x

Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болжээ.

Улсын нийт өр 10 жилийн өмнөхөөс  5-10 дахин өссөн гэсэн үг. 30-аад тэрбум ам.долларын өрийн 7.2 тэрбум нь Засгийн газрынх бол 2.47 тэрбум ам.доллар нь Төв банкных, үлдсэн нь хувийн хэвшлийнх болж байна. Тиймээс өрийн эзэд манайх танайх, минийх чинийх гэж маргаж, мөчөөрхөлгүй дунд, урт хугацаанд өрөө бууруулах  нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Төв банк үзсэн. Гэхдээ энэ нь бие биенийхээ өрийг төлөлцөнө гэсэн үг биш юм.

Нөгөөтэйгүүр эдийн засгийн хөгжлийн бодлого, арга барил өнөөдрийнхөөр үргэлжилсээр байвал  өр цаашид нэг их нимгэрэхгүй нь гэдгийг Монголбанкны “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр”-ийн тайланд дурдсан байна.

2016 оны II хагастай харьцуулахад Монгол Улсын нийт өр 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ нь манай нэг хүнд ногдох өр 7,776 ам.доллар орчим байсан бол энэ оны мөн үед 9,167 ам.доллар буюу 24.7 сая төгрөг болж нэмэгджээ. Монгол улсын нийт гадаад өр 80.17 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна.

Засгийн газрын өр энэ хугацаанд 2.47 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Харин Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд зарлагыг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж  эдийн засагчдын шүүмжлэлийн бай болж байгаа.

Тэгвэл энэ алдагдлын 1.3 их наяд төгрөгийг  гадаад зээлээр нөхөх төсөөллийг төсөвт суулгаад байна. Хэрэв ингэж дахин зээл авах юм бол манай өрийн хэмжээ дахин нэг их наяд 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэг хүнд ногдох өр 10 мянган ам.доллар давахаар болж байна. Түүнчлэн өрийн таазын дээд хязгаарыг хуульд заасан хэмжээнээс хэтэрч төсөвт ирэх дарамт нэмэгдэн урсгал дансны алдагдал зузаарах төлөвтэй.

Өрийн таазын дээд хязгаарыг өөрсдөдөө зориулж өөрчилдөг

Өнөөдөр Засгийн газрын өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орны хувьд харилцан адилгүй байдаг. Дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг.

Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэвч 2016 онд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж өөрчлөн найруулсан байна.

Өөрөөр хэлбэл, өр зээлээ нэмэх болохоороо энэ хуульдаа байн байн гар хүрдэг зуршилтай болжээ.

Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш 10 гаруй  удаа нэмэлт, өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэх сонгуулийн зардлаа олохын тулд Засгийн газрын өрийн таазыг өөрсдөдөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмж мэдэхээр байна.

Энэ бүхний эцэст нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр эдийн засаг дахь гадаад өрийн тэнцэл алдагдахаар байгааг олон эдийн засагч анхааруулж байна. Өмнөх өрөө төлөөгүй байж дахин  зээл авч  түүгээр барагдуулна гэдэг нь хүүнийх нь зөрүүг татвар төлөгчийн халааснаас авна гэсэн үг. Өмнөх өрөө дараагүй хүнд, банк дахин зээл өгөхдөө хүүгээ нэмэгдүүлдэг нь бизнесийн зарчим.

Энэ бүхнээс харахад өр дарах нэгдсэн бодлого манай улсад үгүйлэгдсээр. Улсаараа хүн амаараа бүсээ чангалж дахин зээл авахгүйгээр энэ их өрийн ард гарах бодлого хэрэгтэй байна. “Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга, бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна” гэж эдийн засагч Б.Баярдаваа хэлэв.

Манай улс урсгал дансны алдагдлаар 100 орноос эхний 10-т багтжээ

Зардлаар тэжээгдсэн урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаараа нөхсөөр байгаа нь манай гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байгааг Төв банкныхан хэлсээр буй. Тиймээс  өнөөдөр өр, төлбөрийн тэнцлийг ярихад яах аргагүй төсвийн болоод нийт урсгал тэнцэл, тэр дундаа зардлыг ярихаас аргагүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, урсгал данс тухайн улсынхаа эдийн засгийн толь нь болдог гэдэг.

Өнөөдөр урсгал зардлыг задалбал ихэнх нь үйлчилгээ түүн дотор тээвэрт зарцуулагдаж  байна. Импортын ихэнх нь үүнд төвлөрдөг гэсэн үг.  Тиймээс ч ноу хау, ахисан түвшний үйлдвэрлэл шаардаад байдаггүй үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийг өөрсдөө гүйцэтгэх, энэ чиглэлийн зардлаа бууруулах шаардлагатай байгааг судлаачид хэлж байгаа юм. 

Тухайлбал, үйлчилгээний салбарт манай улс  өнгөрсөн онд  хоёр тэрбум ам.долларын алдагдалтай ажилласныг статистикаас харж болно. Бас нэг жишээ хэлбэл  өнөөдөр экспортын гол орлогыг бүрдүүлж буй нь Таван толгойн нүүрсний  тээвэрлэгчдийн тал нь буюу 47 хувь нь гаднын хөрөнгө оруулагчид, шууд хэлбэл гаднын компаниуд байна.   

Нэг тонн нүүрс зөөхөд зарлагддаг 32 ам.долларыг төмөр зам барьсан тохиолдолд дөрөв дахин бууруулах тухай тооцоог хэдийнээ хийсэн. Гэвч  ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрч, гадагш мөнгөө алдсаар байгааг эдийн засагч  Б.Түвшинтөр онцолсон юм.

Дэлхийн банкны өнгөрсөн оны мэдээгээр хөгжиж буй болон бусад 100 гаруй  орны урсгал дансны алдагдлыг эрэмбэлэхэд манай улс алдагдлаараа эхний гуравт орсон байх юм. Гэтэл 10-аад жилийн өмнө манайхаас тааруухан үзүүлэлттэй улс орон олон байж.

Тухайлбал, 2000-2009 онд манай улсаас ч илүү урсгал дансны алдагдалтай, хүндхэн байсан Вьетнам  улс өнөөдөр ашиг ярьдаг улс болчихоод байгаа юм.

Өр төлөх стратеги тодорхой бус байна

2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал, 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” нэг сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа.

Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болсныг бодлого тодорхойлогчид ярьсаар.

Монголбанк 2020-2024 онд нийтдээ 14 орчим тэрбум ам.долларын өр төлбөр хийх тооцоо гарчээ. Өнөөдрийнхөөр бол гарц  бүрхэг. Юун түрүүн зарим төлбөрийг хойшлуулахаар хэлэлцээ хийж байгаагаа мэдээлсэн. Монгол Улсын өр төлөх стратегийг Сангийн яам боловсруулсан гэх ч олон нийтэд ил тод мэдээлээгүй байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2 цаг 8 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2 цаг 17 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 22 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2 цаг 26 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 5 цаг 39 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 5 цаг 42 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 5 цаг 45 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 5 цаг 56 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 7 цаг 29 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 8 цаг 10 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 8 цаг 11 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 8 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 9 цаг 11 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top