x

Малчин хүнийг малтай нь хамт уруудуулах нь манай төрийн мэргэн бодлого юм

Хоёр хоногийн өмнөх мэдээгээр улсын хэмжээнд хагас сая гаруй /667,841/ мал хорогджээ. Одоо энэ тоо хэдээр нэмэгдсэнийг хэлж мэдэхгүй ч нөхцөл байдал хүндэрсээр л байна. Цаг уурынхан, Онцгой байдлын албанаас "Цаг агаарын таагүй байдал үргэлжилнэ. Нөхцөл байдал хүндэрч байна" гэдэг тойм мэдээтэй. Малын тоо толгой хорогдохын хажуугаар хүний амины эрсдэлтэй. Ганц найдах юм нь цаг наашлах... Өвөл болохоор хүйтэн болдог, хавар болохоор ногоо ургадаг гэсэн жам ёсны хоёр л үнэн монголчуудын, малчдын амьдралыг чиглүүлж байна.

Өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Бараг 10 хувь, багадаа зургаан сая толгойгоор буурсан гэсэн үг. Зуд турхан, малын "зүй бус" гэгддэг хорогдол эхлэхээс бүр өмнө шүү дээ. Он гарсаар дахиад 600 мянга гаруй, 700 мянга шахуу мал хорогдчихлоо. 

Харамсалтай нь энэ нь "зүй бус хорогдол" гэхээсээ илүү зүй ёсны үзэгдэл юм. Байгалийн гамшигт үзэгдэл энэ тэр гэж нэрлээд, цаг агаарын хүндрэл бэрхшээлд бурууг өгөх ч арга байхгүй. Монголчууд жил бүр туулдаг өвлөө туулаад, угтдаг л хавраа угтаж байна. 

2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогджээ. Тухайн үеийн
зах зээлийн ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна гэдэг тооцоог салбарын хүмүүс х
элж байлаа. 2023 оны хавар (зургадугаар сар хүртэл) 3,6 сая толгой болж өссөн. Энэ хавар ч гэсэн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй дүр зураг харагдаж байна. Тэгэхээр энэ бол байгалийн гамшиг, цаг агаарын хүндрэл бэрхшээл биш байх нь. Харин ч эсрэгээрээ жам ёсны үзэгдэл, зүй тогтол гэсэн үг.

Монголчууд саяхан 70 сая мал тоолуулаад бардаж суув. (Бодитоор бол 80-90 сая хүрсэн гэх тооцоо ч байдаг) Одоо 60 саяд барьж чадах уу, үгүй юу гэдэг дээр ирж байна. Энэ бол байгаль эхээс өгч байгаа сануулга.

Бэлчээрийн даац хэтэрсэн, хомсдсон, талхагдсан тухай бид сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Хамгийн сүүлд 2018 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас манай бэлчээрийн даацыг судлаад “Нийт бэлчээрийн 13 хувь нь эргэж сэргэхгүйгээр цөлжсөн, 70-аас илүү хувь нь гүн цөлжилттэй буюу ургамал нь тачир, сийрэг, нэр төрөл нь цөөрсөн байна” гэдэг дүгнэлтийг танилцуулж байжээ. (Ядахдаа бид чинь өөрсдөө ч энэ судалгаагаа хийж чаддаггүй юм байна шүү дээ) Түүнээс хойш бэлчээр муудсан уу, гэхээс сайжраагүй нь тодорхой. Малын тоотолгой нэмэгдээд байгаа юм чинь.

Тэгэхээр бэлчээргүй учраас хадлан байхгүй, хадлан байхгүй учраас хаврын хахирган цагаар өл, хоолгүй мал хөр цас хэмлээд, дотроосоо хайрагдаад хөлдөж, өлдөж үхэж байна. Түүнээс биш гадаа хүйтнээс болж мал осгоод, үхээд байгаа юм биш. Дэлхий тэр чигээрээ дулаарч байхад Монголд л ганцхан хүйтрээд, хүн малгүй осгоод байна гэж юу байх вэ. Товчхондоо малын тоо толгой хэт их өссөнөөс, тачирхан, ядмаг бэлчээрийнхээ даацаас хэд дахин хэтэрснээс болж хүн, малгүй ингэж тамлагдаж байна.

