x

Баруун бүсийн улаанбуудай, тэжээл импортыг татвараас чөлөөлөх төсөл өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх шаардлага нэмэгдсээр ирсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл, хүндрэлүүд гарч буй тул 2014-2025 онд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх талаар нийт найман удаа хууль баталж, цаг үеийн шинжтэй зохицуулалтыг хийж ирсэн байна.

Улсын Их Хурлын 2025 оны 60 дугаар тогтоолд баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, “Атар-4” аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон. Тухайн бүс нутагт үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах, шаардлагатай бүтээгдэхүүнийг хилээр татан оруулж, үнийн болон хангамжийн тогтвортой байдлыг бий болгохыг тус тогтоолд заасан.

2025 оны байгаль, цаг уурын нөхцөл байдал баруун бүсэд хүндрэлтэй байж, хур тунадас багассан, гантай байсны улмаас хадлан, өвс, тэжээлийн гарц буурч, улаанбуудайн тариалалт, ургац өмнөх жилүүдээс багасах төлөв ажиглагдаад байна. Үүний улмаас тухайн бүс нутагт улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээлийн нийлүүлэлт доголдох эрсдэл үүсжээ.

Иймд тогтоолын төслийг Улсын Их Хурал баталснаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлтийг импортлох боломжийг бүрдүүлж, гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хэрэгжих юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 27 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 36 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 45 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 51 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 9 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 29 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 40 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 45 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 5 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 52 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 36 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 44 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 57 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top