Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар хүчтэй байр суурь илэрхийлсэн нь Бээжингийн ширүүн хариу үйлдлийг өдөөж, олон улсын хэвлэлийн анхаарлыг татаад байна гэж Хятадын Sohu мэдээлжээ.
Тэрбээр Хятад улс Тайваньд цэргийн хяналт тогтоох оролдлого хийсэн тохиолдолд Япон улс өөрийгөө хамгаалах хүчнээ дайчлахад бэлэн гэж мэдэгдсэн нь бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлыг улам хурцатгасан үйл явдал болсон гэж дүгнэжээ.
АНУ-ын зүгээс Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал бөгөөд аль нэг тал одоогийн улс төрийн нөхцөл байдлаа өөрчлөхийг эсэргүүцэж байгаа талаар онцолжээ.
Харин Такаичигийн мэдэгдлийн дараа Бээжин шуурхай хариу үзүүлсэн бөгөөд Хятадын радио-электрон тагнуулын хөлөг онгоц Японы хамгаалалтын өмнөд бүс болох Кагошимагийн эргээс ердөө 70 км-ийн зайд илэрсэн талаар эх сурвалцуудад мэдээлсэн байна.
Энэхүү үйл явдал нь Япон, Хятад хоёрын харилцаанд үл итгэлцлийн шинэ давалгааг бий болгож, бүс нутгийн аюулгүй байдлын орчинд нэмэлт түвэг учруулж байна.
Эх сурвалж: Новости России



