x
Дэлхий
Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ
Нетаньяху, Кушнер нарын уулзалт 4 цаг үргэлжилсэн бөгөөд түүнд Кушнерээс гадна Газын зурваст энхийг тогтоох комиссын Дээд төлөөлөгч Николай Младенов, комиссын гишүүн, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр, Израилын талаас Дотоод аюулгүй байдлын “Шин-Бет” албаны захирал Дэвид Зини, Израилын армийн тагнуулын газрын дарга Шломи Биндер нар оролцжээ.
2026-08-18
Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна
Европын Холбооны “Сopernicus” гэдэг онцгой байдлын албанаас Бельги, Испани, Грек, Герман, Монтенегро, Албани, Франц, Италид дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчдөд хиймэл дагуулын гэрэл зургуудыг илгээн тусалж байна. Энэ онд Европ даяар ойн түймэр онцгой хүчтэй дэгдэж байгаа бөгөөд долоодугаар сарын эцэс гэхэд ердийнхөөс 2.5 дахин их хэмжээний талбайг хамраад байна.   
2026-08-18
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ
Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилт нь БНАСАУ-д “дайсагнасан дохио”-г өгч байгаа тул уг сургуулилтын цар хүрээг хумих үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд өгчээ.  
2026-08-17
Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ
Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг харвал, 7 дугаар сарын 11-нээс хойш зангуугаа хаян хүлээлтийн байдалд байсан 333 м урт, нефть тээвэрлэгч VLCC ангиллын хөлөг онгоцонд түүхий нефть ачиж эхэлжээ. Арал дээрх терминалуудаар дамжуулан Ираны нефтийн 90 хувийг экспортолдог байна.
2026-08-17
ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна
БНАКонго улсад эболагийн халдвар хурдтай тархаж, 30 минут тутамд нэг хүн нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Конго улсын хойд нутаг дахь эболад нэрвэгдсэн бүсүүдэд амьдарч буй 2.6 сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд ороод байна. 
2026-08-17
Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ
Кашива, Абико, Сакура зэрэг хотод нэг цагийн хугацаанд 100 мм-ээс давсан бороо орсон байна. Үер, хөрсний нуралтын улмаас Ичикава, Сакура, Ячиё хотод нийт найман хүн амь насаа алдсан байна. Гамшгийн үед Чиба болон хөрш Ибараки мужийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
2026-08-15
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд зах зээлийн багтаамж жилд дунджаар 20 орчим хувиар өссөөр иржээ. Энэ бол нарны хавтан, салхин сэнс, цэнэг хураагуур, цахилгаан автомашин, дулааны насос, электролизерийн зах зээл юм.  
2026-08-14
Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ
Японы төрийн далбаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн объект мөн. Далбааг олон нийтийн өмнө гэмтээх, салгах эсвэл гутаан доромжлох байдлаар таагүй мэдрэмж, дургүйцэл төрүүлэх үйлдэлд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох эсвэл 200,000 иен хүртэлх мөнгөн торгууль ногдуулна.
2026-08-14
Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ
Мөргөлдөөн Йемений хилээс давж, Саудын Арабын нутаг дэвсгэрт хүрчээ. Хуситууд тус улсын Жазан дахь газрын тосны байгууламжийг онилж, улмаар Саудын Арабын эсрэг далайн бүслэлт зарласан нь Улаан тэнгисээр дамжих газрын тос болон олон улсын худалдааны тээвэрт шинэ эрсдэл бий болгож байна.
2026-08-14
АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
АНУ-ын засгийн газрын зардал өсөж, орлого буурсны улмаас  долоодугаар сарын байдлаар холбооны төсвийн алдагдал 432 тэрбум ам.долларт хүрч, 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. 2025 оны долоодугаар сард 291 тэрбум ам.доллар байсан үеэс 48 хувиар нэмэгдсэн байна.