Үүнээс зайлсхийх хамгийн зөв бөгөөд ганц арга нь малын тоо толгойг бууруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх. Малыг бэлчээрийн аргаар өсгөх биш, ядахдаа бэлчээр, тэжээл хосолсон хэлбэрт шилжүүлэх, фермийн аж ахуйг хөгжүүлэх явдал. Малын тоо толгойтой хөөцөлдөх биш, чанар үр ашгийг нэмэгдүүлэх асуудал. Угаасаа мал аж ахуй дээрж ажилладаг хүний тоо жилээс жилд хомсдож байхад малынхаа тоо толгойг бууруулж чадвал тэнд зарцуулдаг хүн хүч, хөдөлмөр ч гэсэн хэмнэгдэнэ биз дээ. Хуучин цаг, социализмын үе шиг хүүхдээ сургуулиас чирж гаргаад малчин болгодог хүн одоо байхгүй болсон. Хүүхдүүд нь ч түүнийг зөвшөөрөхөө больсон. Цаг үе нь ингэж өөрчлөгдсөн.

Цаг үеэ мэдэрсэн, цөөн тооны сүйхээтэй, самбаатай нь, илүү хөдөлмөрч хэсэг нь энэ чиглэл рүү аль хэдийн яваад эхэлчихсэн. Харамсалтай нь, төрийг бодлого болгож чадахгүй байна. Харин төрийн бодлого бол шал эсрэг явж байгаа. Жил бүрийн цагаан сараар мал сүргээ мянгаар өсгөсөн нөхдийг шалгаруулж, “Мянгат малчин”-аар өргөмжилдөг. Цол тэмдэг гардуулж, найр наадам хийдэг. Тэгээд хаврын зуд турхан эхэлж, мал нь үхээд эхлэхээр нөгөө сүрхий “мянгатууд” руугаа өвс тэжээл барьж очоод, үхэж байгаа малынх нь дэргэд уйлж байгаад зургаа татуулдаг. Ийм л нэг тэнэгрэл мал аж ахуйн салбарыг хөгжлийг чөдөрлөчихөөд байна.

Тоо баримт хэлбэл, 2020 оноос хойш манайд мянгат малчдын тоо тасралтгүй өсч байгаа. 2020 онд 10200 байсан бол 2022 онд 12150 болсон. Хоёр жилийн дотор хорин мянгаар нэмэгдэж байна. Ганц "мянгат"-аар тогтоно гэж үү. "Аварга малчин", "Сайн малчин" гээд шагнал урамшууллаар булж өгнө. Мянгат малчдын тоо жилээс жилд нэмэгдээд байхад малчдын ахуй амьдрал жилээс жилд уруудаад байдаг. Тэгэхээр энэ чинь малчин хүнийг малтай нь хамт уруудуулах манай төрийн бодлого мөн биз. Малчид ядуу, буурай байх нь хэнд ашигтай вэ?

Хэрвээ малчнаа, хүнээ боддог бол хамгийн түрүүнд малын тоо толгойг бууруулъя, зохистой хэмжээнд барья, бэлчээрээ нөхөн сэргээе, хадлан тэжээл авдаг болъё, хашаа хавиргаа сайжруулъя гэж ярих ёстой биз дээ. Үүндээ чиглэсэн бодлого гаргах ёстой биз дээ.

Тэгээгүйгээс болоод, дан ганц малын тоо толгойны араас хөөцөлдөөд, түүнийг нь төрөөс бодлогоор дэмжээд байгаа учраас малчин хүний амьдрал малтайгаа хамт уруудаж байна. Малчин хүн малынхаа араас яваад, малаасаа түрүүлээд үхэж байна. Дээр нь сураггүй болсон малчин, малын араас эрэл хайгуул хийхэд хичнээн хүн, хүч, хөдөлмөр, хөрөнгө сүйдэж байна? Тэгэхээр энэ чинь ганцхан малчдын ч асуудал биш юм. Нийтийн, нийгмийн асуудал болчихоод байна.

Одоо Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт (хоёрдугаар сарын 14-нд) Засгийн газар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж” улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан.

Энэ өдрөөс хойш хэдий тооны хүн, хүч, техник хэрэгсэл гаргасан, хэдэн тонн бензин шатахуун, хэдий хэмжээний төсөв, хөрөнгө "шатаасан" бэ гэдгээ тайлагнах хэрэгтэй. Тэр нь ямар үр дүнд хүрсэн, эсвэл бүр үр ашиггүй зардал болсон бэ гэдгийг ярих ёстой. Энэ бүхнийг нэгтгэж байж мал аж ахуйн салбарт гарч байгаа хохирол сүйтгэл, түүнээс үүдэж эдийн засагт ирж байгаа дарамтыг иж бүрнээр нь ярих ёстой.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.69.252.155)
    Бүх зүйлд бөөцийлөөд л ...
    2024 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 51 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 0 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 3 цаг 5 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 5 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 5 цаг 44 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 5 цаг 47 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 6 цаг 29 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top