x

Улаанбаатар хотын 5000 өрх хийн халаалтад шилжинэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тус холбооноос манай улсад хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ тоо өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүс Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж байна. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Харин Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ  илэрхийлэв.

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liguid Gas Association/ нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 125 гаруй улсад хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, хөгжиж буй улс оронд уламжлалт эрчим хүчнээс байгальд ээлтэй шингэрүүлсэн хийн түлш рүү шилжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг ажээ. 2012 оноос эхлэн Cooking for life хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрөөр дамжуулан өнөөдрийн байдлаар 11 улсын нийт 900 сая гаруй хүнийг ахуйн хэрэглээнд нүүрс түлдэг байсныг хийн түлш рүү шилжүүлсэн байна.

 

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 7 цаг 29 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 7 цаг 30 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 7 цаг 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 7 цаг 33 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 7 цаг 37 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 7 цаг 38 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 9 цаг 45 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 9 цаг 54 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 9 цаг 56 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 9 цаг 57 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 3 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 10 цаг 6 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 10 цаг 8 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 10 цаг 9 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 10 цаг 9 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 10 цаг 10 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 10 цаг 11 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 10 цаг 12 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 11 цаг 42 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 11 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top