x

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.

Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

800 гаруй ажилтан нь компанийхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг компанийн удирдлага танилцууллаа.

Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хугацааг дөрөв биш, 6-10 жил болговол аж ахуйн нэгжүүдэд улам их дэмжлэг болохыг  хэлж байлаа.

Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна.

Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Брэнд гутал” ХХК-д ажиллалаа

1993 онд байгуулагдсан тус компани 20 орчим ажилтантай. Жилд 15-20 нэр төрлийн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 11-15 мянган хос гутал үйлдвэрлэдэг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч, сувилагч нарт 100 хос арьсан углааш, зорилтот бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-150 хос, 2-5 настай, тархины саажилттай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандивладаг уламжлалтай юм.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг байх, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын гутлын импортын гаалийн татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид гэхэд л 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө, татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.

 Энэ жил аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрт манлайлан оролцож, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх зэргээр бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.

Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, 2,200 орчим ажлын байр шинээр гарна.

Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болох юм.

Хөтөлбөрийн дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 6 цаг 57 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 6 цаг 58 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 6 цаг 59 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 7 цаг 4 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 7 цаг 5 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 7 цаг 6 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 7 цаг 7 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 7 цаг 9 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 9 цаг 19 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 9 цаг 21 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 9 цаг 23 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 9 цаг 25 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 9 цаг 26 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 9 цаг 27 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 9 цаг 30 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 9 цаг 30 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 11 цаг 8 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 11 цаг 9 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 11 цаг 11 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 11 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top