Дэлхий

Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна
Афганистаны зүүн хэсгийн Нангарар болон Кунар мужийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
7 цаг 35 мин

Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
11 цаг 21 мин

Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ
Галт уул, халуун рашаан, ер бусын үзэсгэлэнт байгалиараа алдартай Скандинавын Исланд орон Дэлхийн энх тайвны индексээр дэлхийн хамгийн тайван улсаар дахин шалгарчээ.
Өчигдөр 18 цаг 20 мин

Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа
Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гаргийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ.
Өчигдөр 15 цаг 09 мин

Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, Европын улс орнууд Орос-Украины мөргөлдөөн дууссаны дараа Украинд цэрэг илгээх тодорхой төлөвлөгөө боловсруулж буйг мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ нь Украины аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болох юм. Уг мэдээллийг "Financial Times" наймдугаар сарын 31-нд нийтэлжээ.
Өчигдөр 13 цаг 07 мин

ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв
Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн гэж Израилын арми мэдэгджээ. Харин уг бүлэглэл одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Өчигдөр 12 цаг 58 мин

Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо
Афганистаны зүүн нутагт ням гаргийн орой 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт харьцангуй гүехэн буюу 8 км-ийн гүнд байжээ.
Өчигдөр 10 цаг 18 мин

В.Путин Армений Ерөнхий сайд болон БНХАУ-ын даргатай уулзжээ
"Манай төрийн тэргүүн БНХАУ-ын даргатай хамт суугаад маш идэвхтэй бөгөөд үр дүнтэй ярилцсан. Ерөнхийлөгчийн өөрийнх нь надад хэлснээр, манай талаас америкчуудтай тогтоосон хэлхээ холбооны тухайд тэд ярилцсан” гэж Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков мэдэгдэв.
Өчигдөр 09 цаг 33 мин

Ши Жиньпин, Н.Моди нар уулзав
Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орны удирдагчдын уулзалт Хятадын хойд нутгийн Тяньжин боомт хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө боллоо.
Өчигдөр 09 цаг 28 мин

АНУ, Өмнөд Солонгос хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадлаа
Өмнөд Солонгосын бараанд ногдуулах татварыг 25 хувиас 15 хувь болгон бууруулахаар АНУ-ын тал шийдвэрлэсний хариуд Өмнөд Солонгос 2028 оноос эхлэн 10 жилийн хугацаанд АНУ-аас жил бүр 3.3 сая тонн шингэрүүлсэн хийг нэмэлтээр худалдаж авах, Кореан Эйр компани Боингоос 103 нисэх онгоц худалдан авахаар тохиролцож, нийтдээ Америкийн эдийн засагт 350 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болов.
Өчигдөр 09 цаг 17 мин

Европын гурван улс Ираны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээх үйл явцыг эхлүүллээ
Их Британи, Франц, Герман улсууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээх үйл явцыг эхлүүлснээ мэдэгдэж, Тегераныг АНУ-тай цөмийн хэлэлцээрээ сэргээхийг шаардав.
2025-08-29

АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдийн оршин суух хугацааг богиносгохоор төлөвлөж байна
АНУ-ын эрх баригчид гадаадын оюутнууд, сэтгүүлчдийн оршин суух хугацааг хязгаарлах шинэ журам боловсруулж байгаа бөгөөд энэ нь хууль бус цагаачлалтай тэмцэх Трампын кампанит ажлын нэг хэсэг гэж үзэж байна.
2025-08-29

“Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаан ширүүсэв
Украины дронуудын халдлагаас үүдэн түр зогссон “Дружба” нефть дамжуулах хоолойн ажиллагаа сэргэсэн ч Унгар, Украин хоёрын дунд хурц маргаан үүсэв.
2025-08-29

Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 компанийн шинэ жагсаалтыг JD.com тэргүүлж, их наяд юанийн орлого давсан анхны хувийн компани болжээ.
2025-08-28

Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав
Энэтхэгийн Хималайн бүс нутагт орсон хүчтэй аадар борооны улмаас сүүлийн 24 цагийн дотор 36 хүн амь насаа алдаж, хөрш Пакистанд гурван гол үерлэх аюул нүүрлээд байна.
2025-08-28

НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ
НАТО-гийн бүх гишүүн орон энэ онд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэх төлөвтэй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагын дагуу ирэх 10 жилд таван хувьд хүргэхээр тохиролцлоо.
2025-08-28

Копенхаген АНУ-аас Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар нэхэв
Данийн Ерөнхий сайд Мете Фредериксен Гринландын асуудал бол Данийн дотоод хэрэг бөгөөд гаднын аливаа хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.
2025-08-28

Украины төлөөлөгчид Нью-Йоркт АНУ-ын талтай хэлэлцээ хийнэ
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Нью-Йоркт энэ сарын 29-нд АНУ-ын төлөөлөгчидтэй уулзах болсноо мэдэгдэж, Ольга Стефанишинаг АНУ-д суух Элчин сайдаар томиллоо.
2025-08-28

АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ
АНУ өнөөдрөөс Энэтхэгээс нийлүүлж буй зарим бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны түншүүддээ тавьсан хамгийн өндөр татвар бөгөөд гол шалтгаан нь Энэтхэгийн Оросын нефть худалдан авалтыг зогсоохгүй байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.
2025-08-27

"KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо.
“KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино албан ёсоор “Netflix” стриминг үйлчилгээний бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй кино болжээ.
2025-08-27