x

Оюунтнууд хэмээх баастай бурхад

1988 онд хэвлэгдсэн Пол Жонсоны Оюунтнууд онцгой ном. Ийм төрлийн бүтээл тун ховор. Төстэй цөөн хэдээс дурдвал: Жюльен Бендагийн The Betrayal of the Intellectuals (1927), Жон Кэрийн The Intellectuals and the Masses (1990), Томас Совеллын Intellectuals and Society (2010), мөн Жэймс Х. Биллингтоны Fire in the Minds of Men: Origins of the Revolutionary Faith (1980) байна. Дэлхий мэдэхгүй ч Б.Одгэрэлийн орчуулсан Оросын тэрс үзэлтэн Эдвард Лемоновын Бадрангуй суутнууд-тай зүйрлэж болно. Үүнийг оруулаад ч оюунлаг анги, түүний гарал үүсэл, нөлөө зэргийг судалсан ном маш цөөн. Энэ чиглэлд сүүлийн жилүүдэд бага зэрэг салхи орж байгаа ч, оюунлаг хүмүүсийг судлах “цээр” хэвээр. Тэднийг бид “сартваахь” хэмээн оройдоо залдаг билээ. Гэвч тэд бол баастай бурхад.

Пол Жонсон “Энэхүү номоор хүн төрөлхтөнд ажил хэргээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн зарим нэг суут сэтгэгчдийн ёс суртахуун ба үнэлгээний чадамжинд дүн шинжилгээ хийсэн бөлгөө” гэж номоо эхлүүлсэн бөгөөд зорилгоосоо хазайгаагүй. Жан-Жак Руссо, Перси Биши Шэлли, Карл Маркс, Хэнрик Ибсэн, Лев Толстой, Эрнэст Хэминвэй, Бэртолт Брэхт, Бэртран Рассэл, Жан Пол Сартр, Эдмүнд Вилсон, Виктор Голланц, Лиллиан Хэллман нарыг хүн талаас нь гарган харуулжээ.

Эдний дийлэнх нь зүүний үзэл баримтлалд гэгээнтэн мэт шүтэгддэг. “Оюунлаг хүн” гэдэг ойлголт нь анхнаасаа “гагцхүү нарыг хэвээр” агуулгатай байжээ. Хэрэвзээ оюунлаг хүмүүс орчлонгийн жам ёсыг хамгаалбал нийгэм гэж байгаад ч хэрэггүй билээ. Тэд өөрсдийгөө нийгмийн их өөрчлөлтийн “тархи” гэж үздэг. 

 

Улс төрийн коммунизм ялагдсан ч, соёл, үзэл санааны хувьд зүүн үзэл санаа оюуны дайнд ялсан гэж хэлж болно. Барууны буюу консерватив оюунлагууд бараг мартагдсан, харин баруун жигүүрийн зарим туйлширсан үзэлтнүүд (расизм, фашизмийг зөвтгөгчид) хожим зүүн талын онолуудад шингэж, “ариуссан” юм.

Гэхдээ “оюунтнууд” ба “зүүний үзэл” хоёрыг шууд нэг саван чихэж болохгүй. Орчин үеийн оюунтан зүүний үзэлтэй ч нацист Хайдэггэрийн үзэл санааг хүндэтгэдэг байх нь захын явдал. Оюунтнууд эрх мэдэл, нарциссист мөрөөдөл хоёртоо л хөтлөгддөг юм. Хэрэв Герман Дэлхийн II дайнд ялсан бол Жан-Поль Сартр нарын олон хүн ари цустны дэг журмыг бахархан дагах байсан гэж бодогддог. Үнэндээ Сартрын хувьд нацистуудад эзлэгдсэн Парис “амар амгалан” байсан юм гэдэг.

Жонсон ил тод хэлээгүй ч, оюунтнуудын сэтгэлийн гүнд оршдог эмгэгийг “мэдэрсэн” байдаг. Зарим нь бүр гүнзгий ялзралд автсан, социопати ба ноёрхох хүслээ үзэл суртлаар өнгөлөн далдалдаг явжээ.

