x

Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 1846 айлын орон сууцыг 13.8 га талбайд барьж байгуулна.

Тэгвэл уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 42 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 18.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн нэгжээс мэдээллээ. Дээрх барилга байгууламжуудын ажилтай зэрэгцэн гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 95 хувьтай үргэлжилж байгаа аж.

Төслийн хоёрдугаар үе шатанд Шархад дэд төвийн 1846 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусган. Газар чөлөөлөлт, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх, нөхөн олговрын үнэлгээ хийх, тендерийн баримт бичиг боловсруулах зэрэг ажил шат дараатай хийгдэж байна.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болох юм. Түүнчлэн хувийн хэвшил, иргэдийн оролцоог дэмжих замаар урт хугацааны ногоон санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 9 цаг 48 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 9 цаг 50 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 9 цаг 51 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 9 цаг 53 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 9 цаг 57 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 9 цаг 58 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 12 цаг 5 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 12 цаг 14 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 12 цаг 16 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 12 цаг 17 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цаг 22 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 12 цаг 26 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 12 цаг 27 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 12 цаг 28 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 12 цаг 29 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 12 цаг 30 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 12 цаг 30 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 12 цаг 32 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 14 цаг 2 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 14 цаг 16 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top