x

Ши Жиньпин, Н.Моди нар уулзав

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Тяньжин хотноо ням гаригт уулзаж, хоёр орон бол өрсөлдөгч биш харин түншүүд гэдэгтэй санал нэгджээ. 

Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орны удирдагчдын уулзалт Хятадын хойд нутгийн Тяньжин боомт хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө боллоо.

Ши Жиньпин Н.Модид хэлэхдээ, Хятад, Энэтхэг улсууд бие биеийнхээ хувьд аюул занал гэхээсээ илүү хөгжлийн боломж юм гээд, хоёр орон энэхүү үндсэн чиглэлийг баримтлах тусам хоёр талын харилцааны тодорхой асуудлууд шийдэгдэж, харилцаанд тогтвортой ахиц дэвшил гарна гэж хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад, Энэтхэг бол дэлхийн өмнөд бүсийн чухал гишүүд бөгөөд хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, сэргэн мандалтыг ахиулж, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах чухал үүрэг хариуцлага хүлээдгийг онцолсон байна.

Энэ онд Хятад, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин тэмдэглээд, хоёр орон харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, зохицуулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Өнгөрсөн онд Казань хотноо болсон Ши Жиньпин, Н.Моди нарын уулзалт амжилттай болсон нь Хятад, Энэтхэгийн харилцааг дахин сэргээх боломжийг олгосон хэдий ч хоёр тал Тяньжины уулзалтаас хойш харилцаагаа улам сайжруулахыг хичээх ёстой гэж БНХАУ-ын дарга нэмж хэллээ.

Ши Жиньпин стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа, солилцоогоо өргөжүүлэн, харилцан бие биенийхээ санаа зовниж буй асуудлыг зохицуулж, энх тайван, эв найрамдалтай байж, олон талт зохицуулалтыг эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалахыг хоёр талд уриалжээ. Мөн хоёр улс олон туйлт ертөнц, олон улсын харилцаанд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, Ази болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд зохих хувь нэмэр оруулах ёстойг тэмдэглэсэн байна. 

Үүний хариуд Н.Моди хэлэхдээ, өнгөрсөн онд Казань хотноо Ши Жиньпин даргатай уулзсанаас хойш хоёр талын эерэг харилцаа эргэн сэргэж, хилийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал хадгалагдаж, шууд нислэгүүд сэргэх гэж байгааг онцолжээ. Энэтхэг, Хятад хоёр бол өрсөлдөгч биш харин түншүүд бөгөөд хоёр орны зөвшилцөл нь тэдний санал зөрөлдөөнөөс хавьгүй илүү байгааг Н.Моди тэмдэглээд, Энэтхэг хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвөөс харж, хөгжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв.

Дэлхийн эдийн засагт асар их тодорхойгүй байгаа үүсээд буй нөхцөл байдалд Энэтхэг, Хятад хоёр дэлхийд чухал ач холбогдолтой эдийн засагтай орнуудын хувиар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь амин чухал юм гэж Н.Моди хэлжээ. Энэтхэг улс Хятадтай хилийн асуудлыг шударга, үндэслэлтэй, харилцан хүлээн зөвшөөрөхүйц байдлаар зохицуулахыг эрэлхийлэхэд бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хоёр улс стратегийн бие даасан байдал хийгээд бие даасан гадаад бодлогыг баримталдаг бөгөөд хоёр талын харилцаа нь ямар нэгэн гуравдагч талын нөлөөнд автдаггүйг Энэтхэгийн Ерөнхий сайд онцлоод, Энэтхэг, Хятадын хамтын ажиллагаа XXI зууныг жинхэнэ “Азийн зуун” болгоно хэмээн тэмдэглэн хэлжээ. 

Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов саяхан Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 4 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 5 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 13 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 35 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 11 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 16 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 21 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top