x

З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү?

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АН-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсныг нь улс төрд нөлөө бүхий этгээд гэж шүүх үзсэн. Тийм учраас сайд асан Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, үргэлжилсэн үйлдлээр бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.

З.Энхболдыг “үргэлжилсэн үйлдлээр хатгагч хийж” бусдад давуу байдал бий болгосон гэж шүүх үзсэн байдаг. Энэ нь удаан хугацаагаар холбоотой байж ятгах ярилцах зэргээр нөлөөлсөн гэсэн үг. Тэгвэл З.Энхболд нь сайд асан Б.Энх-Амгалантай ганц удаа ч утсаар яриагүй, мессэж бичиж байгаагүй,уулзаж ч байгаагүй гэж удаа дараа мэдэгдсэн. Тэгэхлээр “үргэлжилсэн” бүү хэл нэг удаа ч уулзаж утасдаж байгаагүй гэсэн үг. Ийм байхад яаж хатгагч болчхоод байгааг ойлгохгүй байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагч гэдгийг тодорхойлж, хуульчилсан. Хатгагч гэдэг нь тухайлан хэн нэгэн хүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлнэ.

Энэ нь зөвхөн гэмт хэрэг үйлдэх санааг хэн нэгэнд хэлээд өгч байгаа үйлдэл огт биш. Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэхүйц санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэсэн этгээдийг хэлж байгаа юм гэж хуульч Г.Эрдэнэбат манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Хар үгээр бол тэд “Хүзүү сээрээрээ холбогдсон” нөхдүүд байсан байж л гэмт хэрэг хийхэд нь хатгагч болох юм байна. Гэтэл тэд хоорондоо огт харилцаж байгаагүй гээд мэдүүлээд байдаг. Ийм ил тод юманд яагаад шүүх илт “гөрдөж” ял өгөх болов. Ийм байдал нь шүүхийн нэр хүндэд халтай байдаг биш юм уу.

Ард түмэн шүүхдээ итгэхгүй болбол цаашид бид улс байж чадах уу. Юу шүүхэд нөлөөлөв гэдэг хар нийгэмд үүсээд удаж байна. Нөгөө “телефон жаст” гэгч нь нөлөөлөв үү. Шүүгчийн итгэл үнэмшил гэж хуульд байдаг. Шүүгч “хатгасан” л гэсэн итгэл үнэмшилтэй байсан хэрэг. Түүнийг ийн “итгэл үнэмшил”-тэй болоход хэн нөлөөлсөн бэ. Лав л хууль биш байна. Тэгэхлээр нөлөөлдөг нэг хүчин байж л таарах гээд байна гэж юм боддог хүн бүр хэлээд байгаа юм

Ж.Сандагдорж /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 58 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top