Нийгэм

Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсан тухай дуудлагаар Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр нь ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоон, 02:21 цагт бүрэн унтраасан байна.
2025-04-15

Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
Нийслэлийн ЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
2025-04-15

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ
2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ.
2025-04-15

Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт 91 гомдол, мэдээлэл шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-13-ны хооронд ирсэн гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгасан талаар тус газраас мэдээлэв.
2025-04-15

Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов
Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар тус аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи худалдахыг бүрэн хориглосон шийдвэрийг гаргалаа.
2025-04-14

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгдэж, 151 иргэний амь нас, 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймэр болон аврах ажиллагааны нийт 101 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гал түймрийн дуудлага 96, аврах ажиллагааны дуудлага тав байсан бөгөөд алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2025-04-14

Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм
2025 оны дөрөвдүгээр сарын 14-20-нд болох үйл явдлын тойм
2025-04-14

Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлнэ үү
Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
2025-04-14

Мөс цөмөрч, Идэрийн голд унасан автомашиныг татаж гаргав
Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 2 зорчигчийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гаргажээ. Мөн ачааны автомашиныг татан гаргасан байна.
2025-04-13

Нийтийн тээврийн үйлчилгээнд гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлнэ
"Олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад нэвтрүүлснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо өрсөлдөх юм. Сүүлийн 10 жил ашигласан нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө" гэв.
2025-04-13

“Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав
Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг бямба гаригт зохион байгууллаа. Муурь, нохой, яст мэлхий, туулай зэрэг ам бүлийн үнэнч, бяцхан гишүүдээ хүүхдүүд төдийгүй томчууд өөрсдөө авч иржээ.
2025-04-13

Нийслэлийн 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог
Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүрэг, хороо хооронд 168 мянган суралцагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна. Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ. Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдийн 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ.
2025-04-13

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнд 116 оюутан өрсөлдөж байна
Оюутан залуусын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна.
2025-04-13

Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.
2025-04-13

Гаалийнхан шинэ төрлийн хар тамхины 7 удаагийн оролдлогыг илрүүлжээ
Монгол Улсын гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан долоон удаагийн үйлдлийг илрүүлж, шуурхай таслан зогсоожээ.
2025-04-11

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ
Аймаг, орон нутагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар “Зөвлөлдөх уулзалт” Баянхонгор аймагт боллоо.
2025-04-11

Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар
09:00 “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” – Блью Скайд
2025-04-11

Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 10-нд боллоо.
2025-04-11

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд СБД-ийн 8 хороонд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа.
2025-04-11

Улаанбаатар хотын ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний замыг хааж, зөвшөөрөлгүй байрласан 1000 гаруй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ.
2025-04-11