x

Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ

Иран, АНУ-ын хооронд энхийн хэлэлцээр байгуулсныг зарласан өдөр буюу ням гарагт Ираны хөл бөмбөгийн шигшээ баг Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, хэвлэлийн бага хурал хийжээ. Ийнхүү тэд энэ удаагийн ДАШТ-ий хүрээнд анх удаа АНУ-д хүрэлцэн ирж байгаа юм.

Мягмар гарагт "Лос-Анжелес" цэнгэлдэх хүрээлэнд Шинэ Зеландын шигшээ багтай эхний тоглолтоо хийх Ираны баг Мексикийн Тихуана хот дахь бэлтгэлийн баазаасаа халуун дотноор үдүүлж, богино хугацааны нислэг үйлдсэний эцэст ийнхүү хүрэлцэн иржээ.

Иранчууд "G" хэсэгт багтсан бөгөөд Шинэ Зеландтай хийх тоглолт нь АНУ, Ираны хоорондох дайны байдал, саяхан шинээр зарласан энхийн хэлэлцээрийн уур амьсгал дунд өрнөнө. Тус хоёр баг ДАШТ-д өмнө нь хэзээ ч таарч тоглож байгаагүй юм.

Ираны шигшээ баг цаашид хэсгийн гурван тоглолт бүрийнхээ өмнө Мексикээс АНУ руу зорчих шаардлагатай болж байгаа бөгөөд байнга нааш цааш зорчих болон хөл бөмбөгийн холбооны зарим гишүүнд нь АНУ-ын виз олгохоос татгалзсан явдал багийнханд сөргөөр нөлөөлсөн гэж дасгалжуулагч Галенои мэдэгджээ.

Дайныг эцэслэх тухай АНУ, Ираны хэлэлцээрт баасан гарагт Швейцарт албан ёсоор гарын үсэг зурна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф нар ням гарагт олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн юм.

Дасгалжуулагч Галенои шигшээ багийнхаа тоглогчид, дасгалжуулагчдыг "улс төртэй холбоотой хүмүүс биш" гэсэн байна.

1930 онд ДАШТ анх зохион байгуулагдсанаас хойш зохион байгуулагч орон дайтаж буй улсаа хүлээн авсан анхны тохиолдол болж энэ болж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 1 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 1 цаг 26 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 1 цаг 30 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 1 цаг 36 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 1 цаг 43 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 1 цаг 47 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 1 цаг 57 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 2 цаг 8 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 2 цаг 53 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 20 цаг 34 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 20 цаг 54 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 20 цаг 59 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 21 цаг 49 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 21 цаг 51 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 22 цаг 3 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 22 цаг 5 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав Өчигдөр 14 цаг 37 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа Өчигдөр 12 цаг 51 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров Өчигдөр 12 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Өчигдөр 12 цаг 36 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top