x

Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ…

Засгийн газар яах гэж байдаг вэ? Г.Занданшатар нарыг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр Их тэнгэрт амьдруулж, жолооч хамгаалагчаар хангаж, үнэгүй хооллодог вэ?

Засгийн газар бол гоёчилж, онолчлолгүй хэлэхэд: Хамгийн эхлээд Монгол Улсын игэдийн уух идэх унд хоол, өмсөх зүүх хувцас хунар, толгой хоргодохоос тансаг танхилдуу амьдрах орон байртай байлгах үүрэгтэй. Тэрний дараа дэлхийн хүмүүстэй толгой тархи, бодол сэтгэлийг нь дүйлгэх ёстой. Ажил үүрэг нь ердөө энэ.

Энийг хийхдээ онолд: Засгийн газар бол нэг талаар төрийн засаглалын байгууллагын нэг төрөл, нөгөө талаар гүйцэтгэх засаглалын субьект гэж тодорхойлдог. Засгийн газар нь төрийн удирдлагыг өөрийн үйл ажиллагаанд тохирсон өвөрмөц арга, хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тэр нь өнөөдрийн манай улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдынх нь хэн байхаас хамаарахаар болсон. Ерөнхий сайд өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн засаглах эрх мэдлийг ашиглаж, тэдгээр эрх хэмжээнийхээ хүрээнд хууль биелүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Ерөнхий сайд төвтэй Засгийн газрын эрх мэдэл нь засаглах эрх мэдлийн нөлөөлөл хүчин чадлаар хэрэгжинэ. Хууль зүйн хувьд: Ерөнхий сайд буюу Засгийн газар нь захирамжлах, зохицуулах, зохион байгуулж хянан шалгах үйлдлийг гүйцэтгэдэг. Захирамжлах нь шийдвэрлэх, тогтоох, багтаах байдлаар, зохицуулах үйлдэл нь олгох, тохируулах, зөвшилцөх, авч үзэх, харин зохион байгуулалт, хяналтын үйлдэл нь зохион байгуулах, хангах, хянан шалгах гэсэн гурван томъёоллоор илэрч болдог.

Үүний тулд л эхэнд хэлсэнчлэн бүхний татварын мөнгөөр жолооч, туслахаас эхлээд хоолоо хүртэл даалгаж, тусгай хангамж эдэлдэг Засгийн газрын Ерөнхий сайд, бусад сайд нар ажилладаг. Гэвчиг: Өнөөдөр Монголын ард нийт, бүх иргэдийн 99 хувь нь дэлхийн хамгийн ядуу улсын иргэдийн авдаг цалинтай, өрнөөс өрний хооронд амь зууж байгаа.

Энэ бол: Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэсэн үг.

Эсрэгээрээ: Үнэнийг худал гээд тас гүрийж, хэлснээсээ тэс өөрийг хийнэ гэдэг Г.Занданшатарын Засгийн газрын хийдэг ажил болж. Тэрийгээ: Улс төр хэмээн үздэг тухай саяхны нэг эх сурвалжид тодотгожээ.

Г.Занданшатар саяхан л:

-Хулгай биш хууль засаглана.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэнийг хэлдэг Засгийн газар байна гэж хэлсэн үгэндээ эзэн байна.

-Үрэлгэн данхар төсвийг түүхэнд анх удаа та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан.

-Төрийн албан хаагчийн орон тоог 14.4 мянгаар бууруулж, давхар бүтэц, үр ашиггүй зардлыг танаж 261 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийлээ.

-Төгрөг нуур, Цайрт минерал, Ухаахудагаас авахуулаад стратегийн бүх ордод хяналт шалгалтыг эрчимжүүлсэн.

-Оюу толгой, “Рио тинто” хамтран ажиллах бичгээ саяхан ирүүлсэн. Хүүгийн зардлыг бууруулах хэлэлцээр эхэлж, Оюу толгой төслийг ард түмэнд илүү үр ашигтай болгох ажил урагшиллаа.

-Эдийн засгийн сэргэлт эргэн ирж буй нь баялгийн хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тэмцлийн гарааны үр дүн юм.

Мэтчилэн олон худал мэдээллийг УИХ-ын индэр дээрээс тарааж байлаа.

Гэтэл нь: Засгийн газар мөнгөгүй болсон. Төрийн дансаар ямар ч гүйлгээ хийхгүй байгаа. Дансны үлдэгдлийг нь Сангийн яам татаад авчихсан.

Мөнхүү: Төсвийн орлого бүрдэхгүй байгаа гээд татварын өртэй 22 мянган аж ахуйн нэгжийн дансыг хаачихсан. Улсын төсвөөс цалин авдаг хүмүүст ямар ч нэмэгдэлгүй цалинг нь чүүтэй чаатай өгч байна.

Энийг УИХ дээр хүртэл гишүүд яриад эхэлж. Энэ сарын 18-нд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Өвөрхангай, Архангай аймагт ажиллаад ирлээ. Худлаа ярьдаг сайддаа хариуцлага тооцохгүй бол орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Өвөрхангай аймгийн Төрийн сангийнхантай уулзлаа. Үндсэн цалингаа л олгож байна, нэмэлт цалин алга, урамшуулалт цалин алга гэж ярьж байна. Тэр хүмүүс төдий хэмжээний цалин авна, зээлээ төлнө гээд хувийн санхүүгээ төлөвлөөд явж байтал төлөвлөсөн цалин нь олгогдохгүй болохоор яах юм. Сангийн сайд: Мөнгөтэй гэж худлаа ярьдаг. Тэр сайддаа хэзээ хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Мөнгөгүй гэдэг зовлонд уначхаад байж юун дэд сайд вэ гэж байна лээ.

