x

Далайн гүний олборлолтыг зогсооход оройтоогүй

Далайн ёроолоос ховор металл, ашигт малтмал олборлохын тулд томоохон уул уурхайн компаниуд ээлжээ хүлээн эгнэж буй. Гэвч хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар тэд бодож үзсэн болов уу.

Карибын тэнгисийн Ямайка улс дахь Олон улсын далайн гүний байгууллагын үйл ажиллагаа өнгөрсөн 30 орчим жилийн турш бараг нууцлагдмал байв. Тус байгууллагын гишүүн 168 орны төлөөлөгчдийн хэлснээр хүрээлэн буй орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд болон олон улсын бизнесийн салбарынханд л үйл ажиллагаа нь сонин байлаа. Энэ нь ч худал үг биш байв. 1994 оноос хойш Ямайкын нийслэл Кингстоны эрэгт төв нь байрлаж үйл ажиллагаа явуулсан уг байгууллага жил хагасын өмнөөс анхаарлын төвд орсон гэхэд хилсдэхгүй. Далайн ёроолд уул уурхайн олборлолт хийж ашигт малтмал, ховор металл олборлох зөгнөл бодит биеллээ олж олон улсын эзэмшил талбарт олборлолт эхлэхэд бэлэн болсон бололтой.

Олон улсын далайн гүний байгууллага нь мэдээллийг нууцалсан, хөндлөнгийн оролцоонд өртсөн, хуулийн цоорхойг ашигласан гэх зэрэг хэд хэдэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Хэдэн арван жилийн турш чимээ аниргүй байсны эцэст эрдэмтэд болоод байгаль орчныг хамгаалагчдын үйл ажиллагаа идэвхжиж, Засгийн газрууд уг бүтцийн дотор чухам юу болоод байгааг сонирхож эхлэв. Тэд яаралтай арга хэмжээ авч далайн ёроолын хүрээлэн буй орчинд анхаарал хандуулахыг уриалж эхэлсэн ч далай тэнгисийн ёроолд явуулах олборлолтоос байгаль экологи, хүрээлэн буй орчныг хамгаалахад хэт оройтсон байж болзошгүй гэх айдас буй. Асуудлыг энгийнээр харвал хүн төрөлхтний эцэс төгсгөлгүй шунал биднийг хэр хугацаанд ямар эрсдэл хүлээхийг ойлгож мэдэхээс өмнө дэлхийн хамгийн нууцлаг, хэн ч хүрээгүй хэсгийг ашиглахад хөтөлж байна гэсэн үг юм.

“Greenpeace” төрийн бус байгууллагын далайн гүн дэх олборлолтыг зогсоох хөдөлгөөнийг удирдаж буй Луйза Кассон саяхныг хүртэл энэ тухай хэн ч ярьдаггүй байсан бол өнөөдөр тив дэлхийн аюул болж байна гэжээ. Ийм төрлийн кампанит ажил эрхлэгчид бүх салбараас дэмжлэг авч чаддаг. Тухайлбал, “Samsung”, “Google”, “Volvo”, “Philips”, “BMW” зэрэг дэлхийн томоохон брэндүүд дуу хоолойгоо нэгтгэжээ. Групп компаниудаас гадна Чили, Коста-Рика, Эквадор, Шинэ Зеланд, Испани улсууд далайн гүний олборлолтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон бүх талаар хориглох шаардлага хүргүүлсэн байна.

Ямартай ч удаан хугацааны өмнө байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээр ёсоор Канадын эзэмшилт компани болон Науругийн Засгийн газар хамтран хэдхэн сарын дотор далайн гүний олборлолтыг эхлүүлж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Олон улсын далайн гүний байгууллагын 28 дахь чуулганы эхний хуралдаанаар улс орнууд Далай тэнгисийн хүрээлэн буй орчныг хамгаалахад ажиллах албан бус ажлын группын талаар чамгүй мэтгэлцсэн. Гишүүн орнууд нэг нэгээрээ байр сууриа илэрхийлсээр байв. Орос, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг улсууд амьд ба амьд бус системийн өөрсдийгөө бүтээн байгуулах тухай “синергетик” гэдэг үгийг хэрэглэж байлаа. Энэ мэтчилэн Австрали, Норвеги улсууд онц биш зүйл дээр мэтгэлцэж төгсгөлд нь хүрээлэн буй орчныг хамгаалагчид, эрдэмтэд, уугуул оршин суугч тэмцэгчид тэнгисийн гүн дэх уурхайн олборлолтыг эхлүүлэх хэрэгтэй эсэх үндсэн асуудлыг хөндсөн юм.

