x

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.

Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэ чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна. Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа.

Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргасан.

Удахгүй Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна.

Мөн Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна. Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ одооноос хөгжүүлэх ёстой 25 мин   ЭМГЭНЭЛ 1 цаг 6 мин Швейцарчууд хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжсэнгүй 1 цаг 32 мин “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ 1 цаг 36 мин Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан шилдэг доноруудыг алдаршууллаа 1 цаг 38 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом буурчээ 1 цаг 43 мин "Дархан Мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай өндөрлөлөө 1 цаг 47 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хээрийн сургалт эхэллээ 1 цаг 48 мин Цахилгаан хэрэгслийг батарейгүйгээр ажиллуулах шинэ аргыг олжээ 1 цаг 50 мин Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна 1 цаг 55 мин Чалкогийн гэрээ яагаад хадны мангаа болсон бэ? 2 цаг 11 мин Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү? 3 цаг 24 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв 3 цаг 52 мин Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ 3 цаг 57 мин Элчин сайд А.Ананд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 4 цаг 5 мин Пакистан: АНУ, Ираны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртсон 4 цаг 9 мин Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ эхэлнэ 4 цаг 13 мин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 5 цаг 23 мин АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 18 цаг 23 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 18 цаг 36 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ...
Top