Гэтэл нь Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн алдагдал тулсан. Орлого орж ирээгүй үед давсан зардал гаргаж болохгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж болон эрүүл мэнд, онцгойгийн зайлшгүй зардлыг л эрэмбэлж гаргаж байна гэсэн.

Байдал ийм тааруу атал Г.Занданшатар Засгийн газраа дахин 16 дэд сайдаар данхайлгав. Эдийн засаг ямар байгаа билээ? Жолооч, туслах гээд олон хүн дагуулсан дэд сайдыг цалинжуулах бүү хэл төрийн ажлыг нугалдаг алба хаагчдын цалинг яаж олгож байгаа билээ? АН энийг эсэргүүцсэн.

УИХ дахь АН-ын бүлэг: Дэд сайд нар томилгоо төсвийг үрж даварлаа, төрийг данхайлгалаа гэж үзсэн. Товч үгээр: АН эдийн засаг шаардав.

АН-ын дарга, АН-ын УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл: Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон. Эхнээсээ дампуурлаа зарлаж байна. Басхүү Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад Засгийн газраас дэд сайд нарыг томилж, нийт 40 сайдтай болж байна. Энийгээ бүтээмж болон хяналтын менежерийг цомхотгосон гэж худлаа тайлбарлаж байна. Бүгдийг цомхотгох ёстой. Хуульд заасан 8-9 хувийн цомхотголоо ч хийх ёстой. Хэрвээ АН-ын бүлгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах санал тавина гэж мэдэгдсэн юм.

Тэгээд О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайд Г.Занданшатартай өрөөнд нь орж уулзсан. Шаардлагаа гардуулсан. Тэгэхдээ О.Цогтгэрэл :Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар зардал нэмсэн албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо.

АН-ын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн дампуурал зэргийг давхар хөндөж Төрөө цомхон болго, Төсвөө тана, Бодлогын том баримт бичгээ оруулж ир, Ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал гэдэг шаардлага тавьсан гэхэд Г.Занданшатар: Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна гэж заасан хэмээн тайлбарлав. Тэгэхэд нь О.Цогтгэрэл: Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар Засгийн газар байж болохгүй. 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэсэн.

Мөнхүү тэр үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 20 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, 28 мянган аж ахуйн нэгж дансаа хаалгасан. Гэтэл 2.2 их наяд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, дээрээс нь 700 тэрбумын гадаад зээл авч төсвийн алагдлаа нөхөж, өр нэмж, өрнөөс өрний хооронд монголчуудыг явуулж байна. Монголчуудын нэг хүнд ногдох өр 50 саяд төгрөгт хүрсэн. Хувийн хэвшлүүдийн асуудал хүндэрсэн үед төрийг данхайлгаж, албан тушаалтныг нэмж байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна.

МАН данс хааж ард түмнээрээ даажигнадаг, дэд сайд томилж ард түмнээрээ даажигнадаг нам болсон байна гэсэн юм. Иймэрхүү харилцан яриа болжээ. Гэвчиг ороход нь камертай угтаж бичлэг хийснээ уулзалтын дараа монтажилж байгаад ард нийтэд цахимаар цацав. Тэр бичлэгүүдээ: АН-ын даргыг ам нээх аргагүй болгов энэ тэр гэсэн гарчигтайгаар тараав. Товч үгээр: Г.Занданшатар улс төрийн хонжоо хайсан улс төр хийв.

Ер нь: Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш ихээхэн муу аргатай улстөрч болж харагдаад байх болсон.

Уул нь: АН эдийн засаг шаардсан. Гэвчиг: Г.Занданшатар тэрүүгээр улс төрийн акц хийлээ. Тэрийгээ: Амжилттай боллоо, АН-ын даргын амнаас үг унахааргүй нам болгоод гаргалаа гэж хөөрцөглөж байна. Тиймийн учраас АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүний бланк дээрээ Ерөнхий сайд Г.Занданшатар огцруулах санаачилга гаргажээ. Тэр дээр нь өнгөрөгч 5 дахиас хойш 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Бас болоогүй ээ, амралтын өдрөөр болсон УИХ-ын шинэ жилийн үеэр Л.Цогтгэрэлийн чихэнд: Надаар муу юм бүү хийлгэ гэж сүрдүүлсэн сураг ч АН, МАН дамжаад тарж байна. АН-ынхан ууртай, МАН-ынхан ажиглаж байна.

Базах нь ээ: АН эдийн засаг шаардсан. Г.Занданшатар тэрийг дагуулж улс төр хийсэн. АН-ын дарга Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлж. Өмнө огцрох шахаад тэнгэрийн татаасаар тэсэж үлдсэн. Цэц дахин авч үлдэж барахгүй. Томчууд ч дахин гар сунгах нь юу л бол. АН-аас 42-уулаа биш гэхэд 30 гаруй нь бол зурна.

МАН-аас Г.Занданшатарыг огцруулах 30 сонирхол УИХ-д байгаа. Гээд бодвол тэр суудалдаа дахин тэсэж үлдэх хэцүү, хэцүү. Г.Занданшатар дахиад огцрох нь гэсэн үг.

Ерөөс: Г.Занданшатар эргэж буцалтгүй дахиад огцорсон нь Монголд тустай ч байж магад…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.59)
    ЭНэ зандка юм хийх чадвар алга. Угаасаа ийм ухаан муутай хүн юм уу, Эсвэл Монголд муу бол намд сайн гэсэн МАН-ын бодлого юм уу Эсвэл Учрал нь дарамтлаад байгаа юм уу.
    2025 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2024-2025 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь саяхан Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 33 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 33 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 34 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 34 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 35 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 38 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 56 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 56 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 10 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 11 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 21 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 24 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 46 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 46 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 48 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 49 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 50 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top