x

Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж

-Бид өнөөг хүртэл “Шинэ итгэл-Эрс шинэчлэл”-ийг л хүсэж хүлээгээ биз дээ-

    Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад, маш амаргүй нөхцөл байдалд дөрвөн сарыг үдэж байна. Томилогдонгуутаа бусдын огт төсөөлж байгаагүй зоримог алхмуудыг шинэЕрөнхий сайд, түүний танхимаас хэрэгжүүлж эхэлсэн. Улс орны эдийн засгийн уналт, доройтол, ард түмний зовлон зүдүүрт амьдралын гол шалтгааныг шинэ Ерөнхий сайд төрийн эрх баригчид, эрх баригч нам, төрийн албан тушаалтнууд, дарга ангийнхны дунд авлига зах замбараагүй цэцэглэж, улсын төсөв, ард түмнийхөрөнгө, хөгжлийн төлөөх сангуудаас эрх мэдэл, хуулиар хамгаалагдсан улс төр, бизнесийн бүлэглэлүүд тойм, баримжаагаа алдтал хулгай, дээрэм, луйвар хийж байгаатай холбоотой гэдгийг ил тод, шударгаар хэлж, зарлаад, хуулийн бус хувь хүний засаглалыг бий болгосон энэ бузар тогтолцоог устгана гэдгээ өөрийн үйл ажиллагааныхаа нэн тэргүүний гол зорилгоо болгож тунхагласан юм. Тэгээд ч тэмцлээ шууд эхлүүлсэн. Юу, юуг ч туулж, юу, юутай ч тулгарч эхлэв дээ!

Эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүд хуйвалдаж, Үндсэн хууль зөрчин төрийн эргэлт хийж,түүнийг бүр огцруулаад амжсан. Гэвч засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн төрийн эсрэг энэ гэмт хэрэг,оролдлого талаар болсон. Байж ядтлаа уурласан, бухимдсан, бүтэлгүйтсэн, хонзогносон нөгөөдүүл “Хөөе, Занданшатар аа! Чи авлига, хулгайтай тэмцэнэ гэж ярихынхаа оронд засгийн газрынхаа бодлого, хөгжлийн төлөвлөлтөө яриач, танилцуулаач” гэж орилоод эхэлсэн дээ. 

Гэтэл яав? Г.Занданшатар энэ адармаатай нөхцөл дунд харин ч нэг жинхэнэ бодит тоо баримт, дүн шинжилгээ, судалгаанд тулгуурласан, олон нийтийн хүсэл, зориг дээр тулгуурласан, илүү шинжлэх ухаанчаар хандсан, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөгжлийн цогц, бодитой хөтөлбөр боловсруулж, ард түмэндээ танилцуулчихлаа. Түүнийг энэ 4-хөн сарын дотор ингээд хөгжлийн концевцоо боловсруулж, зэргэцүүлээд төсвөө хэлэлцүүлж яавч чадахгүй гэж хонзогногчид тооцоолж байсан байх. 

Тэд одоо үнэхээр цочирдож байна. Өнгөрсөн хугацаанд монголчуудад хэзээ ч биелээгүй, биелүүлээгүй гоё, гоё амлалт, ажиллагаа, алсын хараа номлож байсан этгээдүүдийн улайрсан, муйхар, илт мушигсан, муучилсан эсэргүүцлээс энэ нь харагдаж, мэдрэгдээд байна л даа. 

Л.Оюун-Эрдэнийн мөрөөдлийн жагсаалт, ард иргэдийнхээ тархийг угаасан зохион байгуулалттай пропагандаас нь шал өөр хөгжлийн жинхэнэ бодлого, чиглэлийг Г.Занданшатар ярьж,танилцуулсан.Үүнд яг үнэндээ гайхах юм алга. Эдийн засаг мэддэг хүн, мэргэжлийн эдийн засагч Ерөнхий сайдтай болсны анхны эерэг тал энэ хөтөлбөр, бодлого, чиглэлээс нь харагдаж, мэдрэгдэж байна шүү дээ.

