x

ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалсан. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэдгийг мэдээлэл хийхдээ тэмдэглээд шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоол гарч байгааг онцлов. Цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр дүн, хяналтыг сайжруулах, сангийн өр авлагыг барагдуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй асуудлыг нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, шаардалагтай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор даалгалаа. Мөн Цэвээнжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 1 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 1 цаг 41 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 1 цаг 43 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 1 цаг 44 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 1 цаг 50 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 1 цаг 53 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 1 цаг 55 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 1 цаг 56 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 1 цаг 57 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 1 цаг 57 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 1 цаг 58 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 1 цаг 59 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 3 цаг 29 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 3 цаг 43 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 3 цаг 44 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 3 цаг 45 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 5 цаг 17 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 5 цаг 17 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 5 цаг 18 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 5 цаг 19 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top