шинээр харуу лахад ач холбогдолтой төсөл гэж ойлгож байна. Мөн 10 жил гацсан төмөр за мын хил холболтын бүтээн байгуулалтын ажил буюу нүүрсээ төмөр замаар экспорт лох төсөл гацаанаасаа гарлаа. Удахгүй Ерөнхий сайд энэхүү гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй харагдаж байгаа.

-Гурав дахь зүйл нь юу байна вэ?

-Тэр бол эрчим хүчний хангалтын асуудал. Одоо байгаа суурь эрчим хүчний чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилго Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Эрчим хүч хэн үйлдвэрлэж байна тэр улс засаглана гэдэг зарчим дэлхийд мөрдөгддөг. Тэгэ хээр манай улс үйлдвэрлэлээ хөг жүүлэхийн тулд энэ яригдаад байгаа том төслүүдээ хөдөлгөхөд нэн шаардагдах зүйл нь эрчим хүч. Одоо байгаа манай төвийн эрчим хүчний систем ид ачааллын үеэр унах аюулд орчихсон явж байгаа. Тиймээс эрчим хүчээ нэмэгдүүлэх томоохон шийдвэрүүдийг УИХ-аас гаргаж, Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Энэ дагуу ДЦС-II-ын оронд 24 Мвт-ын хү чин чадалтай цахилгаан станц болон 300Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийн ТЭЗҮийг ОХУ-ын талаас хийлгэх асуудлыг УИХ шийдэж өглөө. Энэ хүртэл хоёр ч том эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулсныг дурдах хэрэгтэй. Нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Нөгөөх нь Багануурын батерей хуримтлалын станц.

Залгаад Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг шуурхай барьж байгуулаад ашиглалтад оруулах шаардлагатай. Эдгээр станцуудын асуудал аль ч талаараа шийдэгдсэн зүйлүүд. Тиймээс ажлыг нь яаравчлах хэрэгтэй.

-Шинжлэх ухааны салбарыг төлөөлж орж ирсэн хүний хувьд танаас утааны талаар асуух асуултууд байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухаан талаасаа хариулт нэхсэн олон асуудал УИХ-аар хэлэлцлэгдлээ. Ард түмний хувьд шинжлэх ухааны тайлбараар нэлээд дутагдлаа шүү дээ…?

-Төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл гэдэг зүйлийг дэлхий дахинд хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт, технологийн томоохон шийдлүүдийг заавал шинжлэх ухааныг үндэслэн гаргаж байх ёстой. Төрөөс бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргадаг. Ингэхдээ шинжлэх ухаанаар нотлогдохуйц үндэслэлтэй байх шаардлагатай. Энэ утгаараа утааны асуудал бол яах аргагүй шинжлэх ухаандаа суурилж, бодлого нь ч тэр, технологи нь ч тэр явах ёстой юм.

-Саяхан утааны асуудлаар УИХ-ын ерөнхий сонсгол явагдаж дууслаа. Мэдээж сонсголоор олон асуудал яригдсан. Гол асуудал нь бид утаанаасаа яаж салах вэ. Хэзээ утаагүй болох вэ. Ингэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Утаагүй болгох утааг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлээ бид аль эрт олчихсон. Гол нь яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг л байна. Юуны түрүүнд Улаанбаатар хотод хатуу түлш түлхийг хориглоогүй, энэ түлшээ түлж байгаа цагт утаа байсаар л байна. Хатуу түлш гэдэгт нүүрс, одоо түлж байгаа шахмал түлш болоод ирээдүйд түлх хагас коксын түлш ч орно. Аль ч ялгаагүй түлж байвал утаа гарсаар л байна.

-Хагас кокожсон түлш хэрэглэчихвэл утаагүй болно гэж зарим хүмүүс ойлгож байсан…?

-Хагас кокс түллээ гэхэд утаа харагдах байдлаараа одооныхоос хэд дахин илүү буурна. Гэхдээ СО2 буюу нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдаж л байна гэсэн үг. Тэгэхээр бид хатуу түлшийг ашиглахаа больсон цагт л утаагүй боллоо гэж үзнэ. Сая Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан утааны сонсгол амжилттай болж өндөрлөлөө.

-Амжилттай болсон гэдгийг та ямар утгаар нь хэлэв. Нөгөөтэйгүүр шийдэл байгаа бол яагаад одоо болтол утааг багасгаж болохгүй байгаа юм бэ?

