x

Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг

Сергей Пугачёв 1990-ээд онд ОХУ-д томоохон банк байгуулж, улс төр, бизнесийн өндөр хүрээнд танигдсан нэгэн байв. Тэр 1996 онд ерөнхийлөгч Борис Ельцинтэй ойр ажиллаж байхдаа Путинтэй анх танилцаж, түүнийг 2000 онд ерөнхийлөгч болсноос хойш тэд өдөржин Кремльд хамт байдаг байжээ. Пугачёв 2000-аад оны эх хүртэл Путины сонгуулийн кампанит ажилд оролцож, түүний найдвартай дэмжигчдийн нэг байв.

Харин 2007 оноос тэдний харилцаа муудаж, улмаар 2012 онд Пугачёв Орос дахь бизнесээ алдан Лондон, Парис хотод амьдрах болжээ. Иймээс Пугачёв Кремлийн дэглэмийн эсрэг хамгийн тод дуу хоолойн нэг болсон юм. Пугачёв бол гадаадын шинжээч биш, Путинтэй ойр нөхөрлөж, Кремлийн өнөөгийн дэглэм яаж бий болсныг дотроос нь харж, эцэст нь тэндээс шахагдаж гарсан хүн. Тиймээс түүний үг суртал ухуулга биш, үзэн ядалт ч биш, зүгээр л туршлага дээрээ тулгуурласан онош юм. Иймд барууны нэр хүнд бүхий хэвлэлүүдэд өгсөн түүний ярилцлагуудыг нэгтгэж, орчуулан хүргэж байна.

Дайн гаргах шийдвэр төрийн институцийн шийдвэр биш, зөвхөн Путины хувийн шийдвэр байсан. Зөвлөлдөх, маргах, эргэлзэх зүйл огт байгаагүй. Яагаад гэвэл систем бүхэлдээ нэг хүний айдас дээр суурилдаг. Айдсаа алдах вий гэсэн айдас. Украин баруунтай ойртох тусам, барууны зам сонгох тусам энэ айдас нь нэмэгдсэн. Бүх зүйл нэг хүний айдсаас эхэлж, түүний ашиг сонирхлоор дууссан.

Украин барууны зам сонгох нь Путины хувьд геополитикийн асуудал биш, өөрийн системийн аюул байсан. Тиймээс тэр стратеги бодоогүй, харин айдсаа дарах оролдлого хийсэн. Харин “Их Орос” гэдэг ойлголт яг энд хэрэгтэй болсон. Дотооддоо айдсаа барих, гаднаа хүчтэй харагдах, бодит бус домгоор хоосон эдийн засгаа нөхөх. Гэвч айдсаар гаргасан шийдвэр заавал том сүйрэл дагуулдаг. Дайн эдийн засгийг шавхаж, элитийн ашгийг үгүй хийж, “Их Орос” гэх домгийг бодит байдалтай мөргөлдүүлсэн. Айдсаар гаргасан шийдвэр стратеги болдоггүй, сүйрэл болдог.

Орос улс хэзээ ч бодитоор агуу гүрэн байгаагүй, харин агуу мэт харагдах гэж хичээсээр ирсэн суртал ухуулгын машин байсан.Тийм ч учраас энэ улс хуульд биш, ашигт, итгэлд биш айдаст, ирээдүйд биш домогт итгэн амьдарч ирсэн. Иймээс Путин Оросыг удирдаж байгаа юм биш, харин Оросоор дамжуулж элит хэсгийг барьж байгаа юм. Харин Оросын элит хэсэг ашигтай үедээ түүнийг дэмжинэ, ашиггүй бол түүнийг орхино. Энэ бол эх оронч сэтгэл биш, бизнесийн логик.

Иймээс Путины төгсгөл хувьсгалаар биш, сонгуулиар биш, “ард түмний сэрэлтээр” ч биш байх болно. Өөрөөр хэлбэл, элитүүдийн тохиролцоогоор, чимээгүй, тайлбаргүй, магадгүй бүр “эрүүл мэндийн шалтгаанаар” түүний төгсгөл ирнэ. Учир нь Путин бол системийн эзэн биш, системийн түр бүтээгдэхүүн. Иймээс түүний айдас ба ашиг ажиллахаа болих мөчид тэр “Их Орос” гэх домогтойгоо хамт алга болно. Түүхийн турш Орос ингэж л оршиж ирсэн. Домгоор өөрийгөө тэжээж, айдсаар өөрийгөө барьж, ашиг дуусах мөчид эзнээ сольж ирсэн. Энэ бол хувьсгал биш, урвалт. Энэ бол Оросын түүх.

Харин “Их Орос” гэх ойлголт түүхийн турш бодит сул дорой байдлаа нуух хөшигний үүрэг гүйцэтгэж ирсэн. Айдсыг зөвтгөх шалтаг. Ашгийг хамгаалах хэрэгсэл. Иймээс “Их Орос” гэдэг бол бодит ойлголт биш. Энэ бол эдийн засгийн ч биш, улс төрийн ч биш, түүхийн ч биш цэвэр суртал ухуулгын бүтээл. Айдас ба ашиг дээр тогтсон улс агуу гүрэн болдоггүй. Домог л үйлдвэрлэдэг. Домог дуусах мөчид систем нь дуусдаг. Оросын хувьд энэ мөч аль хэдийн эхэлсэн.

Г.Амарсанаа, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 3 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 36 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 36 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 37 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 37 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 38 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 41 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 59 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 59 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 17 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 13 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 14 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 24 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 27 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 49 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 49 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top