x

Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гол мөрний усны түвшний мэдээллийг 2026 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар танилцууллаа.

Монгол Улсын ихэнх гол мөрний усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурах хандлагатай байсан бөгөөд 10 хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-80 сантиметрээр бага байна. Бүс нутгийн нөхцөл байдлыг авч үзвэл, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд голуудын усны түвшин хоногт 5-25 сантиметрээр буурсан бол Хангайн нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Тамир зэрэг болон өврийн Богд, Чигэстэй, Завхан, Түйн, Байдраг зэрэг голуудын усны түвшин мөн аажим буурчээ.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сэлбэ зэрэг голуудын хувьд ч хоногийн түвшний хэлбэлзэл бага буюу 1-5 сантиметр орчим байж, олон жилийн дунджаас 5-40 сантиметр бага түвшинд байна.

Үүний эсрэгээр, мөнх цас, мөсөн голоос эхтэй Алтай нурууны Ховд, Булган, Буянт, Сагсай зэрэг голуудын усны түвшин цас, мөс эрчимтэй хайлсны улмаас хоногт 5-20 сантиметрээр нэмэгдсэн байна. Мөн Сэлэнгэ мөрний хувьд арав хоногийн эхээр усны түвшин 5-10 сантиметрээр нэмэгдээд дунд үеэс буурсан ч олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 10-75 сантиметр ахиу устай хэвээр байгаа аж. Харин Орхон гол, Хөвсгөлийн Эг, Бүгсий болон Номхон далайн ай савын Онон, Хэрлэн, Улз, Халх голын дагууд усны түвшний хэлбэлзэл харьцангуй бага, тогтвортой байдал ажиглагдлаа.

Ийнхүү ихэнх гол мөрний усны түвшин буурах хандлагатай байгаа ч мөнх цас, мөсөн гол бүхий өндөр уулын бүсүүдэд усны түвшин нэмэгдэж байгаа тул голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top