Сэлэнгэ аймгийн нутагт гарсан ой хээрийн түймрийн голомтуудад нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн Говьсүмбэр, Өмнөговь аймгууд болон Үндэсний аврах бригадын зарим бүлгүүд өнөөдөр нутаг буцлаа.
Тэд сүүлийн 24 цагийн хугацаанд Ерөө сумын Агуйт, Голын хаяа уул, Хүдэр сумын Зэрлэгийн ам, Ард түмний амд гарсан нийт дөрвөн түймрийг бүрэн унтрааж, галын аюулыг бүрэн хяналтдаа авсан байна.
Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед холын зайн нэмэлт хүч татаж, цаг алдалгүй ажиллаж, байгаль орчин болон ой модыг хамгаалсан нь онцгой ач холбогдолтой үйлдэл боллоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар.