x

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал

(Увс аймгийн 100 жилийн ойд)

  • Увс аймгийн нэгэн зууны ойг ёстой нижгэр тэмдэглэв. Түүхийн хар цагаан толбууд ор мөргүй алга болов. Харин Жамбын Батмөнх гэж түүхэн хүн тэр аймгаас төрсөн шүү, алдаршуулъя, хойч үедээ таниулъя гэсэн уриа бүхий пост, жиргээ үлэмж явж байна. Үнэхээр ч Батмөнх гэдэг түүхэн хүний тухай дурсахгүй байхын аргагүй тул би зориглохоор шийдлээ. 
  • “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд миний бичсэн, гурван удаа хэвлэгдсэн “Жамбын Батмөнх” номын хэсгээс толилуулъя. Ер нь тэр эрхэм хүн хэзээ хаанаас, хэн дэвшүүлээд гаргаад ирсэн юм бэ гэдэгт хариулт хайя. 

... БНМАУ-ын Ерөнхий сайдын тэр тушаал ноолуулсан тэмээ шиг болчихсон, эзнээ хүлээж, тэр эзэн нь хэн нэгэн азгүй, эсвэл тохиолдлын хүн байж таарахаар төсөөллийг Монголын улс төрийн дээд элитийн дунд төрүүлж байжээ гэж дүгнэмээр. Харин сонголт яаж явсаар энэ зохиолын гол баатар дээр буусныг бас нэгэн түүхэн гэрч бодитой өгүүлсэн болов уу гэж би боддог. Учир нь би тэр хүнийг сайн мэддэг таньдаг, удирдлагад нь бас ч үгүй хэдэн жил ажиллачихсан байсан хэрэг.

Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны (MPTУХ) МОНЦАМЭ эрхэлсэн дэд дарга Дэжидийн Чимэддорж (дэд сайд) гуай бол монголын түүхийн болоод дипломат албаны амьд түүх, амьд архив, надад мөн ч их зүйлийг ярьж, би ч тэмдэглэж авдаг, намайг ямагт дэмждэг хүн байж билээ. Энэ бол ГЯЯ-ны орлогч сайд, дараа нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан, Ю.Цэдэнбалын итгэлт хүн. Ж.Батмөнхийг Төв Хороонд татан авчирч “нэгдүгээр хүн”-тэй танилцуулан, хожим Сайд нарын Зөвлөлийн дарга болгох замыг нь зассан гэж ярьсныг нь би нийтлэл болгоод1990 онд хэвлүүлснээ дор эшлэнэ. Тэр чухал тэмдэглэлээ сийрүүлэхээсээ өмнө Д.Чимэддорж гэдэг хүнийг товчхон танилцуулъя.

Д.Чимэддорж гуайг 1976 онд XVII их хурлаараа МАХН айхтар хэлмэгдүүлсэн шиг санагддаг юм. Хуучраагүй баримт сөхье. Оросын сэтгүүлч Леонид Шинкаревын “Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номоос үзэж болно. ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд А.И.Смирнов ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хийх ээлжит уулзалтынхаа үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэсэн сэдэвтээ: 

  • 1974 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар Ж.Батмөнх сонгогдлоо. Түүнээс гадна Монголын удирдлагын бүрэлдэхүүнд С.Жалан-Аажав, Т.Рагчаа, Б.Алтангэрэл, Д.Чимиддорж орлоо. Нам төр, аж ахуйн аппаратад зохион байгуулалтын ихээхэн өөрчлөлт, халаа сэлгээ хийгдэв. Нийтийн дундаас улс ардын аж ахуйн асуудал дэвшүүлэх талаараа Д.Майдар ялгарч байна. Гэвч түүнд Д.Моломжамц, С.Лувсан, Н.Жагварал, мөн ямар нэг хэмжээгээр Д.Чимиддорж илт таагүй ханддаг нь харагдаж байна. Тэгсэн хэрнээ эдгээр зүтгэлтэн ажил хэргийн болоод зарчмын эв нэгдэлтэй байгаа нь ажиглагдахгүй байгаа юм гэж бичиж байжээ.

Эндээс үзвэл Чимэддорж гуайг хэлмэгдүүлэхэд Кремлийн гар орсон ч байж болохоор. Учир нь тэр Д.Майдар гэгчээ Л.Шинкарев номдоо “Филатовагийн онцгой дэмждэг хутган үймүүлэгч Майдар” (399 дэх талд) хэмээн нэрлэснийг үзэхүл явж явж Тэргүүн хатагтайн хүсэл байсан мэт. Орос хэлний өргөн мэдлэг, залуу насны ааг омог, өөртөө итгэлтэй байдал нь Улс төрийн Товчоон дахь дөлгөөн, мохоо, зусарч ахмадуудад таалагдаагүй, бас Тэргүүн хатагтайн ааг омогтой ийнхүү гал ус мэт харшилснаас Чимэддорж гуайг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Төв Хорооны гишүүн, АИХ-ын депутатаас бараг нэгэн зэрэг буулган, Хэвлэл утга зохиол хянах газар буюу Главлит гэж Засгийн газрын харьяаны нэгэн агентлагт орлогч даргаар цөлж байжээ.

