x

Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 800 хүүхэд шинэ зуун жилийн хөгжлийн бодлогоо өөрсдөө тодорхойлж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Тэд шинэ зуун жилд ёс зүйгээрээ манлайлсан, зөв чанартай хүн байх нь эн тэргүүний зорилт гэдгээ тодорхойлж, оролцоо сайтай, зөв зан чанартай, соёлтой, бусдыг хүндэлдэг, боловсрол, эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмждэг, хамгаалдаг, нийгмийн бүхий л салбарт хүүхдэд ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлэх чухал байгааг онцлов.

Хүүхдийн анхдагч нийгмийн орчин бол гэр бүл. Гэр бүлдээ хайрлагдсан, хамгаалагдсан хүүхэд хөгждөг. Иймд хүүхдэд амьдрах, хайрлуулах, хамгаалагдахад хамгийн ээлтэй орчин бүрдүүлэхээр Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ЗГ болон УИХ-аас санаачилан боловсруулж байна.

Хүүхдийн үндэсний чуулганаас хүүхдүүд өөрсдөө таван үндсэн чиглэлээр санал, шийдэл боловсрууллаа.

  1. Боловсрол: Тэгш хамруулсан, аюулгүй, хүчирхийлэлгүй сургалтын орчин
  2. Эрүүл мэнд: Хүүхэд бүрд хүртээмжтэй, хүртээмжийн ялгаа арилгасан үйлчилгээ
  3. Хөгжил ба оролцоо: Хүүхдийн дуу хоолой, манлайлал, шийдвэр гаргалтад оролцоог хангах
  4. Хамгаалал: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
  5. Гэр бүл ба нийгмийн орчин: Хүүхдэд ээлтэй орчин, тогтвортой гэр бүлийг дэмжих

Дээрх саналыг бодит ажил хэрэг болгосноор:

  • Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдэнэ.
  • Хүүхдийн оролцоо бодлого, шийдвэр гаргалтад бодитоор тусгагдана.
  • Хүүхдийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар сайжирна.
  • Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн үндэсний бодлогын уялдаа бий болно гэж дүгнэжээ.

Чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ зэрэг бүх байгууллага, албан хаагчид, идэвхтэй оролцсон хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов 1 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлцэв 1 цаг 25 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо 1 цаг 25 мин Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск нар уригджээ 1 цаг 27 мин Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 29 мин Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноцтой зөрчилд арга хэмжээ авч эхэллээ 1 цаг 31 мин Дорнодын Цагаан-Овоод өдөрт 1200 хүртэл мал төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нээв 1 цаг 33 мин Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав 1 цаг 33 мин Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав 1 цаг 34 мин Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй 2 цаг 55 мин ЧУБИ 3 цаг 9 мин Улаанбурхны тохиолдол 13,648 хүрч, 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 38 мин Увс аймагт гагнуурчны ангийнхны мэргэжлийн ур чадварын уралдаан боллоо 3 цаг 41 мин Нийслэлд боловсролын 139 төсөл хэрэгжиж, 12 сургууль, 24 цэцэрлэг баригдана 3 цаг 41 мин Филиппин “Digital Nomad Visa” нэвтрүүлж, зайны ажилчдад хаалгаа нээлээ 3 цаг 43 мин Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийг эхлүүлнэ 3 цаг 43 мин Эмээлт эко парк Монголын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах хүчин чадалтай болно 5 цаг 12 мин Мазаалай баавгайг таниулах хөтөлбөрт 10 мянган суралцагч хамрагдлаа 5 цаг 13 мин Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив 5 цаг 14 мин Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ 5 цаг 15 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш...
Top