x

Америкийн нялуурлыг үл тоогч Либерман

Цаг үе нь хоцроогүй, одоо ч асуудал бугшсан хэвээрээ, эцэс төгсгөл нь харагдахгүй байгаа тул жил нэг сарын өмнө 2024.10.22-нд бичиж нийтэд хүргэж байснаа дахин толилуулъя. Монгол уншигчдад мэдлэг мэдээлэл болог ээ.

Израилийн Үндэсний дэд бүтцийн, Тээврийн, Гадаад хэргийн, Батлан хамгаалахын, Сангийн сайд асан (Засгийн газрын 5 яамыг толгойлжээ), урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерманы ярилцлагаас өмнөх нийтлэлд би эшлэсэн. “Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикалулс. Троцкийгоос авахуулаад Че Гевараг хүртлэх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар даа. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна” гээд Европыг маш гутрангиар хардагаа илэрхийлж, 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэж үздэгээ нуугаагүй. 

Тэр тухай дахин өгүүлэх нь өнөөгийн хэрэг явдлыг ойлгоход дөхөмтэй. Дөнгөж өчигдөр израилийн ТВ-ийн 9-р сувгаар ярьж байхыг нь бүтэн үзлээ. Энэ нийтлэлийг бичих санаа сэдэл төрүүллээ. АНУ-ыг стратегийн ойрын холбоотон гэж нэрлэх мөртлөө тэр нялуурал, үл бүтэх шаардлага нөхцлийг нь зад авч өглөө. Юм л бол битгий, бүү тэг, түрүүлж хөдлөж болохгүй, цаадуултайгаа зохци, дипломатын арга сүвэгчил гэж ятгадаг, тээг тавьдаг, тэгснээрээ Израильд ялагдал авчирдаг гэж шүүмжлэн ярьж байх юм.

 Холоос жишээ татжээ. 1973 оны дайн. Египет, Сири нь хил дээрээ цэрэг бөөгнүүлээд агаарын цэргийн хүчнээ илт бэхжүүлээд онгоцны тоогоо нэмээд байна, өрсөөд урьдчилсан цохилт өгье гэсэн нисэх хүчний командлагчаа Ерөнхий сайд хатагтай Голда Меир няцаасан байгаа юм. “Би түрүүлж байлдахгүй гээд АНУ-ын ТНБД Х.Киссенжерт ам гарчихсан тул азнаж бай” хэмээн учирлажээ. АНУ нь Арабын орнуудад хандаад битгий байлдаач гээд учирлаад байж гэнэ. Гэтэл Арабын орнууд түрүүлж халдаад Израилийг нуман тулгуурт оруулж байсан түүхийг Либерман өчигдөр дурдав.

Үүнээс хойш Израиль Улс АНУ-ын анхааруулга (арабуудад хайр зарласан нялуурал нь) сануулгыг хоёр ч удаа үл тоогоод цохилт өгчихсөн, одоо харж байгаа биз дээ, бидний зөв болсон гэж ярив. Тэр нь Ирак (1981 оны “Опера” операц), Сирийн (2007 оны “Жимсний цэцэрлэг” операц) цөмийн байгууламжийг АНУ хориглoсоор байхад нь зөрөөд өрссөн агаарын цохилт өгөөд жагсаалаас гаргачихсан, хэрэв тэгээгүй бол цөмийн зэвсэгтэй Ирак, Сири хоёр ёстой түйвээж өгөх байсан гэж Либерман яриад Ираны цөмийн байгууламж, цэрэг-стратегийн гол чухал бүх объектод бүр максимально (maximally) цохилт яаралтай өгөх хэрэгтэй, хойшлуулж болохгүй гэж эрх баригчиддаа уриалав.  

Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг. Үүнийгээ одоо болиод эцсийг нь үзсэн, дахиж хариу үзүүлэхгүй болтол нь максимально цохилт өгвөл таарна гэв.

