x

“Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн хэрэгжилт 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус систем нь хэрэглэгчдэд усны хэрэглээ, үнэ тариф, төлбөр тооцооны мэдээллийг цахимаар хялбар, ил тод авах боломжийг бүрдүүлж, усны үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн тус системийн хөгжүүлэлтийг “Аствишн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд дараах бүрдэл хэсгүүдийг багтаажээ:

  • Хэрэглэгчийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, хөгжүүлэлт

  • Төлбөр тооцооны дэд систем

  • Хэрэглэгчийн портал систем

  • Нэгдсэн дуудлагын төв, санал гомдлын удирдлагын систем

НЗДТГ-ын дарга Д.Амгалан АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Азийн сан болон гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ уг төсөл нь усны салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хэрэглэгчийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Алисон Монтгомери төслийн хэрэгжилт, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад анхаарах хэрэгтэйг дурдсан байна.

Төслийн эхлэл 2024 оны есдүгээр сарын 5-нд тавигдаж, есдүгээр сарын 20-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, хууль эрх зүйн судалгаа, төлөвлөлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлсэн. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал энэхүү судалгаа өндөр түвшинд хийгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 39 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 13 цаг 44 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 13 цаг 46 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 13 цаг 48 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 13 цаг 50 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 13 цаг 51 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 14 цаг 35 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 14 цаг 37 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 14 цаг 38 мин Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов 14 цаг 43 мин Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ 14 цаг 44 мин Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ 14 цаг 45 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 47 мин Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно 14 цаг 48 мин Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо 14 цаг 49 мин 11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 16 цаг 11 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 16 цаг 17 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 16 цаг 20 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 16 цаг 20 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 16 цаг 23 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top