x

Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон тус улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, үер, түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн эрсдэлд өртөх нь нэмэгдэж буй нөхцөлд олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болоод байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын албан хаагчид Итали Улсаас Азийн найман оронд хэрэгжүүлж буй “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадлыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдаж буйг Шадар сайд онцлон талархал илэрхийлж, сургалт, туршлага хуримтлуулах үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Италийн Элчин сайд Жованна Пиккаррета хоёр улсын онцгой байдлын байгууллагууд илүү өргөн хүрээнд, олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолж, Монголын онцгой байдлын албаны чадавх олон улсын хэмжээнд хүрсэнд талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, технологи, хөдөө аж ахуй, инновац зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шууд нислэг нээх, ноос ноолуурын экспортыг дэмжих, хамтарсан үйлдвэр байгуулах, Евро-Азийн зах зээлд хамтран гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бүх чиглэлд шинэ шатанд гаргах онцгой боломж гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа 4 цаг 7 мин Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа 4 цаг 11 мин “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно 4 цаг 12 мин Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ 4 цаг 13 мин Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 17 мин “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ 4 цаг 18 мин Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав 4 цаг 19 мин Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 20 мин 2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна 8 цаг 33 мин Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, хувьчлалыг эрчимжүүлэх шийдвэр гаргав 8 цаг 35 мин Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав 8 цаг 37 мин Богд хааны ордон, түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр Засгийн газар үүрэг өглөө 8 цаг 39 мин Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 8 цаг 41 мин Гангийн эрсдэл нэмэгдэж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө 8 цаг 42 мин Зарим голууд үерийн түвшинг давж, үерийн аюултай нөхцөл бүрдэж байна 8 цаг 45 мин Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд өргөжнө 11 цаг 28 мин Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана 11 цаг 29 мин “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэв 11 цаг 31 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ 11 цаг 31 мин Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ 11 цаг 32 мин
iИх уншсан
Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуу... “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлм... “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болг... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих уралдаант шалгаруу... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд та... Сэлэнгэ аймгийн ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, нэмэлт хү... Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ... Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ...
Top