x

Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Украины мөргөлдөөнийг зогсоох ямар ч энхийн төлөвлөгөөнд заавал багтах ёстой гурван зарчмыг нэрлэв. Түүний хэлснээр иргэдийн эсрэг дайралтыг нэн тэргүүнд зогсоохын зэрэгцээ Украины тусгаар тогтнолыг хадгалах, мөн төлөвлөгөө нь Орос, Украин хоёр талд аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Үүнээс гадна дахин байлдааны ажиллагаа эхлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь энхийн шийдлийн зайлшгүй хэсэг гэж тэр онцолжээ. “Зөвхөн зэвсэг мөнгө нэмж, хориг чангаруулах нь ялалтыг ойртуулахгүй. Энх тайвныг бодит ертөнцөд амьдардаг ухаалаг хүмүүс тогтоодог” гэж Вэнс Х сүлжээндээ бичсэн байна.

Axios порталыг ишлэн мэдээлснээр Москва, Вашингтон хоёр Украины асуудлаарх 28 заалт бүхий шинэ төлөвлөгөө хэлэлцэж байгаа бөгөөд үүнд Крым болон Оросын хяналтад орсон бусад нутаг дэвсгэрийг Москвагийн мэдлийнх гэж хүлээн зөвшөөрөх, Украины зэвсэгт хүчнийг 400 мянган хүн хүртэл бууруулах, Киев алсын тусгалын зэвсгээс татгалзах, НАТО-д элсэх хугацаагаа хэдэн жилээр хойшлуулах зэрэг нөхцөл багтсан байна. АНУ-ын Талархлын өдрийг буюу ирэх арваннэгдүгээр сарын 27-ныг Киев Вашингтоны саналыг хүлээн авах тохиромжтой өдөр хэмээн Дональд Трамп мэдэгджээ.

Украины асуудлаарх АНУ, Европын Холбооны төлөөлөгчдийн уулзалт таагүй уур амьсгалтай болсон талаар Financial Times мэдээлэв. Сонины эх сурвалжийн мэдээлснээр нэгэн өндөр албан тушаалтан уг уулзалтыг “бөөлжис цутгам” өнгө аяс давамгайлсан хэмээн тодорхойлжээ. АНУ-ын явган цэргийн армийн сайд Дэниел Дрисколл уулзалтад оролцогчдод Вашингтоны санал болгож буй төлөвлөгөөнд эргэлзэх зүйлгүй, одоохондоо хэлэлцээр хийх боломж байхгүй хэмээн мэдэгдсэн нь хэлэлцээг хурдан таагүй болгосон гэж зарим эх сурвалж хэлсэн байна. Түүнчлэн Украиныг дэмжихэд тодорхой хязгаар тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн нь маргаан дагуулжээ.

Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины талд шийдвэр гаргах хугацаа багасаж буйг сануулаад, энхийн хэлэлцээг үгүйсгэн дайн үргэлжлүүлэх нь “Украинд утгагүй бөгөөд аюултай сонголт” болохыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Financical times

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 9 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 1 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 4 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 9 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 27 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 34 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 36 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 36 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 38 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 44 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 53 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 5 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 52 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top