x

Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Д.Нархажидтай эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх жагсаалын үеэр ярилцлаа.

-Өнөөдрийн энэхүү жагсаал цуглаанд хэд орчим эмч, эмнэлгийн ажилчин нэгдсэн бэ?

-Одоогоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн зургаа орчим дүүргийн эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төвийн төлөөллүүд ирсэн байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид бид бүхэн өөрсдийн хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахын төлөө жагсаал цуглаан өрнүүлж байгаа. Уржигдар, шөнийн ээлжгүй байсан зарим эмнэлгийн эмч, ажилчид маань төв талбай дээр шөнөжин суулт хийсэн. Харин өнөөдөр бид шөнийн ээлжнээсээ буугаад л жагсаалд нэгдэхээр ирсэн юм. Бид шударга ёсыг л хүсэж байна. Эмч гэдэг мэргэжлийн үнэ цэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байхад яагаад манай улс ганцхан үнэгүйдүүлээд байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл бид бүхэн хуулийн хүрээнд байж болох бүхий л арга хэлбэрээр төр засагт шаардлага тавьсан. Харин бидний үгийг үл тоосон.

Та нарын цалинг нэмэгдүүлэх төсөв байхгүй, эсвэл нийгмийн даатгалын луйврын эзнийг олохоор нэмэх боломжтой гэдэг. Ер нь бол цалин нэмэх боломж маш бага шүү гэсэн сүрдүүлэг, анхааруулга маягийн тайлбар хийдэг боллоо. Тиймээс бид хугацаагүй ажил хаялт зарлахад бэлэн байна. Үүнийгээ ч албан ёсоор олон нийтэд мэдээлж байгаа.

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын ачаалал, цалин хоорондоо огт уялддаггүй гэдэг. Танай эмнэлгийн хувьд энэ асуудал ямар байна вэ?

-Манай эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн нэг сувилагч хамгийн багадаа гурван хүний ажил хийдэг. Тасралтгүй 24 цаг ажиллахдаа шөнө хагалгаанд орж, эрчимт эмчилгээ болон сэрээх өрөөгөө хариуцдаг. Гэтэл одоог хүртэл бид нэг хүний цалингаар энэ бүх ажлыг хийж байгаа. Заримдаа сувилагч хүрэлцэхгүй тохиолдолд эмч нар өөрсдөө бүх ажлаа хийдэг. Үнэндээ дэлхийн стандартад энэ бол хориотой үйлдэл. Харин манайд энгийн л үзэгдэл боллоо. Дахин хэлэхэд, бидний гар дээрээ авч байгаа хөлс зарим байгууллагын цэвэрлэгчийн цалингаас доогуур үнэлэгдэж байна шүү дээ. Үнэндээ гутарч байна.

Тиймээс бид цалингаа нэмүүлэхийн тулд шөнөжин суулт хийж ч үзлээ. Дуртайдаа бид ажил хаяна, эсвэл жагсаал цуглаан, суулт хийгээгүй. Аргаа барахдаа ажил хаях арга хэмжээнд хүртлээ шилжиж байна. Хамаг залуу насаа эрүүл мэндийн салбарт зориулчхаад өрнөөс өрний хооронд амьжиргаагаа залгуулна гэдэг бол эмгэнэл биз дээ.

-УИХ дээр нийгмийн даатгалын луйврын эзнийг олсны дараа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмнэ гэж ярьж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бид хулгай хийгээгүй шүү дээ. Даатгалын мөнгийг манай эмч, эмнэлгийн ажилчид хувааж идээгүй гэдгийг л баталгаатай хэлж чадна. Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдардаг. Ийм байхад яагаад биднийг ойлгохгүй байгаа юм бэ. Луйврын эзнийг хэзээ олох вэ. Тэр хүртэл бид хүлээх ёстой юу. Ямар ч утга алга. Хэрэв ийм байдлаар асуудлыг аргалах гэж оролдвол бид тэвчихгүй. Магадгүй өнөөдөр хэдхэн эмнэлгийн ажилчин жагсаж байгаа юм шиг харагдаж байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү. Анх багш нарын жагсаал ч яг ингэж эхэлж байсан. Хэдхэн хоногийн дотор боловсролын салбарын ажилчид ажил хаялтад нэгдсэн шүү. Тиймээс биднийг битгий дутуу үнэлээрэй.

Яг үнэндээ бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй. Угаасаа манай төсөв дэлхийн хэмжээний цалин хөлсийг дийлэхгүй. Ядахдаа бидэнд анхдагч хэрэгцээгээ бүрэн хангахуйц хэмжээний цалин хөлс олго л доо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 13 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 14 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 14 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 19 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 20 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 21 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 23 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 24 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 35 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 37 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 38 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 40 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 42 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 43 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 45 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 46 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 23 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 24 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 26 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top