Нийтлэл

"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав"
“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...
2024-04-26

Эрх чөлөөний үнэ цэнэ
Хүний төлөө, ард түмнийхээ төлөө гэдэг яриа бол хулхины үг. Хүн өөрийнхөө төлөө явахад нь, ард иргэд нь өөрийнхөө бизнесийг өөрөө цэцэглүүлэхэд нь садаа болдоггүйэрх чөлөөт тогтолцоог бий болгож, эрх чөлөөний үнэ цэнийг хүн болгоны гарт өөрт нь өгч хуулиар хамгаалах нь хамгийн зөв засаглал.
2024-04-26

Цастай өвлийн дараа өнтэй зун болдог
Энэ жилийнх шиг олон тооны сонгууль ойрын 25 жилд дахин давтагдахгүй. Сонгуулийн энэ мөчлөг 2050 онд эргэх боловч тэр үед дэлхий дахины уур амьсгал өнөөгийнх шиг хүйтэн байхгүй болов уу. Эгзэг хийгээд эргэлт давхацсан эдүгээ цаг үеийн нөлөөнөөс улс орон бүр энх тайван, аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх нь эрх ашгийн эрэмбэ дарааллын эхэнд бичигдэх нь мэдээж.
2024-04-25

Сарлаг хэрхэн нядлах аргачлал
Сонгууль болж түрүүнийхийгээ хэн илүү гүтгэж доромжилсон нь барианд түрүүлэх нь ном. Өөрснөө оролцож сүйрүүлэлцсэн нам энэ удаа түрүү засгаа муулж бүх юмыг дахин 1921 оноос эхлүүлэх гэж байгаагаа баяртайгаар тунхаглав. “Бид таг хоосорч хармайндаа сохор зоосгүй үлдлээ, улс маань дампуурч байна, өр 20 тэрбум доллар гарсан, турж үхлээ туслаарай” гэж дэлхий даяар зарлав.
2024-04-25

Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг
БНХАУ-ын эдийн засгийн амжилт болоод түүхийг унагахын тулд АНУ-ын талаас хийж буй хамгийн сүүлийн үеийн оролдлого нь "эрэлтээс давуулан үйлдвэрлэж байна” хэмээн мэдэгдэж буй явдал юм гэж олон улсын судлаачид үзэж байна.
2024-04-24

Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв
Оросууд болсон хойно монголчуудад дээрэлхүүлээд суухгүй нь тодорхой. Монголын дарга нарыг дуудаж, толгойг тогшиж байгаад газраа буцаан авсан ч хууль, шүүхийн байгууллага оролцсон хуйвалдааны золиосонд Монголын төр Ч.Энхтайванд нөхөн олговор өгөхөөр болж үлдсэн байдаг юм. Нөгөө “төрийн мөнгө ёо гэхгүй нь сайхан” гэдэг болсон.
2024-04-22

Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол!
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэдээ зориглон сануулахад сонгуулийн дараа АН-тай олонх цөөнх болчоод С.Зоригийг Ц.Элбэгдорж алсныг тогтоохгүй, юу ч хэлээгүй мэт дөл царайлав. “Хардсан юм. Хардах эрх надад бусдын адил бий” гэж улаан цайм ноцуузай.
2024-04-21

Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй
Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн... Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай.
2024-04-19

БАЯЛАГ ба ЯДУУРАЛ
ЗГХЭГ-ын дарга нь “аж ахуйн нэгж, компаниуд хэт их ашиг олж байна” гэдэг үндэслэлээр хувийн хэвшилд дайн зарлаж, Ерөнхий сайд нь хувийн компаниуд олборлож байгаа уурхайг булааж аваад “Үндэсний баялгийн сан” үүсгэж ард иргэдээ хөл хөсөр, гар газар жаргуулна хэмээх үлгэр хүүрнэх энэ цөвүүн цагт...
2024-04-18

Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй
"Сонсголд гэрчээр дуудсан" гэдэг нь зүгээр нэг утсаар залгаад, эсвэл албан бичиг явуулаад дуудчихдаг юм биш. Сонсголд гэрчээр оролцоно гэсэн баталгаа аваад, эрх, үүргийг нь танилцуулаад гарын үсэг зурсан байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр талаас харилцан тохиролцсон үйл ажиллагаа.
2024-04-18

Намууд ба хамууд
Лу.Гантөмөрт хүчээ зөв байруулбал ялах боломж харагдаж байгаа. Тэнгэрийн зуд дээр газрын зуд болсон МАН-ын нийслэл дэхь хямрал, Х.Нямбаатарын улангасал, эдийн засгийн царцанги байдал, Л.Оюун-Эрдэнэд засаглалаа, гол нь мөнгөө алдахгүйн тулд түүний алхам бүрт саад тээг болж байгаа хууччуулынх нь явуулга ийм боломж олгож байна. Одоо бол Лу.Гантөмөрт хүн, хүн, бас дахин хүн л хэрэгтэй.
2024-04-18

Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв
Эдгээр зохиолд манай ардын аж байдал, ахуй орчныг нүдэнд харагдтал өгүүлэн дүрсэлснийг уншихад өр өвдөхийн сацуу баярлаж бахдах юм бас багагүй байх агаад бидэнд төсөөлөгддөг шиг бүх юм бурангуй, харанхуй байгаагүйг уншин ухаарч, тухайн цаг үе нь зовлонгийн түүх хожмоо жаргалын түүх, тусгаар тогтнолын түүх болохын урьтал байсныг ойлгох шиг болно.
2024-04-17

Эдийн засгийн энгийнээр
Нэгэн арал дээр 100 хүн амьдардаг байжээ. Тэднээс 10 нь төмс тарьж, тарьсан төмс нь 100 хүний хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Тиймээс ямартай ч тэд амьд явахад асуудалгүй. Тэгвэл үлдсэн 90 хүн юу хийх вэ?
2024-04-16

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"
Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, чадамжаа шавхчихсан байна.
2024-04-16

Украин ялагдвал юу болох вэ?
Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин нэмэгдэж хүчирхэг болно.
2024-04-15

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа
Хажууд нь үерийн шалбааг дундуур явган зорчигчийг нуруундаа үүрээд гүйж явсан Д.Сумьяабазар дарга маань “хүний хайлан” байж. У.Хүрэлсүхийн “Нарантуул” зах дээр “Ард түмэн намайг хамгаална. Тар нар зайл” гэж хамгаалагчдаа хөөж туудаг бол юу ч биш юм байна.
2024-04-11

“Сүнстэй байшин”-гийн хэрэг-1
“Улсын хөрөнгө ёо гэхгүй нь сайхан” гэгчээр ямар ч хамаагүй барилгын зураг тавиад “энэ бол тэр авилгачны байшин” ,” Харин энэ бол Баярын долоон, Элбэгдоржийн... хоёр давхар байшин” гээд дүрс харуулахад “худлаа” гэхээ байг, ядаж “үнэн үү” хэмээн лавлахгүй нь сайхаан, манай ард түмэн!
2024-04-10

Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Л.Оюун-Эрдэнэ бол энэ үгийг итгэл үнэмшил, үзэл баримтлалаа болгосон хүн. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Bible" нь. Гэвч “үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай” гэж өөр нэг үг бий. Чихээр сонссондоо биш, нүдээр үзсэндээ итгэ гэсэн үг.
2024-04-09

Зөвлөлтийн КГБ (Оросын ФСБ) гадагш хийх суртал нэвтрүүлэг
Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа Канадад зугтан гарсан Безменевийг Зөвлөлт пропагандийн цаад механизмыг ил болгон, тохирсон дүн шинжилгээ хийж чадсан гаргууд советлогич гэж үздэг. Юрий Безменов 1939 онд Москва хотод төрсөн. Түүний эцэг Зөвлөлтийн армийн жанжин штабын удирдлагад байсан.
2024-04-09

АН алдарт 10 хувиа амлавал сонгуульд ялна
Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Болж өгвөл буцаад социализмдаа машинаа унаад орчих санаатай. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан.
2024-04-08