x

Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, Европын улс орнууд Орос-Украины мөргөлдөөн дууссаны дараа Украинд цэрэг илгээх тодорхой төлөвлөгөө боловсруулж буйг мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ нь Украины аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болох юм. Уг мэдээллийг "Financial Times" наймдугаар сарын 31-нд нийтэлжээ.

Фон дер Лейений хэлснээр, Франц, Их Британи тэргүүтэй “сайн дурынхны холбоо” гэх улс орнууд хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд нарын түвшинд уулзаж, олон улсын хамтарсан цэргийн хүч бүрдүүлэх асуудлыг хэлэлцэн “нэлээд тодорхой төлөвлөгөө” гаргасан байна.

Энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар есдүгээр сарын 4-нд Парист зохион байгуулах бөгөөд Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон Урсула фон дер Лейен нар оролцох аж. Уг мэдээллийг тус асуудалд ойр гурван дипломат эх сурвалжийн мэдэгдлээс иш татжээ.

Мөн Европын холбоо болон түүний түншүүдийн төлөвлөж буй цэргийн хүчинд АНУ дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон талаар Фон дер Лейен дурдсан байна.

Тодруулбал, хэдэн арван мянгад хүрэх энэ цэргийн хүчнийг Европын тал удирдаж, АНУ команд, хяналтын систем, тагнуул, тандалт зэрэгт дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Наймдугаар сарын 18-нд Цагаан ордонд болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын зарим удирдагчдын уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн гэж "Financial Times" мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 4 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 6 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 7 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 11 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 16 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 32 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 37 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 53 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 10 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 17 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 18 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 23 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 23 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 43 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top