x

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.09) болж, автозам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, НҮБ-ын "COP-17", "Дэлхийн адууны өдөр" зэрэг олон улсын томоохон арга хэмжээ, хурал уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудад хариуцлагыг чангатгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн онцгой үүрэг даалгаварыг өглөө. Тухайлбал, сүүлийн үед нийслэл хотод скүтер, суррон, мопедтой холбоотой осол аваарын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, насанд хүрээгүй хүүхдээр цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт шалгалтыг чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газарт цахилгаан тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хууль, дүрмийн хэрэгжилтийг хамтран сахиулах чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийж ажиллахыг санууллаа.

"Нээлттэй хаалганы өдөр"-өөр иргэд, олон нийтэд бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулна

ЗТЯ-наас энэ сарын 15, 16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, бүх байгууллагуудыг идэвхтэй оролцохыг үүрэг болголоо. Мөн энэ үеэр зам тээврийн салбарт 2026 онд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд, салбарын шинэчлэл, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэж ажиллахыг чиглэл болголоо.

Нисэхийн салбарыг шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг сануулав

Мөн хурлаар олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор иргэний нисэхийн байгууллагуудад шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Тухайлбал, ИНЕГ, ИНҮТ, "МИАТ" ТӨХК зэрэг байгууллагуудад гадаад дотоод нислэгийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах чиглэл өглөө.

Түүнчлэн иргэний нисэхийн салбарынханд олон улсын "DRONECON-2026" дрон болон агаарын шоу тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, дараагийн чухал ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг сануулав.

Түүнчлэн энэ онд Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор орон нутгийн нислэгийн хуваарь, төлөвлөлтийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэх, шөнийн нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-д Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу "цэнхэр барилга"-ын ажлыг эрчимжүүлж, тус барилгын дээвэр, гадна талын пасад зэргийг сольж шинэчлэхийг үүрэг болгоод, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг дахин санууллаа.

ИНЕГ болон бусад байгууллагад олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтын комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Зам, гүүрийн ажлын хяналтыг чангатгаж, үер, усны эрсдэлийг тооцоолж ажиллахыг анхаарууллаа

Төмөр зам болон авто замын байгууллагуудад урин дулааны улиралд үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, зам, гүүрийн ус зайлуулах байгууламж, хоолой, сувгийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг өглөө. Ялангуяа говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг хамгаалах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа. Мөн Замын-Үүд, Чойрын чиглэлд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээс үүдэлтэй автозамын эвдрэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жин хэмжилтэд анхаарах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах чиглэл өгөв.

"COP-17" хуралд тээврийн салбар онцгой үүрэг хариуцлагатай оролцоно

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь, Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу (COP17)-ын үеэр олон зочин төлөөлөгчид хүрэлцэн ирэх тул уг арга хэмжээний тээвэрлэлт, зохион байгуулалтын ажлуудад ЗТЯ болон харьяа байгууллагууд өндөр үүрэг хариуцлагатай оролцохыг салбарын сайд онцгойлон анхаарууллаа.

Мөн аялал жуулчлал, бүтээн байгуулалтын улирал идэвхжиж буйтай холбогдуулан ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлагууд хувийн ажлаар чөлөө зөвшөөрөл авах, гадаад руу томилолтоор явах, ээлжийн амралт авахгүй байх, баяр наадам, тэмдэглэлт өдрийг түр завсарлах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг чангатгаж ажиллахыг анхаарууллаа.

Хурлын төгсгөлд, харьяа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах чиглэл өгөв гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 8 мин Ерөнхий сайд Н.Учрал ТОП-100 аж ахуйн нэгжид баяр хүргэж, баялаг бүтээгчдээ дэмжихээ илэрхийллээ 32 мин АТГ: Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Т-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв 1 цаг 7 мин 18 нас хүрээгүй хүүхэд скүтэр, суррон унахыг хуулиар хориглолоо 3 цаг 8 мин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бэлтгэл ажлыг хэлэлцлээ 3 цаг 9 мин ГССҮТ-ийн эмч нар Хөвсгөл аймагт хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал хийжээ 3 цаг 10 мин Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтүүдээ одооноос хөгжүүлэх ёстой 4 цаг 14 мин   ЭМГЭНЭЛ 4 цаг 55 мин Швейцарчууд хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжсэнгүй 5 цаг 21 мин “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ 5 цаг 25 мин Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан шилдэг доноруудыг алдаршууллаа 5 цаг 27 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом буурчээ 5 цаг 32 мин "Дархан Мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай өндөрлөлөө 5 цаг 36 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хээрийн сургалт эхэллээ 5 цаг 37 мин Цахилгаан хэрэгслийг батарейгүйгээр ажиллуулах шинэ аргыг олжээ 5 цаг 39 мин Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна 5 цаг 44 мин Чалкогийн гэрээ яагаад хадны мангаа болсон бэ? 6 цаг 0 мин Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү? 7 цаг 13 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв 7 цаг 41 мин Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ 7 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ...
Top