x

Ерөнхий сайд Н.Учрал ТОП-100 аж ахуйн нэгжид баяр хүргэж, баялаг бүтээгчдээ дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо манлайлж, "ТОП-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарсан нийт хамт олонд баяр хүргэлээ.

Мөн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулж, монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, улсдаа татвар төлж, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн тусгаар тогтнолыг дархлан бэхжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүддээ Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

ТОП-100 аж ахуйн нэгж улсын төсөвт найман их наяд төгрөгийн татвар төлжээ. Энэ нь өмнөх оноос таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба Монгол Улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж буй үзүүлэлт юм.

2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцлээ.

Монгол Улсын Засгийн газар "Чөлөөлье" бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлогын гол цөм болсон "эдийн засгийн чөлөөлөлт" нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, тэднийг бизнесийн орчин дахь элдэв дарамт шахалт, шаардлагагүй чөдөр тушаанаас чөлөөлөх бодлого юм. Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэх Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Татварын болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баялаг бүтээгчдээ дэмжиж ажилллахаа илэрхийлээд Засгийн газар татварын өрийн улмаас данс нь битүүмжлэгдсэн 12,153 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн, 2026 онд эрүүл мэнд, байгаль орчны зайлшгүй төлөвлөгөөт шалгалтаас бусад 7,300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан, нийслэлд худалдаа, үйлчилгээний 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр бус, цахим системд мэдэгдээд эрхэлдэг болгосон нь бодит эхлэл болсныг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар:

o Төр дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.

o Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй.

o Төрд байгаа мэдээллийг бизнес эрхлэгчээс ахин дахин нэхэхгүй.

o Хувийн өмч, хөрөнгө оруулалт, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн "Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Төр "гэнэтийн бэлэг" барьж, зохиомол саад босгодоггүй "No surprise" зарчмыг төр, бизнесийн харилцаанд нэвтрүүлнэ" гэдгийг тэмдэглээд ТОП-100 аж ахуйн нэгжийн өнөөдрийн амжилт дараагийн үндэсний 1000 компанийг төрүүлж, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ боломжийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top