2026-08-13
ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ
Ирак улсад олборлолт хамгийн ихээр буюу хоногт 665 мянган баррелиар нэмэгдэж, 2 сая 621 мянган баррельд хүрчээ. Мөн Саудын Араб улсад олборлолт 590 мянган баррелиар өсөж, хоногт 7 сая 352 мянган баррельд, Кувейтэд 393 мянган баррелиар өсөж, 1 сая 845 мянган баррельд тус тус хүрсэн байна.
2026-08-13
Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ
Жү Рүнжи улсын үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах, татварын ба санхүүгийн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцсон юм. 1990-ээд оны эхээр инфляцийг тогтоон барих, эдийн засгийн хэт халалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байв.  
2026-08-13
Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ
Хэд хэдэн зам, тэдгээрийн дотор Кали-Буэнавентурагийн хонгил зам  хаагдсаны улмаас кофены экспортын хамгийн том боомт болох Буэнавентура-д хүрэх боломжгүй байна. Кофены экспорт үндсэндээ зогсоод байгаа бөгөөд замууд хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа ажээ.
2026-08-13
Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Японы засгийн газрын өрийн хэмжээ зургаадугаар сарын эцэст 1,346,683.3 тэрбум иенд хүрч, өмнөх улирлынхаас 2,840.7 тэрбум иенээр өсжээ. Тус улсын Сангийн яам "энэ өсөлт нь нийгмийн зардлын хэмжээ татварын орлогоос давсныг харуулж байна" гэж тайлбарлав.
2026-08-12
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ
БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч “Asiana Airlines” компанийн хувьцаа эзэмшигчид өрсөлдөгч болох Кореан Эйр компанитай нэгдэх саналыг дэмжсэнээр бараг зургаан жил үргэлжилсэн худалдан авах үйл явц дууслаа.
2026-08-12
Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ
Ливаны Хууль зүйн сайд Адель Нассар парламентын шийдвэрийг “түүхэн алхам” гэж нэрлэсэн бол Европын Холбооны зүгээс уг шийдвэрийг сайшааж, бүс нутгийн бусад улсад маш чухал үлгэр жишээ үзүүлж байна гэж мэдэгдлээ.  
2026-08-12
Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв
Уг пуужингийн нислэгийн өндөр нь 90 км байсан бөгөөд 690 км зайг туулсны дараа Япон тэнгис дэх Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.
2026-08-12
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ
Трампын засаг захиргаа дахин бүрдсэнээс хойших 18 сарын хугацаанд нийтдээ 175 мянга гаруй хүнд олгосон Америкийн визийг цуцалсан нь Жо Байден ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд цуцлагдсан визний тооноос даруй 4 дахин их байна.  
2026-08-11
Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ
Эбола вирусний халдвараар 1887 хүн нас барж, халдвар авсан хүмүүсийн тоо 4120-д хүрснийг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар албан ёсоор баталгаажуулан мэдээллээ.  Тавдугаар сарын 15-нд тус улсын зүүн нутагт халдвар дэгдсэн юм.  
2026-08-11
Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав
Маргааш буюу лхагва гаригт Испанид нар хиртэх гэж байгаатай холбогдуулан тус улсын Майорка арал дээр онц байдал зарлаж, цэргүүдийг тийш нь илгээжээ. Бүтэн хиртэлт Майорка арлаас гадна Валенсиа, Кастилиа, Галициа, Баск зэрэг бүс нутгуудад болно. 
2026-08-11
1 2 3 4 5 6 7
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 1 цаг 45 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 1 цаг 47 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 1 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2 цаг 48 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 2 цаг 58 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 3 цаг 14 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 4 цаг 14 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 4 цаг 44 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 5 цаг 15 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 5 цаг 30 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 7 цаг 6 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 7 цаг 17 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 7 цаг 22 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 7 цаг 27 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 7 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 7 цаг 35 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 8 цаг 41 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 8 цаг 59 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 9 цаг 24 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 9 цаг 41 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top