x

Шүүх засаглал Монголын ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу

Ер нь нөхцөл байдлыг  анзаарахад эрх баригчдын дураар үйлдлүүд Монголын Шүүх засаглал дээр очоод унаж байх шиг байна. Сүүлийн тодорхой жишээ нь Н.Номтойбаярын Шүүх хурал юм.

СЕХ-ноос түүнийг “албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны Шүүх хүлээж авсан. Ингээд тэрээр давж заалдсан. Давж заалдах шатны Шүүхээс Н.Номтойбаярын дөрвөн жилийн өмнөх үйлдэл нь “албан тушаалын гэмт хэрэг” биш байна. Харин Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн юм байна хэмээн үзэж Н.Номтойбаярын дэвших эрхийг зургадугаар сарын 7-ны өдөр сэргээлээ. Энэхүү хоёр өөр тайлбараас харахад яах аргагүй эрх баригчдын шахалт нөлөөтэйгөөр СЕХ-ны зүгээс түүнийг нэр дэвшилтээс хассан байна гэж судлаачид үзжээ. Маш товчхондоо Н.Номтойбаярт дөрвөн жилийн зайтай хоёр өөр тайлбар гаргасан нь санамсаргүй хэрэг биш. Ерөөсөө л эрх баригчид нөлөөлдөг технологи юм. Иймэрхүү технологи өмнөх жилүүдэд хэчнээн удаан хэрэгжиж, үгэнд ороогүй хүмүүсийг, эрх ашгийг нь зөрчсөн нөхдүүдэд хэрэглэж байсныг тоолох аргагүй. Энэхүү шүүх хурлын шийдвэрийг хараад эцсийн дүндээ муу нэртэй, луу данстай шүүх засаглал, шүүгчид л ардчилал, хүний эрхийн баталгаа болж байна хэмээн дүгнэхэд хүрлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал дээр ч шүүгчдийн энэхүү шударга хандлага шууд мэдрэгдсэн. Шүүхийн зүгээс “Ер нь зээл авах нь гэмт хэрэг биш шүү дээ” гэж үзсэн нь эрүүл хандлага, зөв байр суурь юм. Ямар ч арилжааны банк ашиг харж, хүү тооцож зээл олгодог. Энэ бол алтан зарчим. Хөгжлийн банкны зээл яг л энэ зарчмаар явсан гэдэгт шүүх эргэлзэх ёсгүй. Мэдээж танил тал, нэр нүүр тэнд үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн зарчим нь зээл олгогч нь тодорхой-зээл авагч нарын алтан дүрмийг Шүүхээс мөрдлөг болгосон хэрэг. Ийм тохиолдолд яллах дүгнэлт нийгэмд шуугьж байснаас зөөлөн буух нь тодорхой. Харин улс төрийн өрсөлдөгчдөө энэхүү Хөгжлийн банкны хэргээр далимдуулан нухчин дарах, бизнесийг нь царцаах, эсвэл нээнтэглэн хувьцаанаас нь эзэмших, бүр юу ч үгүй болтол нь хоосолж зээлийг нь төлүүлж дампууруулах гэхчлэн эсэн бусын санаархал явагдсан нь тодорхой. Энэ санаархал, технологио хэрэгжүүлэх эцсийн цэг нь шүүх хурал. Мэдээж шүүхэд нөлөөлөхийг хичээнэ. Гэвч Хөгжлийн банкны шүүх хурлаас харахад шүүх засаглал энэхүү дуулиант хэрэг дээр эрүүлээр хандлаа гэж шинжээчид, судлаачид, туршлагатай хуульчид дүгнэж байгаа юм билээ.