Зандка сайд бодлогоо “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” гэж томьёолж. Яг одоо Монгол Улсад ЭРС ШИНЭЧЛЭЛ, монголчуудад ШИНЭ ИТГЭЛ юу юунаас ч илүү, ус, агаар мэт амин чухал хэрэгтэй байгаа биш гэж үү? Бид бүгдээрээ чухам үүнийг л хүсэж байгаа шүү дээ. Шударга ёс журам, хуулийн засаглал, үсрэнгүй хөгжил, өндөр цалин орлого, боловсрол, мэдлэг эзэмших боломж, эрүүл,аз жаргалтай, амар тайван, аюулгүй чанартай амьдралыг л бид хүсэж ирсэн бус уу? 

Тэгэхээр бид өөрсдөө эрс шинэчлэл хийхийн төлөө, цоо шинэ итгэлээр нийтээрээ, нийгмээрээ Зандкагийн Засгийн газрыг дэмжиж, зүтгэх ч ёстой юм. Бид итгэхгүй, дэмжихгүй, зүтгэхгүй аваас ямар үр дүн гарах юм бэ? Ямар үр дүнг хүлээх юм бэ? Тодорхой шүү дээ. Бид бахь байдгаараа хамаг зовлонгоо үүрээд байсан байрандаа баас, шээс толгой дээрээ асгуулсаар ирсэн шигээ байж л байна.

Аливааг огт хийж үзэлгүйгээр, оролдоо ч үгүй байж энэ хэзээ ч бүтэхгүй гэж хэлж болохгүйтэй адил энэ хөтөлбөр, бодлого урьд, урьдын Засгийн газруудынх шиг худлаа болно гэж дүгнэж, хэлж байвал бид ёстой мунхаг, мулгуу ард түмэн мөн болно. Тийм биз!

Шууд нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаараа бүхэнд хандаж, үйл явдлыг бодож, тунгаан эрэгцүүлэхээсээ илүү сэтгэл хөдлөлөөрөө төсөөлж, бодитой дүгнэлт хийхийн оронд шүүмжилж, шүүж, харааж, буруутган, харлуулж байж сая мэдрэлээ тайвшруулдаг тийм нэг эмгэг бидэнд нийтлэг байдаг нь анзаарагддаг. Буурь, суурь, хүлээцтэй хандлага яг одоо бидэнд үнэхээр үгүйлэгдэж байна. Тэгээд япон, солонгос, хятадууд шиг хөгжлийн төлөөх хичээл зүтгэл, чин эрмэлзэл, хөдөлмөр, итгэл үнэмшил, зориг, тэмцэл, үндэстний нэг тийм бахархал бас бидэнд үгүйлэгдэж байна. Эв нэгдэл бас үгүйлэгдэж байна.

Өнөөдрийн шинэ Засгийн газар за, бараг бидний сүүлчийн итгэл, найдвар гэж хэлж болно. Цаашаа бол миний ч, чиний ч, таны ч тэвчээр шавхагдаж, дуусаж байгаа нь үнэн. Тэвчээр дууссан цагт яах вэ? Бид яах бол?

Гэхдээ би хувьдаа энэ Засгийн газрын эхний саруудын үйл ажиллагаанд үнэхээрийн сэтгэл хангалуун байна. Төрд нүүрлэсэн, бугласан авлига, хулгайг эхнээс нь илчилж, хэн ч хэзээ ч өөрсдөд нь хүрч чадахгүй гэж бодож, сагаж, даварч ирсэн эрх мэдэлтнүүдийн арьсыг хуулаад эхэллээ. Нийгмийн хог, новш, бузар булай хамгийн дээд давхарга, дарга ангид байна гэдгийг хэлж, дээрээсээ шүүрдэж цэвэрлэхгүйгээр Монгол урагшаа хөгжихгүй, бид хүссэн амьдралдаа хүрч чадахгүй гэдгийг Ерөнхий сайд маань тов тодорхой хэлж байгаа нь хүчтэй итгэлийг төрүүлж байна. Тэмцлээсээ няцахгүй, ухрахгүй гэдгээ бас итгэлтэйгээр хэлж байна. Эдийн засагт өсөлт гараад эхэлсэн байна. Хэмнэлт, дахин хэмнэлтийг эрхэмлэж эхэллээ. Монголын Засгийн газар түүхэндээ анх удаа 2.2 их наядыг төсвөөс танаж, хэмнэлт гаргаж чадлаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн огцом эргэлт гарч эхэллээ. Энэ салбарт гэхэд л 130 гаруй үйлдвэр шинээр бий болсон байх жишээтэй. Бизнес эрхлэгчдийг, баялаг бүтээгчдийг, хувийн хэвшлийг өмнөх засаг шиг хавчих биш дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа нь итгэл төрүүлж байна.