-Утааны асуудал дээр шийдлүүд маш тодорхой бий. Улаанбаатар хот 198 мянган яндантай гэж үзье. Тэгвэл нэгдүгээрт, бид түлшний асуудлаа шийдэх хэрэгтэй. Зэрэгцээд түлш шатааж байгаа зуухны асуудлаа шийдэх нь гарцаагүй. Мөн дулаалгын асуудлаа шийдэх ёстой. Утааг нэмэгдүүлж байгаа гурван зүйл чинь энэ. Энэ гурвыг холбож зэрэгцүүлж сайн хийвэл утаа төдий чинээ буурна. Нийтээрээ энэ гурвыг яс сайн хийчихвэл өнөөдрийн утаа 50 хувь буурах ч боломжтой. Гэхдээ нийгэм гэдэг бол нэгэн жигд хүмүүсийн цугларал биш болохоор хэцүү. Ядаж олонх нь энэ гурван зүйлээ сайн хийчих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хатуу түлш ашиглахгүй болтол энэ гурван зүйлийг анхаарах нь чухал гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдээ бид төлөвшүүлж авах хэрэгтэй байна. Ямар түлшийг юунд яаж түлээд байна вэ гэдгийг мэдэхийн зэрэгцээ мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Буруу галлагаатай холбоотой асуудал гэсэн үг. Уг асуудлаас болоод л хүний амь нас эрсдэж байна. Тэгэхээр иргэд галаа яаж хэрхэн зөв түлэх вэ, угаар, утааны эрсдлээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ гэдэг шторк, шоглоомуудыг телевиз, сонингоор тогтмол мэдээлж байх ёстой байна. Манайд энэ төрлийн мэдээ, мэдээлэл огт явахгүй байгаагаас болоод иргэд уламжлалт гал асаах, дулаацах гэсэн сэтгэхүйгээрээ асуудалд хандаж байна. Ямар түлшийг юунд яаж шатаах ёстой вэ гэдэг нь өөрөө шинжлэх ухааны ойлголт. Тиймээс тэр бүр хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод амь насаараа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлээд байна.

-Бидний түлж байгаа түлшийг нэг л үйлдвэр хийж байгаа. Улмаар угаартаж нас барах тохиолдол их байна шүү дээ. Тэгэхээр гол асуудал нь түлшинд үү. Эсвэл зуух, буруу галлагаа юм уу?

-Түрүүний асуултад би нэг зүйл нэмээд хэлье. Одоо бидний ашиглаж байгаа түлш бол сайжруулсан түлш биш. Зүгээр шахмал түлш. Сайжруулсан шахмал түлш гэдэг бол хагас коксжсон түлшийг хэлнэ. Тэгэхээр одоо ашиглаж байгаа энэ шахмал түлшийг шатаахаар агаар бохирдуулагч дэгдэмхий хорт бодисууд гардаг. Тэгэхээр бид түлшээ сайжруулах хэрэгтэй гэдэг маань энэ шахмал түлшээ хагас коксоор солих шаардлагатай юм. Ингэвэл энэ дэгдэмхий бодис болон өмхий үнэр хоёр дахин багасна. Хагас коксжсон сайжруулсан шахмал түлш ашигладаг болтлоо бид эхлээд үйлдвэрийг нь барих ёстой. Тэр болтол одоо түлж байгаа түлшээ ашиглахаас өөр аргагүй. Хажуугаар нь зуухаа солих хэрэгтэй.

-Зуух солиод утаа багасахгүй гэдгийг хүн болгон л хэлж байна. Гэтэл зуухаа солих хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэх юм. Үүнд шинжлэх ухаан талаасаа ямар нэгэн онцгой анхаарах зүйл байна уу?

-Үнэндээ ард түмэн ингэж ярихаас өөр аргагүй юм л даа. Учир нь зуух сайжруулж байна гээд өнгөрсөн хугацаанд хэдэн арван төсөл, түүнд зарцуулагдсан төсвийн мөнгө хэдэн тэрбум төгрөгөөр үрэгдсэн. Гарсан үр дүн нь тун тааруу. Тиймээс л дахиад зуухаа сольё гэхээр ард түмэн хаширсан гэдэг шиг бухимдах нь аргагүй л дээ. Гэхдээ үнэхээр зууханд анхаарахаас өөр арга байхгүй. Зуух бол хамгийн чухал. Гол нь чанартай, зөв технологиор хийгдсэн зуухтай, мөн түлшиндээ тохирсон байх шаардлагатай. Ер нь түлшнээс болоод угаартахгүй. Буруу галлагаа, чанаргүй, эсвэл түлшиндээ тохироогүй зуухнаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр юуны түрүүнд Улаанбаатар хотод байгаа 198 мянган зуухны хэд нь ашиглах боломжгүй байна, хэд нь түлшиндээ тохирохгүй байна, хэдийг солих шаардлагатай байгаа судалгаагаа нэн яаралтай хий гэж хэлсэн.

