x

Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судална

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад АльМуршиди-г энэ сарын 4-нд хүлээн авч уулзсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 

Уулзалтын үеэр талууд Монгол, Оманы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг дурдаж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг энэ оны 2 дугаар сард Гадаад харилцааны сайдын хувиар Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүн гарч Оманы хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан холбогдох яамд, газруудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Гадаад харилцааны яамнаас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Абдулсалам АльМуршиди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудтай хийсэн уулзалт нь үр дүнтэй болж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрийн талаар тодорхой мэдээллийг авснаа тэмдэглээд ойрын хугацаанд анхны жишиг төслийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг судалж, холбогдох байгууллагуудын түвшинд хэлэлцээ өрнүүлэхээр тохиролцлоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа 3 цаг 57 мин Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа 4 цаг 1 мин “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно 4 цаг 2 мин Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ 4 цаг 3 мин Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 7 мин “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн нэвтрүүлнэ 4 цаг 8 мин Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав 4 цаг 9 мин Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 10 мин 2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна 8 цаг 23 мин Төрийн өмчит компаниудын тоог бууруулж, хувьчлалыг эрчимжүүлэх шийдвэр гаргав 8 цаг 25 мин Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав 8 цаг 27 мин Богд хааны ордон, түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр Засгийн газар үүрэг өглөө 8 цаг 29 мин Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 8 цаг 32 мин Гангийн эрсдэл нэмэгдэж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө 8 цаг 32 мин Зарим голууд үерийн түвшинг давж, үерийн аюултай нөхцөл бүрдэж байна 8 цаг 35 мин Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд өргөжнө 11 цаг 18 мин Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана 11 цаг 19 мин “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэв 11 цаг 21 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ 11 цаг 22 мин Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ 11 цаг 23 мин
iИх уншсан
Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уу... Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуу... Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилтта... “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг 2025 оны сүүлчээр бүрэн н... Оманы Султант Улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуу... Монгол, Хятадын хамтын ажиллагаа тэтгэврийн шинэчлэл, хөдөлм... “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болг... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих уралдаант шалгаруу... Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа “Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол бол... Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ Авлигатай тэмцэх газар төрийн үйлчилгээний ил тод байдалд та... Сэлэнгэ аймгийн ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, нэмэлт хү... Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй Улаанбурханы нийт тохиолдол 13000-ыг давж, 10 хүн нас баржээ... Италитай онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжү... Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ...
Top