Дэлхий

Хятадад төрийн албыг хүнд сурталгүй, товч байдлаар ажиллуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ
БНХАУ-д лхагва гарагт мөрдөгдөж эхэлсэн шинэ журмын дагуу төрийн албан хаагчдын хурал, илтгэл, бичиг цаасны ажлыг эрс багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл баримтлан ажиллахаар болжээ.
2025-08-07

Трамп, Путин нар удахгүй уулзах төлөвтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “тун удахгүй” уулзах магадлалтай байгааг лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа, хоёр орны хоорондын асуудлаар “ихээхэн ахиц дэвшил” гарсныг онцолж, ОХУ-ын төрийн тэргүүн болон АНУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткофф нарын хийсэн яриа хэлэлцээг “маш сайн хэлэлцээ болсон” хэмээн үнэлсэн байна.
2025-08-07

Гэйтсийн сан эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд $2.5 тэрбумыг зарцуулна
Билл ба Мелинда Гэйтсийн сангаас 2030 он хүртэл эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаа, шинэ шийдэлд зориулан хоёр тэрбум таван зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
2025-08-07

Хирошимагийн цөмийн бөмбөгдөлтийн 80 жилийн ойд Япон улс дуугүй залбирлаа
Нэгдсэн Улсаас Хирошима хотод атомын бөмбөг хаясны 80 жилийн ой энэ долоо хоногийн лхагва гаригт тохиож, Японд дуугүй залбирал үйлдлээ.
2025-08-06

Францын баруун өмнөд хэсэгт гарсан томоохон түймэр 11 мянган га талбайг хамрав
Францын баруун өмнөд хэсэгт орших Корбьер нуруунд гарсан ойн түймэр хурдацтай тархаж, томоохон авто замыг хаалгаж, есөн хүнийг гэмтээжээ. Тэдгээрийн дотор долоон гал сөнөөгч, хоёр энгийн иргэн байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд, хүнд түлэгдсэн байдалтай байна гэж Од бүсийн удирдлагууд мэдээлжээ.
2025-08-06

Скандинавын орнууд Украины батлан хамгаалахад зориулж 500 сая доллар хандивлана
Швед, Норвег, Дани улсууд Украиныг АНУ-ын зэвсгээр хангах НАТО-гийн тэргүүлсэн санаачилгад нэгдэж, нийт 500 сая орчим ам.долларын санхүүжилт үзүүлэхээр болсноо мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү дэмжлэг нь Украиныг “Патриот” пуужин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах систем, танк эсэргүүцэх сум зэрэг стратегийн зэвсгээр хангахад чиглэж байгаа юм.
2025-08-06

Хятадад 14 настай охины хүчирхийллийн бичлэг олон нийтийн уур бухимдлыг дэгдээж, эсэргүүцлийн жагсаалд хүргэлээ
Өмнөд Хятадад болсон сургуулийн дээрэлхэлтийн хэрэгтэй холбоотой бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн бухимдлыг төрүүлэн Сычуань мужийн Жяньюү хотод хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. 14 настай охиныг бусад гурван охин зодож, албадан өвдөглүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа энэ хэрэг нийтэд ил болов.
2025-08-06

Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно
Европын холбооны жимсний дарс ба алкоголын ундаанд тогтоож байгаа Америкийн татвар хэрэгжиж эхэлсний дараа энэ салбарын франц экспорт дөрөвний нэгээр бууна. Экспортлогч нарын хохирол нь жилдээ €1 тэрбум хүрэх магадлалтай байгааг Bloomberg тооцон гаргажээ.
2025-08-05

Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав
Эмийн үйлдвэрлэлийн дани компани Novo Nordisk өмнөх долоо хоногт гуравны нэгээр хямдрав. Жилийн төлөвөө компани муутгаж, шинэ захиралтай болж байгаа нь компанийн хөрөнгөжилтийн $206 тэрбум хүртэл буулгажээ.
2025-08-05

Хуван тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ
Гданьскийн районд нууц нуувчийг олоод малтлага хийж эхэлжээ. Тэндээс 1945 онд алга болсон цуутай Хуван тасалгааг олох магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.
2025-08-05

Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал "Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно" гэв.
2025-08-05

Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
Ингэснээр орон даяар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1000 иен буюу 6.80 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
2025-08-05

Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ
Этиоп бол хөрсний элэгдэл, хур тунадасны жигд бус байдал, биологийн олон янз байдал алдагдах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч буй Африкийн орнуудын нэг юм.
2025-08-04

Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байна
Сургуулилалтад оролцож буй хөлөг онгоцуудад Хятадын пуужин устгагч онгоцууд болон Оросын шумбагч онгоц эсэргүүцэх том хөлөг онгоцууд багтаж байна. Сургуулилалтын эхний өдөр ОХУ-ын Алс Дорнодын Владивосток орчмын усан хилд харилцаа холбоог баталгаажуулжээ.
2025-08-04

ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ
ОПЕК+ бүлгийн бүрэлдэхүүнд ОПЕК-ийн бүх гишүүн орон, мөн Орос, Казахстан зэрэг ОПЕК-ийн гишүүн бус арван орон багтдаг. Тус хоёр байгууллагын үндсэн зорилго нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг зохицуулах, үнийг тогтворжуулах явдал юм.
2025-08-04

Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ
ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Камчатк дахь Крашенинников галт уул нэг шөнийн дотор зургаан км-ийн өндөрт үнс нурам цацжээ.
2025-08-04

Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын нэрлэснээр “маш сайхан билль” болох шинэ төсөв Конгрессоор дөнгөн данган батлагдлаа. Төлөөлөгчдийн танхимд 218 гишүүн дэмжиж, 214 гишүүн эсэргүүцсэн энэ төсөв нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч томоохон үр дагавартай гэж үзэж байна. Сенатад ч мөн саналууд тэнцэж, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс шийдвэрлэх санал өгсөн нь Цагаан ордонд ирээд байсан дарамтыг багасгав.
2025-07-08

Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Техас муж улсын Керр тойргийн цагдаагийн дарга Ларри Лита ням гаригийн орой сэтгүүлчдэд мэдээлснээр, тус тойрогт 68 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 28 нь хүүхдүүд аж. Өөр таван тойрогт 12 хүн амиа алджээ. Мөн 31 хүн, 10 хүүхэд сураггүй болсонд тооцогдож байна.
2025-07-07

Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар тархаж байна
Британийн эмч нарын мэдээлж буйгаар тус улсад коронавирусний өвчлөл нэмэгдэх хандлагатай болж, бүртгэгдэж буй тохиолдлын 30 гаруй хувийг Stratus хэмээн нэрлэгдээд байгаа шинэ хувилбар эзэлж эхэлсэн тухай The Independent сонин дамжуулжээ.
2025-07-07

Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дарсууд тавигдана
Дэлхийд алдартай Christie’s дуудлага худалдааны ордон долоодугаар сарын арван наймнаас хорин есний хооронд Гонконгт сүүлийн зуун жилд бүтээгдсэн хамгийн ховор дарсны цуглуулгыг арилжаална.
2025-07-07