Муу л бол хойд захын овоохой гэдэг нь Монголын шүүх засаглал яагаад ч биш. Тэнд хүний хувь заяаг шийддэг. Тийм болохоор тэр газар нь муу муухай жишээ байж болохгүй. Харин байлгах сонирхол эрх баригчдад бий. Тийм бүлэглэлүүд ч бий. Тэдэнд таалагдахгүй шийдвэр гарах бүрт Шүүхийг зүхдэг. Нийгэмд өргөн хүрээний үзэл суртал явуулдаг. Эцэст нь Шүүхэд итгэх итгэл Монголын нийгэмд улам унаж байна. Шүүхэд итгэх итгэлгүй болсон ард түмэн одоо хэнд итгэх вэ. Бурханд уу, буг зэтгэрт үү. Энэ рүүгээ явахад хүрвэл нийгэм жинхэнэ харанхуй руу, ширэнгийн хууль руу явна. Нэгэнт ийм болгоод авсан нийгмийн сэтгэл зүй, ядуу ард түмнийг дарлаж дээрэлхэж, мөнгөөр саналыг нь худалдан авч, эрх мэдлийг атгаж, улс орныг тонон дээрэмдэж суух нь тэр хэдхэн хүнд маш амар хялбар байх болно. Ийм л аюул Монголд нүүрлэсэн. Үүний өөдөөс өнөөдрийн Монголын шүүх засаглал зогсож эхлэв үү дээ хэмээн урам зориг авч байна.

Шүүхийн ил тод байдлын хууль гэдэг бол ер нь дайсагнасан хууль гэж туршлагатай хуульчид, шүүгчид үнэндээ үзэж байгаа даа. Шүүх дээр ил тод байж болдоггүй зүйл гэж бий. Бүр Олон улсын практик нь тийм. Тухайлбал гэр бүл, эхнэр нөхөр хоорондын маргаан шүүх дээр нууц байдаг. Компанийн нууц, сүүлийн үед технологийн нууцтай холбоотой Шүүх хурлууд маш ярвигтай. Яагаад ч ил тод байх боломжгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маргааныг ч зарим нэг хүн ил тод шүүхийг шаардаж байгаа нь тэнэглэл. Хувь хүний эрхийн асуудал шүүхэд нэгдүгээрт тавигдаж явдгийг бид мэдэхтэйгээ болсон. Эхэнд дурдсанаар эрх баригчдын хүлээс, дарамтаас шүүх засаглал хол байж, шийдвэрийг тэдний ямар ч нөлөөгүйгээр гаргаж байгаа нь үнэндээ Шүүх шударга сайн ажиллаж байгаагийн шинж л гэж хэлье.

Шүүгчдийг, шүүх засаглалыг хүчээр муухай харагдуулж болохгүйг давтъя. Нүүрэнд баас түрхэж, нэр хүндгүй болгосон шүүх засаглалд эрх баригчид яаж ч нөлөөлж, дураараа авирлаж, хүссэн шийдвэр гаргуулж, хувь хүн, цаашлаад аж ахуйн нэгж, улмаар улс орны хувь заяагаар тоглож мэдэхийг Олон улсад хийгээд Монголд болсон олон кейсүүд нотолно. Ямар аймшигтай үр дагаварт хүрдгийг хэлээд өгнө. Тийм болохоор хүн төрөлхтөн шүүх засаглалд ямагт итгэж ирсэн. Зарим үед энэ улс оронд чухам юу болоод байгааг ч ойлгох аргагүй үйл явдлууд өрнөж байна. Сошиалын цунамид монголчууд өртөж байна. Өнөөдрийн ийм амаргүй, ардчиллын үнэт зүйлс эргэлзээтэй болсон цаг үед ямартаа ч Монголын шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу даа гэх итгэл найдвар төрж байгаа нь сайхан байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Шүүх засаглал Монголын ардчилалын өмөг түшиг байгаасай !!! гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүхээс гагцхүү хуульд захирагдсан үндэслэл бүхий шийдвэр гарахад эрх баригчид тун дургүй
    2024 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 4 цаг 51 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 4 цаг 56 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 4 цаг 56 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 5 цаг 6 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 5 цаг 23 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 5 цаг 31 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 5 цаг 38 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 5 цаг 45 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 18 цаг 25 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 18 цаг 57 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 19 цаг 25 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 19 цаг 42 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 20 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 22 цаг 38 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 22 цаг 51 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 23 цаг 29 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 23 цаг 40 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 23 цаг 49 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top