x

Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж

Өнөөдөр дэлхийн хэмжээний компанийг удирдана гэдэг хэзээ хэзээнээс илүү хүнд сорилт болжээ.

Геополитикийн тодорхой бус байдал, эмзэг нийлүүлэлтийн сүлжээ, технологийн тасралтгүй өөрчлөлт, мөн урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн томоохон үйл явдлуудын дунд стратегийн чиг баримжаа тогтоож, олон мянган ажилтныг урамшуулан нэг зорилгын дор нэгтгэх нь амаргүй ажил юм. Ийм нөхцөлд манлайлал гэдэг нь зөвхөн шийдвэр гаргах чадвар бус, харин өөрийгөө болон орчноо зөв удирдах ухаан болж хувирч байна.

2025 онд дэлхийн хэмжээний зургаан компанийн гүйцэтгэх захирлуудтай хийсэн ярианаас харахад, тэд өөр өөр салбар, өөр өөр улс оронд ажилладаг ч амжилттай манлайллыг тодорхойлдог хэд хэдэн нийтлэг чанарыг онцолж байв. Тэдний ярианаас ил тод, шулуун шударга харилцаа бий болгох, ажлыг бусдад итгэлтэйгээр хуваарилж, өөрийн давтагдашгүй үнэ цэнэ нэмдэг хэсэгт төвлөрөх, мөн тогтворгүй орчинд дотоод төвөө хадгалж, тасралтгүй суралцах нь онцгой чухал болох нь тодорхой харагдсан юм.

Инженерийн салбарын дэлхийн аварга компанийн гүйцэтгэх захирал Мортен Виеродын хувьд ил тод байдал, итгэлцэл нь өндөр гүйцэтгэлтэй байгууллагын үндэс гэж үздэг. Тэрээр удирдагч хүн нээлттэй байж, хариуд нь ил тод байдал, хариуцлагыг шаардах ёстой гэж итгэдэг. Мөн тэвчээргүй байдлыг сул тал бус, өнөөдөр үр дүн гаргах, сайжрах эрмэлзэл хэмээн хардаг. Гэхдээ үйлдэл дээр хурдтай, үр дүн дээр тэвчээртэй байх ёстойг онцолдог. Түүний хувьд санал шүүмжлэл нь эелдэг боловч шулуун, үнэнч байх ёстой бөгөөд ажилтнуудаа өөрийнх нь өнцгөөс асуудлыг харж, нэг шат дээшлэн сэтгэхийг уриалдаг. Ингэснээр шийдвэр илүү бодитой болж, байгууллагын дотоод итгэлцэл бэхэждэг гэж үздэг.

Олон арван жил нэг компанид ажиллаж, дээд удирдлагын түвшинд хүрсэн Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Вайхраухын хувьд хамгийн том өөрчлөлт нь өөрөө бүхнийг хийдэг удирдагчаас, бусдыг удирддаг удирдагч болох явдал байжээ. Өнөөдөр тэрээр амжилтыг хувийн оролцоогоор бус, багаа хэрхэн чадавхжуулж, зөв ойлголцол, чанартай яриа хэлэлцүүлэг бий болгож байгаагаар хэмждэг. Түүний баг тогтмол хэцүү шийдвэрүүдийг урьдчилан хэлэлцэж, зан төлөв, харилцааны асуудлыг ч ил тод ярилцдаг. Гэхдээ гүйцэтгэх захирлын хувьд компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстойг онцолж, шаардлагатай үед сайн харилцаатай ч гэлээ тохирохгүй удирдагчтай салах зориг хэрэгтэйг онцолжээ.

