x

2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна

Боловсролын Ерөнхий Газраас жил бүрийн долоодугаар сард багшийн сул орон тоог БДБ-19 маягтаар нэгтгэн гаргадаг уламжлалын дагуу, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 3324 багшийн сул орон тоо бүртгэгдээд байна. Үүнээс 1590 нь зөвхөн нийслэлд үүссэн байгаа бол цэцэрлэгийн салбарт нийт 1147 орон тоо, үүний 685 нь нийслэлд, 202 нь бүлгийн багшийн орон тоо байгаа юм.

Харин энэ жил багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 төгсөгч, мөн багшлах эрхийн сургалтанд хамрагдсан 163 хүн хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна. Сул орон тооны тоо төгсөгчдийн тооноос илүү гарч буй нь боловсролын салбарт багшийн нөөцийн архаг дутагдал үүссэнийг харуулж байна.

Сул орон тоо хамгийн өндөртэй мэргэжлүүд:

  • Бага ангийн багш: 735

  • Сургуулийн өмнөх боловсрол: 426

  • Монгол хэл, уран зохиол: 192

  • Математик: 135

  • Гадаад хэл: 143

Сул орон тоог нөхөх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Шинэ төгсөгчдөд ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх

  • Орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах

  • Багшлах эрхийн сургалтаар шинэ боловсон хүчнийг бэлтгэх

  • Салбараа орхисон багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах

  • III, IV курсийн оюутнуудыг цалинтай дадлагаар ажиллуулах

  • Тэтгэвэрт гарсан багш нарыг хүсэлтийнх нь дагуу түр ажиллуулах

  • Сургуулийн удирдах ажилтныг мэргэжлийн чиглэлээр хичээл заалгах

Эдгээр арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын хүний нөөцийн хомсдлыг бууруулж, сургалтын чанарыг тогтвортой хадгалах зорилготой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 8 цаг 7 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 8 цаг 8 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 8 цаг 10 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 8 цаг 11 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 8 цаг 15 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 8 цаг 16 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 10 цаг 23 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 10 цаг 32 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 10 цаг 34 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 10 цаг 35 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 41 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 44 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 46 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 47 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 48 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 48 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 50 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 12 цаг 20 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 12 цаг 34 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top