Далайн хуулийн тухай НҮБ-ын конвенцид 1994 оноос хойш улс орнууд эргийн дагуу далай тэнгисийн 370 км хүртэл усанд байгалийн нөөц судлах болон ашиглах эрхтэй болсон. Уг гэрээний хүрээнд Далайн гүний олон улсын байгууллага үүсэн байгуулагдсан юм. Улмаар тус байгууллагын гишүүн орнууд далайн хилээс цаашхи гүнд юу хийхийг шийдэх хэрэгтэй болсон юм. Энэ нь дэлхийн гадаргуугийн 40 хувь хамрах эзгүй далай тэдний эрхшээлд орсноос ялгаагүй. Далай тэнгисийн өргөн уудам гүний газар нутгийн 90 орчим хувьд амьтад амьдрах боломжтой байдаг аж. Далайн гүний хайгуул судалгаа 1960-аад оноос эхэлсэн боловч одоогоор аж үйлдвэрийн түвшинд арилжаа эрхлэх хэмжээнд хүрээгүй л байна. Хайгуул судалгаа явуулах технологийн ихэнхийг дахин хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Олборлолтын дүрэм журам ч эцэслэн батлагдаагүй гэж хэлж болно. Түүгээр ч үл барам никел, кобальт, манган, зэс, алт, мөнгө, цагаан алт зэрэг ашигт малтмал болон металлыг хэрхэн олборлох зэрэг тодорхойгүй зүйл бишгүй. Гүний олборлолтыг голлон гүйцэтгэхэд бэлдэж буй Европ, Умард Америкийн цөөн компаниуд тэдгээр ашигт малтмал болон металлыг сэргээгдэх эрчим хүч, автомашины зай хураагуурт нэн хэрэгцээтэй гэж үздэг. Харин хүрээлэн буй орчин, байгаль хамгаалагчид, эрдэмтдээс гадна автомашин үйлвэрлэгч томоохон брэндүүд эхнээсээ эсэргүүцэх болжээ. “BMW”, “Volvo”, “Volkswagen”, “Renault” компаниуд далай тэнгисийн гүний олборлолтыг хойшлуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн ба хэрэв олборлолт эхэлбэл тэдгээр материалыг үйлдвэрлэлдээ ашиглахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Олборлолтын явцад аварга том бульдозер далайн ёроолоор явж замдаа таарсан бүгдийг дайран гарна. Гэтэл гүний хөрснөөс 10 см дээш орчин нь далайн амьтдын амьдрах гол орчин аж. Улмаар олон тооны амьтад устаж үгүй болно гэсэн үг юм. Олборлолт хийх явцад ус, тунадас, жижиг амьтад бүгд аварга том хоолойгоор сорогдож, ангилан ялгалтад орж, хэрэгцээгүй хэсэг нь хог хаягдал болно. Далайн гүний олборлолт явуулах уг технологи нь байгаль орчин хамгаалагчдын хамгийн их эсэргүүцэж буй зүйл ажээ. Өнгөрсөн жилээс эхэлсэн далайн гүний олборлолтын судалгаагаар үр нөлөөг тогтооход шаардагдах шинжлэх ухаанч тодорхойлолтын ердөө 1.1 хувь нь л ойлгомжтой болсон байна. Үнэн хэрэгтээ энэ тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл огт хангалтгүй байгааг үүнээс харж болох юм. Тэр ч бүү хэл далайн гүний биологийн олон янз байдлын гуравны хоёрыг л судалж нээсэн тул нууцлаг ертөнцийг бүрэн ойлгоход хол байна. Нөгөөтэйгүүр далайн гүний амьдрал хүн төрөлхтөнд асар их үр ашигтай гэдгийг тогтоосон судалгаанууд ч бий. Гүний хөрсийг гэмтээснээр олон төрлийн эм бэлдмэлд шаардагдах түүхий эдийг ч алдаж болох юм.