Яг ийм maximally цохилтоор одоо ХАМАС, Хезболлаг нугаслах хэрэгтэй. Улс төрийн цэрэгжсэн тэр хоёр намын мөрийн хөтөлбөрт (Манифестэд нь Ислам Израилийг устгаагүй цагт Израиль оршсоор байна, үргэлжлэн оршсоор байх болно!) заасан, гишүүд нь тангараг өргөхдөө маани мэгзэм болгон уншдаг заалт болох Израиль Улсыг газрын хөрснөөс арчиж хаяна, жүүд хүн бүрийг алж устгана, Израилийг оршин тогтнуулахгүй гэдэг тэр заалтаасаа бүрэн татгалзтал нь энэ дайнаа үргэлжүүлнэ, цэрэгжсэн хоёр намын цэрэг-улс төрийн бүх удирдагчдыг нь зүйл дуусгах хэрэгтэй, сүүлчийн цэргийг нь дуустал байлдах хэрэгтэйхэмээн Зөвлөлт Молдавын иргэн, Кишиневийн ХААДС-ийн оюутан асан Эвик Львович Либерман заналтайя ярьж харагдав.

Жиргээнээс еврей хүний бичсэн ийм нэг пост олж аваад хөрвүүлж эшлэе. “Палестинчуудад хоёр сонголт байсан. Тэд мэдлэг боловсрол эзэмшиж, еврейчүүдтэй өрсөлдөж дээр нь гарах. Нобелийн шагналыг еврейчүүдийн урд гарч хүртэх. Тэдэнд бүх боломж нь байсан уу байсан. Гэвч тэд тархиа ажиллуулах биш, зэвсэггүй еврей хүмүүсийг алаад цогцсыг нь тойроод бүжиглэх сонголт л хийсэн” гэжээ.

ХАМАС нь эргэлтгүй шийдчихсэн фанат дайнчид гэж бодъё. Гэтэл Палестины Засаг захиргаа гэмгүй царайлаад түүнээс ч дутахгүй Жүүдийн Төрт-улсыг үзэн яддаг. Израилийн оршин тогтнохыг хүлээн зөвшөөрснөөсөө байнга ухарч буцдаг. Палестин хүүхэд залуусыг үзэн ядах үзлээр тархийг нь шувтан угаана. Израилийг дүрслээгүй газрын зураг өлгөөстэй танхимд багш нь сурагчиддаа терроризмын амиа золиослогчдыг алдаршуулсан хичээл заана. Сурах бичигт нь террорыг алдаршуулна. Сурагчид үзэн ядалтаар хүмүүжин хүн болно. Ингээд энх тайван тогтох итгэл алдагдана. Палестины эрх баригчид бүхэлдээ Израильтай явуулах эцэс төгсгөлгүй дайныхаа их бууны махан армийг ийнхүү бэлтгэнэ.  

Төгсгөлд нь ХАМАС-ын нэг толгойлогч Абу Марзуктайхийсэн ярилцлагаас эшлэе. “Та нар цэрэг зэвсгийнзориулалттай 500 км хонгил барьжээ. Харин яагаад Газынэнгийн иргэдэд зориулж бөмбөгнөөс хоргодох байр бариагүйюм бэ” гэхэд ингэж хариулжээ: –Бид энгийн иргэдэд санаатавих ёсгүй, бидэнд падгүй, НҮБ тэдэнд санаа тавиг!

Тэгвэл энэ зураг дээр Израилийн ТВ-ийн орос сувгаар ХАМАС-ын нэг дайчин ярьж байна. ХАМАС-ын стратеги бол амьд хүнээр бамбай хийх явдал. Ялыг нь Израильд тохохын тулд мянга мянган хүүхэд хэлмэгдчихсэн байх ньХАМАС-ын хүсэл. ХАМАС нь эмнэлэг сургуулийн дор гүн хонгил ухаж тэндээс пуужингаа харвадаг гэжээ.

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (149.88.98.187)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Wendy Taylor (92.119.17.130)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry, Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 47 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 47 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 48 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 50 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 52 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 8 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 10 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 11 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 18 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 20 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 48 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 цаг 48 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 2 цаг 50 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 23 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 23 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 24 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 25 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top