Өнөөдрийн цаг агаарын төлөв байдлаар, ихэнх нутгаар 20:00 цаг хүртэл солигдмол үүлтэй байх бөгөөд төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орох, дуу цахилгаантай аадар бороо орох магадлалтай байна.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай үлээх ба бороо орохын өмнө зарим газраар салхи түр хугацаанд ширүүснэ.
Температурын хувьд:
-
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16-21 градус
-
Хэнтийн уулархаг бүс болон томоохон гол мөрний хөндий, тал нутгаар +21-26 градус
-
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31-36 градус
-
Бусад нутгаар +26-31 градус дулаан байх төлөвтэй.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.