x

Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Берлин хотын Өвөг ба эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф тэргүүтэй төлөөлөгчид, Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Герман дахь Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нарыг хүлээн авч уулзаж, Монголын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтаар "Чингис хаан" үндэсний музей болон Берлин дэх Өвөг ба эртний түүхийн музей хамтран тус музейн Жеймс-Симон-Галерейд энэ оны аравдугаар сараас ирэх оны дөрөвдүгээр сарын хооронд дэлгэх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнгийн бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгааг онцлов.

Энэхүү үзэсгэлэн нь Эзэн Богд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн өв соёл, Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг Европ төдийгүй дэлхий нийтэд таниулах өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болох бөгөөд Монгол, Германы соёлын харилцааг шинэ шатанд гаргахад ач холбогдолтой юм.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын баялаг түүх, дахин давтагдашгүй соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Монгол Улс, ХБНГУ-ын Стратегийн түншлэлийн харилцаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, археологийн салбарын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ жил Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг хамтран тэмдэглэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”
Top