x

Швейцарчууд хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжсэнгүй

Швейцарын иргэд улсынхаа хүн амын тоог 10 саяд хязгаарлах тухай барууны үзэл баримтлалтай Швейцарын ардын намын (SVP) дэвшүүлсэн санаачилгыг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэнгүй.

Тус улсын Статистикийн газраас (BFS) мэдээлснээр, хүн амын тоог хязгаарлах санал буюу SVP намын нэрлэснээр "тогтвортой хөгжлийн санаачилга"-ыг санал асуулгад оролцогчдын 45 хувь нь дэмжсэн бол 55 орчим хувь нь эсэргүүцсэн санал өгчээ.

Одоогоор Швейцарт 9.1 сая орчим хүн амьдарч байна. Хэрэв уг санал дэмжигдсэн бол 2050 он гэхэд хүн ам 9.5 саяас давсан тохиолдолд Засгийн газар болон парламент хүн амын тоог хязгаарлах шаардлагуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах үүрэг хүлээх байв. Тухайлбал, цагаачдад оршин суух эрх олгох, мөн гэр бүлийнхэнтэйгээ амьдрахаар шилжин суурьшихтай холбоотой олон улсын гэрээнүүдийг эргэж харах, цаашлаад Европын Холбооны гишүүн орнуудтай байгуулсан "Чөлөөтэй зорчих хэлэлцээр"-ийг цуцлах хүртэл арга хэмжээ авах үүрэг хүлээх байв.

 

Үүний зэрэгцээ Швейцарын иргэд цэргийн албыг зэвсэггүй иргэний албаар солих үйл явцыг хүндрүүлэх санаачилгыг багахан зөрүүгээр дэмжжээ. Урьдчилсан дүнгээс үзвэл, санал өгсөн иргэдийн 53 орчим хувь нь уг санаачилгыг дэмжсэн бол 47 орчим хувь нь эсэргүүцсэн байна.

 

2025 онд зэвсэггүй иргэний алба хаах зөвшөөрөл авсан хүмүүсийн тоо өмнөх онынхоос 6.1 хувиар өсөж, 7211-д хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар "SWI swissinfo.ch" мэдээлжээ. Өмнөх дээд үзүүлэлт 2010 онд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед 6826 хүн ийм зөвшөөрөл авч байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 38 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 57 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 17 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 22 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 27 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 53 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 40 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 24 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 31 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 44 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 51 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 57 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 43 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 49 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top