x

Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,568 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 679 хэрэг шинээр нээж, 448 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 117, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн 4, Эрүүл мэндийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Соёлын өвийн эсрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал

- Э.Б нь 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрдэнэс буюу 1,604 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд;

- Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулан, айлган сүрдүүлж, заналхийлэн, биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор цахим орчинд "санхүү авна" гэх зар байршуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарын биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.М, Г.М нар нь бүлэглэн нэр бүхий иргэнээс Бүгд Найрамдах Турк Улсаас хууль бусаар илгээсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, матамфетамины агууламжтай, "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй олсны төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Н.Б нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор, гар цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mary jordan (105.116.1.106)
    Late last year, I unintentionally fell for a cryptocurrency fraud. A Facebook imposter persuaded me through a phishing scam about how I could make a sizable profit from a legitimate cryptocurrency company, which he claimed assisted traders in investing and making big profits. They took advantage of me and made off with $114000 worth of cryptocurrency.As this was money I had worked so hard to obtain, I was shocked and uncomfortable. After reading favorable reviews and internet testimonials about a recognized team led by jbeespyhack, I learned how adept they are at any type of hacking and cryptocurrency recovery. They were able to get my money back once we had a talk. This was the best I could do to express my gratitude to them. jbeespyhack can be reached. Contact;jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”
Top