-Түлшиндээ тохироогүй зуух гэж яг юуг хэлээд байна вэ. Тохироогүйгээсээ болоод угаартах тохиолдол их байна гэлээ шүү дээ…?

Бидний ашиглаж байгаа энэ шахмал түлш нь өөрөө зургаан мянган ккал илчлэгтэй. Тэгэхээр зургаан мянган илчлэг шатаах зууханд ашиглагдана. Өөрөөр хэлбэл, соролт сайтай зууханд түлэхэд тохиромжтой гэсэн үг. Энгийн нүүрс ша таадаг зуух бол дөрвөн мянган ккал байдаг. Шууд хэлэхэд, түлшээ гүйцэт шатааж чадахгүй СО буюу угаарын хийг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр угаартаж нас барж байгаа асуудал угтаа түлшнээсээ биш, зуухнаасаа шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс Улаанбаатар хотын 198 мянган зуухыг шалгах хэрэгтэй байгаа юм. Энэ бол түргэн хийгдэх боломжтой хамгийн чухал ажлуудын нэг. Ингээд тэнцээгүй, эсвэл ашиглах ямар ч боломжгүй зуухуудыг нэн яаралтай солихоос өөр гарц одоохондоо бидэнд байхгүй болов уу. Эсвэл зуух солихгүй гэж үзвэл буцаад дөрвөн мянган ккал илчлэгтэй түүхий нүүрс түлэх шат руугаа буцаж болно. Хамгийн чухал нь иргэдийн амь нас. Тиймээс энэ асуудал дээр холбогдох албаныхан нэн шуурхай л ажиллах ёстой доо. Нөгөөтэйгүүр угаартах эрсдэлд орсон иргэдийн ихэнх нь галлагаагаа зөв хийж чадахгүй байна. Зарим нь галаа зөв шатааж эхэлсэн ч гал ид шатаж байх үед нь яндангийнхаа сойлтыг түлхчихдэг. Үүнээс болоод агаарын соролт буюу хүчилтөрөгчийн хэмжээ зуухан дотор дутагдаж улмаар түлш дутуу шаталтанд орж угаарын хий ялгаруулдаг. Сойлтыг огт түлхэж болохгүй гэдгийг иргэдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй байна. Яндангийн сойлт түлхлээ гээд та түлшээ хэмнэхгүй. Эсвэл дулаанаа удаан бариулна гэж буруу ойлгох хэрэггүй. Ялгаагүй л шатаад дуусна. Гаргах дулаанаа ялгаруулна. Тиймээс агаар соролтын асуудлыг сайжруулах тусам угаартах эрсдэл буурна.

-Түлш, зуух, дулаалга гэсэн шаталсан сайжруулалттайгаа хэдий хугацаанд явах вэ. Хэзээ утаа гаргахгүйгээр дулааны асуудлаа шийдэх бол. Шийдэл нь юу байх вэ?

-Шийдэл нь мэдээж хий, эсвэл эрчим хүч. Улаанбаатар хот 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээнээс бүрмөсөн гарна гэж зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2030 оноос хойш нэг ч яндангүй болно гэсэн үг. Тэгэхээр 2030 он хүртэл бид зуух, түлш, дулаалга, галлагаагаа шат дараатай, уялдаа холбоотойгоор сайжруулж явахаас өөр гарцгүй. Цаашид хагас коксжсон түлш ашиглаад ирвэл түүнд тохирсон зуух мөн байх ёстой. Тэгэхээр дахиад зуухаа сольцгооно гэсэн үг. Тэгэхгүй бол түлшээ сайжруулчихаад зуухаа орхиж огт болохгүй. Энэ хоёр адилхан сайжраад явах учиртай. Үүнийг иргэд маань сайн ойлгож, шинжлэх ухаанчаар аливаа асуудалд хандаж, танин мэдэхүйн мэдлэгээ сайжруулж, өөрсдийнхөө амь насыг авран хамгаалах шаардлагатай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зүгээр л үхээд өг энэ хүн Монголд нээх хэрэгтэй ч хүн биш (66.181.190.151)
    Лалрын өвгөн зүгээр л хурдан үрэж үз. Ийм хүн ШУ академи судлаач байсан гэхээр манай шу дампуурах нь аргагүй.
    2025 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.189.193)
    хуцалгүй зайл
    2025 оны 02 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Өчигдөр 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Өчигдөр 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Өчигдөр 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа Уржигдар 12 цаг 22 мин Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна Уржигдар 10 цаг 26 мин Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ Уржигдар 09 цаг 59 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ Уржигдар 09 цаг 53 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг Уржигдар 09 цаг 39 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-24 Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол за... Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, ха...
Top