Keppel компанийн гүйцэтгэх захирал Ло Чин Хуа олон жилийн турш компанийнхаа томоохон өөрчлөлтийг удирдахдаа өөртөө хэт хатуу хандахаас зайлсхийж, үйл явцад итгэх хандлагыг баримталж иржээ. Тэрээр зарим үед өөрийгөө гаднаас нь харж, том зургаар сэтгэх нь дарамтыг даван туулахад тусалдаг гэж үздэг. Зах зээлийн богино хугацааны үнэлгээнд бус, өөрсдийн хийж буй зөв үйлдэлд төвлөрөх нь урт хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэдэг. Өдөр тутмын ажилдаа тэрээр зөвхөн өөрийн бодитоор үнэ цэнэ нэмж чадна гэж үзсэн хэсэгтээ оролцож, бусдыг итгэлтэйгээр ажлаа хийх боломж олгодог.

Данийн био шинжлэх ухааны компанийн гүйцэтгэх захирал Эстер Байгет удирдагч хүний ажлыг бүх хариултыг мэдэх бус, зөв асуултыг тавьж чаддаг байхтай холбодог гэжээ. Тэрээр олон улсын байгууллагууд, бизнесийн хүрээлэлтэй идэвхтэй харилцаж, дэлхийд өрнөж буй дохио, чиг хандлагыг анзаарч, түүнийг компанийн стратегид шингээхийг өөрийн гол үүрэг гэж үздэг. Түүний ойлголтоор гүйцэтгэх захирлын ажил бол гадагш гарч, мэдэрч, холбож, харсан зүйлээ буцааж байгууллагадаа авчрах явдал юм. Геополитик, экспортын хязгаарлалт, стратегийн ашиг сонирхлын огтлолцолд орших ASML компанийн гүйцэтгэх захирал Кристоф Фукеда руу байдал, төвлөрлийг орчин үеийн манлайллын гол чанар гэж тодорхойлдог.

Түүний хэлснээр удирдагч хүн макро эдийн засаг, олон улсын улс төрийг хянаж чадахгүй ч бүтээгдэхүүн, харилцаа, ирээдүйд чухал зах зээлийг хянах боломжтой. Эдгээрийг зөв удирдаж чадвал түр зуурын бэрхшээл байсан ч нөхцөл байдал эцэстээ сайжирна гэж үздэг. Мөн өөрийгөө бусдад батлах хэрэгцээнээс ангижирснаар илүү чөлөөтэй сэтгэж, бүтээлч шийдэл гаргах орон зай үүсдэг хэмээн онцолдог.

Hindustan Unilever компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Рохит Жава өөрийн урт хугацааны карьерыг өнөөдрийн гүйцэтгэл, маргаашийн өөрчлөлтийг зэрэг удирдах чадвартай холбон тайлбарладаг. Тэрээр тав, арван жил тутамд өөрөөсөө “Би цааш хэрхэн өсөх вэ” гэж асууж, шаардлагатай ур чадвараа зориудаар хөгжүүлж иржээ. Үнэт зүйлс нь тогтвортой үлдсэн ч, олон улс дамнан ажилласан туршлага нь уян хатан байдал, өөрийгөө эргэцүүлэх чадварыг нь гүнзгийрүүлсэн байна. Тогтмол уншиж, дахин эргэцүүлж, өмнө нь амжилт авчирсан зүйл цаашид заавал үр дүн өгөхгүй байж болохыг ухамсарлах нь түүний хувьд тасралтгүй хөгжлийн үндэс юм.

Эдгээр зургаан гүйцэтгэх захирлын туршлагаас харахад өнөөгийн манлайлал нь эрх мэдэл, хяналтаас илүүтэй итгэлцэл, төвлөрөл, өөрийгөө таних чадварт тулгуурлаж байна. Гадаад орчин хэчнээн тогтворгүй байсан ч удирдагч хүн дотоод төвөө олж, өөрийн хянаж чадах зүйлдээ төвлөрч чадвал баг, байгууллагаа тогтвортой урагшлуулах боломжтой юм.

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.12.15-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв. Нийтлэлийн зохиогч: Jean-François Manzoni

Орчуулсан: М.Мядагбадам, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 34 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 34 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 35 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 35 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 36 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 39 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 57 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 57 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 11 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 12 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 22 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 25 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 47 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 47 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 49 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 50 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 51 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top