Олон улсын далайн гүний байгууллагын 28 дахь удаагийн хуралдааны хоёр дахь хэсэг болох Хууль зүй болон техникийн комиссын уулзалт долоодугаар сард Кингстонд үргэлжилнэ. Гүний олборлолтыг хойшлуулахыг хүссэн орнуудын тоо Вануату, Доминиканы бүгд найрамдах улсуудаар нэмэгдээд байна. Энэ зун болох уулзалтад хүрээлэн буй орчныг хамгаалагчдаас гадна Номхон далайн арлын уугуул оршин суугчид, тэдний төлөөлөл тэмцэгчид оролцоно. Төлөөлөгчдийн нэг Сол Кахо’охалахала Хавайн Ланай арал дээр амьдарч буй долоо дахь үеийн иргэн. Тэрээр 1950-1960 оны үед Хавайн Кахулаве арлыг АНУ-ын армийн бөмбөгдөлтийн талбар болгохыг эсэргүүцэж байсан уугуул оршин суугчдын нэг ажээ. Далай тэнгисийн гүнийг үймүүлэх нь шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны асуудлаас гадна соёлын өвийг устгаж буй балмад явдал гэдгийг тэрээр хэлсэн байна. Хавайн уугуул иргэдийн хувьд далай тэнгисийг түшиглэн амьдарч ирсэн өвөг дээдсээ хүндэтгэж, далай бол хэний ч өмч биш гэдэг зарчмыг хадгалж үлдэхийг хичээж байгаа аж. Хэдийгээр тал бүрээр хамгаалагчид тэмцэж байгаа ч Олон улсын далайн гүний байгууллага олборлолт хайгуулд өгсөн тусгай эрхээ цуцлах нь юу л бол. Учир нь тусгай зөвшөөрөл бүрийн үнэ 500 мянган ам.доллараас эхэлдэг байна. Хүмүүс байгаль, хүрээлэн буй орчноос илүү санхүүгийн эрх ашгаа тэргүүнд тавих нь харгис.

“Greenpeace” төрийн бус байгууллагын далайн гүн дэх олборлолтыг зогсоох хөдөлгөөнийг удирдаж буй Луйза Кассон далайн тэнгисийн хуулинд далайн хүрээлэн буй орчинд гарз хохирол учруулахгүй гэдгээ батлан даасан тохиолдолд гүний олборлолтыг эхлүүлэх тухай тусгасан байдаг ч эрх ашгийн үүднээс биелэхгүй нөхцөл бүрдээд буйг анхааруулжээ. Гэвч гутрахад арай эрт байна. Далайн гүний олборлолтыг эхлэхээс нь өмнө зогсоох боломж бий гэдгийг харуулсан зарим үйл явдал ойрын хугацаанд тохиов. Салбартаа хамгийн удаан үйл ажиллагаа явуулж байгаа том тоглогч Америкийн зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани далайн гүний олборлолт хийх өрсөлдөөнөөс нэрээ татсан билээ. Мөн Данийн усан онгоц үйлдвэрлэгч “Maersk” компани далайн гүний олборлолт дахь хөрөнгө оруулалтаа хэдхэн хоногийн өмнө зогсоов.

Олон улсын далайн гүний байгууллага байгуулагдсан гучаад жилийн тэртээ далай тэнгисийн гүний тухай мэдлэг хаа хаанаа хомс байсан бол өнөө цагт бид арай илүү мэддэг болжээ. Цөөн бизнес эрхлэгчдийг богино хугацаанд хялбар аргаар халаасыг нь зузаалахын тулд далай тэнгисээ сүйтгэх үү, аль эсвэл дэлхийн Засгийн газрууд уг балмад үйлдлээс гараа татах уу гэдэг асуулт үлдэж байна. Эх дэлхийн нэг хэсэг болсон хүмүүн бидний хувьд хариулт нь тодорхой гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 7 цаг 26 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 7 цаг 31 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 7 цаг 31 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 7 цаг 41 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 7 цаг 58 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 8 цаг 6 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 8 цаг 13 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 21 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 21 цаг 0 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 21 цаг 32 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 22 цаг 0 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 22 цаг 17 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 23 цаг 6 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top