Хатуухан хэлж байж магадгүй, оюунтнууд маань хуурамч дүр, аврагчийн царай, цэцэн үгээр ойр дотныхоо хүмүүсийг, хамт олноо, бүр эхнэр хүүхдүүдээ ч үл хайхран, харгислаж байсан нь үнэхээр жихүүдэс хүргэдэг.

Мэдээж, бүгдээрээ муу биш. Карл Маркс, Руссо хоёр хамгийн туйлширсан, харин Бэртран Рассэл хүлцэнгүй, бараг ариун хүн мэт уншигдана. Энэ ном “захын хүний ёс суртахуун өөрсдийгөө “оюуны элит” хэмээгчдийнхээс хавьгүй дээр” байж болохыг харуулснаараа гайхамшигтай билээ.

Зарим хүн “Муу хүн байсан нь хэнд хамаатай юм. Бичсэн туурвисан нь чухал” гэж мэднэ. Тийм байж болох ч оюунтнууд маань бодит баримт бус, “ёс суртахуун номлодог” хүмүүс гэдгийг санаарай. Таны компьютерийг засаж байгаа хүн психопат байлаа гээд таныг хуурч мэхлээгүй л бол хэнд хамаатай юм бэ. Харин ёс суртахуун номлогч ба психопат хоёрыг салгаж үзэхийн аргагүй. Тийм хүнээс улс төрийн “зөв” философи гарахгүй. Хүмүүсийг “малаас арай дээр” гэж үздэг хүн хэзээ нэгэн цагт тэр сэтгэлгээгээрээ нийгмийг зохиомлоор “зохицуулах” гэж оролдоно.

Нэмж хэлэхэд, эдгээр “оюунтнууд”-ын олонх нь “хуулбарлагч”, “баримтыг гуйвуулагч” байсан. Жишээ нь Маркс, Энгельс капитализм ажилчин ангийг ядууруулж байна гэдгээ батлахын тулд зориуд буруу, хуучирсан статистик ашиглаж байв. Шинжлэх ухааны марксизмын энэ бол өршөөгөөд өнгөрөөх жижиг алдаа огт биш. Капитализмын шидээр хөдөлмөрийн нөхцөл байнга сайжирч ирсэн энгийн үнэнийг нотлоход л “зайлшгүй хувьсгал”-ын онол нь шууд нуран унана. Тэд үүнийг мэдсээр, харсаар атлаа худлаа ярьсан.

Оюунтнууд эмэгтэйчүүдийг дорд үзэх нийтлэг хандлагатай. Номд багтсан оюунтнуудын ихэнх нь эрчүүд бөгөөд эмэгтэйчүүдийг хуурч, дарамталж, хүүхэдтэй болгоод орхидог хаясан ажээ. Жишээ нь, боловсролын онолын “эцэг” гэгддэг Руссо өөрийн хүүхдүүдээ өнчингийн асрамжид хаясан. Тийм атал өөрийгөө “хүн төрөлхтний найз”, “ёс суртахууны шинэ номлогч” хэмээн тунхаглаж, нийгмийг “инженерчлэх” ёстой гэдэгт гүн бат итгэсэн оюунтан.

Эцэст нь, номд давтагддаг нэг сэдэв бол “апокалиптик мөрөөдөл, элитийн бардам зан, дунд анги ба энгийн ард түмнийг үл тэвчих зэвүүцэл”. Жишээ нь, Маркс өсвөр наснаасаа “ертөнцийн сүйрэл” гэх фанатик үзэлд автаж, улс төрийн онол нь үнэндээ тэр л эмгэгийнх нь рационал хувилбар байлаа. Насан туршдаа нэг ч үйлдвэрийн цехэд очиж үзээгүй цээжний бангаар бурсан онолч юм. Өнөөдөр ч байдал дээрдсэнгүй, баастай бурхад байрандаа, тодруулбал бидний толгой дээр...

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 58 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 1 цаг 0 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 1 цаг 1 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 1 цаг 8 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 1 цаг 10 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 38 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 38 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 38 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 40 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 3 цаг 13 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 3 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 14 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 3 цаг 14 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 18 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 36 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 36 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 50 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top