x

“Халзан бүрэгтэйн” ордын талаар Ерөнхий хяналтын сонсгол болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хамтран 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Сонсголын сэдэв нь:

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах юм.

Тус сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл чөлөөтэй оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй иргэд 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай.

Мөн сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, байгууллага нь сонсгол болохоос хоёроос доошгүй өдрийн өмнө, буюу есдүгээр сарын 18-ны дотор бичгээр ирүүлэх боломжтой. Хүсэлтдээ дараах мэдээллийг багтаана:

  • Овог, нэр

  • Регистрийн дугаар

  • Оршин суугаа болон шуудангийн хаяг

  • Холбогдох утасны дугаар

  • Гарын үсэг

Хүсэлтийг дараах хаягаар илгээнэ:
Цахим шуудан: sonsgol@parliament.mn
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1,
УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар
Лавлах утас: 51-261240

Анхааруулга: Танхимын суудлын багтаамжаас шалтгаалан оролцогчийн тоо хязгаартай тул бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.

Нэвтрэх журам: Оролцогч нь иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia аппликейшн дэх цахим үнэмлэхтэй, мөн албаны эсвэл үндэсний хувцастай байх шаардлагатай.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам.долларт хүрчээ 13 цаг 40 мин Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж хүлээлгийн жагсаалтад байна 13 цаг 45 мин Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов 13 цаг 47 мин Төв Азид аялал жуулчлал түүхэн өсөлттэй байна 13 цаг 49 мин Хөвсгөл аймаг аялал жуулчлалаас 1 тэрбум төгрөгийн орлого олжээ 13 цаг 51 мин Дэлхийн тэрбумтнуудын тоо 2919-д хүрч, Америк тив тэргүүлэв 13 цаг 52 мин Будапештэд болсон Сантагийн гүйлтэд 4500 хүн оролцов 14 цаг 36 мин 2026 оны ДАШТ-ийн финал Нью-Жерсигийн “Метлайф” цэнгэлдэхэд болно 14 цаг 38 мин Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв 14 цаг 39 мин Монгол Улс COP17-оор хөрөнгө оруулалт татах гурван гол чиглэлээ тодорхойлов 14 цаг 44 мин Ажил хэргийн 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар авах боломж нээгдлээ 14 цаг 45 мин Нийслэлийн 182 сургуульд өргөн цар хүрээтэй ариутгал эхэллээ 14 цаг 46 мин О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ 14 цаг 48 мин Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашиглалтад орно 14 цаг 49 мин Холбооны хяналтын бүтцийг шинэчилж, бүсийн ахлах байцаагчдыг томиллоо 14 цаг 50 мин 11-11 Төв гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээлээ 16 цаг 12 мин “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа 16 цаг 18 мин “Авто зам-2025” эрдэм шинжилгээний хурлаар чанарын хяналтын асуудлыг хэлэлцэв 16 цаг 21 мин Шадар сайд Х.Ганхуяг ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав 16 цаг 22 мин АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байна 16 цаг 24 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш...
Top