Данх гэгдэгч нөхөр ингэж хэлж байсан уу, хийж байсан уу, үгүй шүү дээ! Тэр би хэзээ ч дарга болохгүй, ордонд орохгүй гэж л амлаж байсан. Тэр тооцоо, судалгаа ч үгүй, зөвхөн өөрийн толгойдоо төсөөлж, мөрөөдсөн мөрөөдлөө л бидэнд хөгжлийнх бодлого гэж ярьсан, амлаж байсан. Өөрөөр тэр юу ч хийгээгүй, бүтээгээгүй, санаа алдсан, хулгай хийсэн. Энэ мэт бузар яаж үргэлжилснийг бүгд мэдэх хойно ингээд азнья.

Монгол Улс хөгжинө, шинэчлэгдэнэ, өөрчлөгдөнө гэж итгэж байгаа бол Г.Занданшатарын Засгийн газраас гаргасан ирэх 5 жилд хэрэгжүүлэн мөрдөх хөгжлийн үндсэн чиглэлтэй цогцоор нь танилцаж, уншиж судлаад үзэх ёстой юм билээ гэдгийг онцлон хэлье. Үнэхээр шал өөр, итгэл үнэмшил төрөхүйц бичиг, баримт болохыг мэдрэх болно оо. 

“Шинэ итгэл-Эрс шинэчлэл” хөгжлийн бодлого нь 8-н үндсэн чиглэлд тулгуурласан юм байна. Бүгдийг тоочих шаардлагагүй юм. Онцлоод өгүүлбэл Монголын төрийн бодлогод ямагт тээр дор эрэмбэлэгдэж ирсэн монгол хүний хөгжлийг Засгийн газар бодлогынхоо бүр анхдугаар чиглэл болгон эрэмбэлсэн байна билээ. Хүний хөгжил гэдэг бол маний ойлголтоор маш сайн боловсролтой, эрүүл чийрэг, амьдрах, ажиллах орчин гойд, цалин орлого ланжгар, сэтгэл амар амгалан, аз жаргалтай иргэдтэй болохыг хэлж байгаа хэрэг. Анзаарсан л даа, боловсролын чиглэлд (шинэ сургууль-108, цэцэрлэг-95, дотуур байрын хүрэлцээ г.м) 547.7 тэрбум, эрүүл мэндийн чиглэлд 809.3 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулах, юу юуг хийх нь тов тодорхой, хэнд ч ойлгогдохоор тусгасан байна билээ.

Энэ бодлого хэрэгжсэнээр иргэн бүр чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаг, цалинтай орлоготой дундаж давхаргын нийгэмд эзлэх хүрээ тэлсэн, монгол хүн аюулгүй, эв нэгдэлтэй хөгжих, амгалан тайван нийгмийг бий болгож, үндэсний үнэт зүйлс, соёл, хэл, түүхээ хамгаалах хөтөлбөрүүдтэй, амьдралын чанар нь эрс дээшилсэн, улсын эдийн засаг тогтвортой өссөн, үйлдвэрлэл, үйлдвэржих бодлого эрчтэй хэрэгжсэн, ногоон хөгжлийг эрхэмлэсэн, төр нь ил тод шударга, хариуцлагатай, авлигатай хатуу тэмцэж чаддаг, дэд бүтэц хот хөдөөгүй сайжирсан байх төлөвтэй харагдаж байх юм. Мэдээж энэ бүх үр дүн гарсан байх аваас ямар таатай байх билээ. Улс орнууд 25-30 жилд үсрэнгүй хөгжиж чадаад байхад монголчууд бид зориглон, хамтдаа зүтгэх аваас 5 жилийн дотор үсрэнгүй хөгжлийнхөө эхлэлийг ядаж баттай тавьж чаддаг юм байгаа биз дээ. Чухам ингэж чадна гэх ШИНЭ ИТГЭЛ төрүүлсэн, ЭРС ШИНЭЧЛЭЛ-ийн бодлоготой болжээ БИД.

Р.Даваадорж, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
  • BITCOIN RECOVERY (103.231.89.233)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • МСЭс болон луйварчдын орогнох сүүлчийн окоф (202.131.229.106)
    ха ха
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 20 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 20 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 21 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 27 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 28 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 30 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 31 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 41 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 48 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 49 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 52 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top