x

Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд тандалт хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2025 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж зэрэг байгууллагын төрөөс үзүүлдэг үйлчилгээнд тандалт хийлээ. Энэхүү тандалтын зорилго нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн төрийн үйлчилгээний явцад иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэл, хүнд суртал учруулж буй нөхцөл байдлыг илрүүлэн үнэлэх, цаашдын арга хэмжээг тодорхойлох явдал байв.

Тандалтын хүрээнд дээрх байгууллагуудын ажлын зохион байгуулалт, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, төрийн албан хаагчийн харилцааны соёл зэрэг олон үзүүлэлтээр дүгнэлт хийсэн байна. Үйл ажиллагааны явцад авлига үүсч болзошгүй орчныг бий болгож байгаа эсэхийг нарийвчлан судалсан бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын дотоод журам, шийдвэр, дүрмийг хянаж, өөрчлөх санал боловсруулан хүргүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-д хяналт хийжээ.

Мөн тус хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталтай холбоотой таван гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шалгасан байна. Энэ нь төрийн байгууллагын иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд итгэл, шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигыг бууруулахад чиглэсэн бодитой алхам болж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа 4 цаг 9 мин Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа 4 цаг 13 мин “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно 4 цаг 14 мин Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ 4 цаг 15 мин Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 19 мин “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ 4 цаг 20 мин Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав 4 цаг 21 мин Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 22 мин 2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна 8 цаг 35 мин Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, хувьчлалыг эрчимжүүлэх шийдвэр гаргав 8 цаг 37 мин Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав 8 цаг 39 мин Богд хааны ордон, түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр Засгийн газар үүрэг өглөө 8 цаг 41 мин Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 8 цаг 43 мин Гангийн эрсдэл нэмэгдэж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө 8 цаг 44 мин Зарим голууд үерийн түвшинг давж, үерийн аюултай нөхцөл бүрдэж байна 8 цаг 46 мин Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд өргөжнө 11 цаг 29 мин Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана 11 цаг 31 мин “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэв 11 цаг 32 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ 11 цаг 33 мин Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ 11 цаг 34 мин
iИх уншсан
Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуу... Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлм... “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болг... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих уралдаант шалгаруу... Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд та... Сэлэнгэ аймгийн ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, нэмэлт хү... Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ... Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ...
Top