Ийм баялаг намтартай нэгэн номын баатар Ж.Батмөнхийг тэр дороос татаад гаргаад иржээ. Энэ тухай түүний надад хэлж өгч бичүүлсэн нэгэн тэмдэглэлд:

  • ... Бүгд хурал эхлэхээс 15 өмнө Улс төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ Цэдэнбалын өрөөнд цугларчихсан байв. Ингээд Цэдэнбал Чимиддоржийг Б.Лхамсүрэнгийн оронд томилох санал тавьж, өөрийн бодлоо шууд тулгажээ.
  • Хариуцлагатай ажилд томилогдсон хүн хамт ажиллах, гар нийлэх хүнээ өөрөө сонгож авдаг нь жам. Тэр тусмаа Намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын үүрэг хариуцлага нэн өндөр бөгөөд хариуцдаг салбар нь маш өргөн учир залуу хүнд хамт ажиллах хүмүүс нь л гол түшиг болох учиртай. Тэр үед МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэс намын үзэл суртлын бодлогоос гадна соёл урлаг, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, биеийн тамир гээд өргөн хүрээтэй асуудал хариуцдаг байв.
  • ... Орны хүнийх нь асуудал ч төдийлөн удсангүй. Өөрийн нь санал болгосноор урьд нь намын төв аппаратад удирдах ажил хийж яваагүй, философийн ухааны дэд эрдэмтэн Ц.Балхаажав Намын түүхийн институтын түүхийн хэлтсийн эрхлэгчээс хэд хэдэн шат алгасан Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр батлагджээ.
  • ... Чимиддорж, Балхаажав нар хэдэн сар цуг ажиллажээ. Ажил ч бүтэмжтэй, удирдлага ч сэтгэл амар байлаа. Гэвч хариуцах салбар дэндүү өргөн, бас тэгээд хэлтсийн эрхлэгч нь “цэвэр эрдмийн хүн” байсан тул үзэл суртлын хэлтсийг хоёр салгах бодол салбар хариуцсан нарийн бичгийн даргад төрсөн аж. Ингээд 1973 оны эхээр Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийг хоёр хэлтэс болгож салгах шийдвэр гарлаа. Намын үзэл суртал, соёл урлаг, хэвлэл мэдээллээ Ц.Балхаажав эрхлэгчтэй хуучин хэлтэс нь өмнөх нэрээрээ хариуцах болов. Шинэ хэлтсийг Намын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтэс гэж нэрлэн, боловсролын бүх салбар, ШУА, эрүүлийг хамгаалах, биеийн тамир спортыг хариуцуулжээ. Хэлтсийн эрхлэгч нь хэн болох нь тодорхойгүй байлаа.
  • Хэдхэн сарын өмнө Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ц.Пунцагноров НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч болж, оронд нь МУИС-ийн захирал Д.Цэвэгмид дэвшжээ. Цэвэгмидийн оронд МУИС-ийн орлогч захирлаар ажиллаж байсан Ж.Батмөнх томилогдоод удаагүй үе байв. Д.Чимиддорж шинэ хэлтсийг Ж.Батмөнхөөр удирдуулах санал боловсруулж Цэдэнбал дээр оржээ. Чимиддорж, Батмөнх нар 40-өөд оны сүүлээр МУИС-ийн бэлтгэл ангид хамт суралцаж байснаас гадна 1970 оноос хойш ажил төрлийн холбоотой явж ирсэн улс юм. Тэр учраа юуны өмнө “нэгдүгээр даргад” айлтгажээ. Нөгөө талаар намын ажилд төлөв түвшин, томоотой хүн байх нь зүйтэй гэсэн Чимиддоржийн хувийн бодол ч ийм сонголт хийхэд нөлөөлсөн байна. Харин тэр уулзалт дээр “Батмөнх гэж хэн билээ?” гэж Цэдэнбал сонирхон асуусан нь Чимиддоржийн гайхлыг төрүүлжээ. Хоёул нэг нутаг усных учраасбие биеэ мэдэх ёстой гэсэндээ биш, ерөөсөө удирдагч маань Монголд цорын ганцхан байдаг их сургуулийнхаа захирлыг (тэр тусмаа XVI их хурлаар Төв Хорооны орлогч гишүүнд сонгогдсон) огт мэддэггүй байсанд гайхсан хэрэг л дээ. “За чи л өөрөө мэдэж байгаа юм бол тэр Батмөнхийгөө томил!” гэж Цэдэнбал зөвшөөрснөөр тэр хоёрын яриа өндөрлөжээ.
  • Харин Ж.Батмөнх өөрөө Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд уухайлан дурлаж очоогүйг энд бас хэлэх хэрэгтэй. Тэрээр албан тушаал ахих тусам хямсайж, биеэ тоодог нэгэн биш бөлгөө. 1974 он гарлаа. Монголын төрийн тэргүүний суудал эзгүй байсаар. Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар хавсран ажиллаж байсан боловч АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаал түүнд ногдох нь мэдээж болсоор байв. Улс төрийн Товчоо хуралдаад С.Жалан-Аажавыг Сайд нарын Зөвлөлийн даргаар баталсан боловч уг асуудлыг бүгд хуралд оруулсангүй. 
  • Батмөнхийг Сайд нарын Зөвлөлд тавья гэдэг бодол 1974 оны 4 дүгээр сард Цэдэнбалын толгойд зурсхийжээ. Энэ бодлоо юуны өмнө хариуцсан нарийн бичгийн даргад нь хэлж таарна. “Чимиддорж оо, танай Батмөнхийг чинь өөр ажилд томилъё. Би түүнийг Сайд нарын Зөвлөлийн даргад бэлтгэе. Оронд нь чи дуртай хүнээ ав!” гэжээ. Чимиддорж ч дургүйцсэнгүй. “Та тэгвэл Ширэндэвтэй ярина уу. Сэрээтэрийг оронд нь томилж болох юм” гэжээ. Ч.Сэрээтэр бол Батмөнхтэй хамт МУИС-ийг дүүргэсэн, мөн түүнтэй хамт их дээд сургуульд багшилж байсан, сүүлийн жилүүдэд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан хүн юм. Тэр хоёр ийнхүү хэлэлцэж тохирчээ. Тэгээд Батмөнх Сайд нарын Зөвлөлийн сул орлогчоор сар гаруйхан ажиллав. МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн байсан хүн Намын Төв Хорооны ээлжит бүгд хурлаар жинхлэнгүүтээ шууд л Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдох нь тэр. Энэ бол МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга болгохоор хатуу шийдчихсэний дараа болсон хэрэг байв. Улс төрийн Товчооны хуралдааны шийдвэрийг Батмөнхөд нөгөө л тулгадаг аргаараа гэнэт тулгажээ. Ийнхүү Монголын Сайд нарын Зөвлөлийн шинэ дарга тодорсон түүхтэй.

