x

Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана

Швед, Норвег, Дани улсууд Украиныг АНУ-ын зэвсгээр хангах НАТО-гийн тэргүүлсэн санаачилгад нэгдэж, нийт 500 сая орчим ам.долларын санхүүжилт үзүүлэхээр болсноо мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү дэмжлэг нь Украиныг “Патриот” пуужин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах систем, танк эсэргүүцэх сум зэрэг стратегийн зэвсгээр хангахад чиглэж байгаа юм.

Зэвсгийн нийлүүлэлтийг АНУ хариуцах бөгөөд Европын холбоотнууд үүний зардлыг хуваан төлөх зохицуулалтыг боловсруулж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч тус механизмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар хийгдээгүй хэвээр байна.

Норвегийн Батлан хамгаалахын сайд Торе О.Сандвик хэлэхдээ, энэ санаачилга нь зөвхөн Украиныг богино хугацаанд хамгаалахад бус, НАТО-гийн батлан хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, урт хугацаанд Европ даяар аюулгүй байдлын шинэ суурь тавих алхам хэмээн тодорхойлов. Тэрбээр “Украинд шаардлагатай техник хэрэгслийг хурдан шуурхай хүргэх нь бидний зорилго” гэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү дэмжлэгийг НАТО-Америк-Европын эв нэгдлийн хүчтэй илэрхийлэл гэж үнэлсэн бөгөөд “уламжлалт аюул заналын эсрэг бодит хамгаалалт, ирээдүйн энх тайвныг бэхжүүлэх алхам” хэмээн X платформ дээрээ бичжээ.

Хандивласан дүнг харвал:

  • Швед улс 275 сая ам.доллар

  • Норвег улс 1.5 тэрбум норвеги крон буюу 146 сая ам.доллар

  • Дани улс 90 сая ам.долларыг тус тус гаргахаар мэдэгдсэн байна.

Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен хурдны чухлыг онцолж, шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Шведийн Ерөнхий сайдын орлогч Эбба Буш “АНУ-ын батлан хамгаалахын стратегийн бүтээгдэхүүнийг Европоос бүрэн орлож чадахгүй байгаа өнөө үед ийм хэлбэрийн нийлүүлэлт Украины хувьд амин чухал” гэж онцоллоо.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Скандинавын гурван улсын шуурхай, бодит туслалцаанд гүн талархал илэрхийлж, энэ нь эвслийн бат бөх байдлын нэг илрэл хэмээн дүгнэв.

Эх сурвалж: Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа 3 цаг 52 мин Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа 3 цаг 56 мин “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно 3 цаг 57 мин Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ 3 цаг 58 мин Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 2 мин “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ 4 цаг 3 мин Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав 4 цаг 4 мин Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 5 мин 2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна 8 цаг 18 мин Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, хувьчлалыг эрчимжүүлэх шийдвэр гаргав 8 цаг 20 мин Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав 8 цаг 22 мин Богд хааны ордон, түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр Засгийн газар үүрэг өглөө 8 цаг 24 мин Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 8 цаг 26 мин Гангийн эрсдэл нэмэгдэж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө 8 цаг 27 мин Зарим голууд үерийн түвшинг давж, үерийн аюултай нөхцөл бүрдэж байна 8 цаг 30 мин Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд өргөжнө 11 цаг 13 мин Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана 11 цаг 14 мин “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэв 11 цаг 15 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ 11 цаг 16 мин Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ 11 цаг 17 мин
iИх уншсан
Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуу... Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлм... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих уралдаант шалгаруу... “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болг... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд та... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Сэлэнгэ аймгийн ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, нэмэлт хү... “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ...
Top