Эндээс үзвэл Увсын хоёр нутгархаад, дөрвөд нь баядаа татаад шууд томилчихсон хэмээн тухайн үедээ монголчуудын дунд далд яригдаж байсан сэдэв, хардлага шал утгагүй болж таарна. Зарим гэрчийн ярьснаар бол Батмөнхийг Сайд нарын Зөвлөлд тавья гэдэг бодол 1974 оны 4 дүгээр сард Цэдэнбалын толгойд зурсхийхэд сэжүүрийг нь гаргаж өгсөн, шууд нэрлэж санал болгосон бас нэг эрхэм түүхнээ бий. Тэр бол Ж.Батмөнх гуайн хуучин дарга, МУИС-ийн ректоратад хамтран хэдэн жил ажилласан өмнөх ректор Д.Цэвэгмид аж. Гэм нь “Дондогийн Цэвэгмид. Эргэн санахад (Дурсамж, тэмдэглэл), УБ, 2005” номд өөрийнх нь орлогч байсан, дараа нь өөрийнх нь дарга болсон Ж.Батмөнхийн талаар ганц ч мөр, үг байхгүй. Энэ талаар бичиж үлдээсэн баримт сэлт алга. 

Миний энэхүү ном босоход сэтгэл харамгүй тусалж, хань нөхрийнхөө, амьдралынхаа нарийн ширийнийг ярьж, гэр бүлийн альбомоо дэлгэж байсан Дариймаа гуайд би ямагт талархдаг. Үр ач, гуч нарт нь ч талархаа дахин илэрхийлье. “Жамбын Батмөнх” номын маань 4 дэх хэвлэл удахгүй 20 цуврал дотор хэвлэгдэх тул номын нэмэлт дээрээ сууж байна.

Д.Баярхүү, Baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 14 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 16 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 19 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 21 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 22 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 23 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 26 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 38 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 38 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 39 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 41 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 43 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 3 цаг 59 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 1 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 2 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 9 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 11 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top