x

Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ

/Kazinform/ Өчигдөр буюу мягмар гаригт Ливан улсын парламентын гишүүд цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ялаар солих тухай хуулийн төслийг дэмжин саналаа өгснийг хүний эрхийг хамгаалах байгууллагууд “түүхэн шийдвэр” хэмээн үнэллээ.  

Уг хуулийг парламентын нийт 128 гишүүний олонх нь дэмжсэн бол шиит шашинтнуудын “Хэзболла” бүлэглэлийн фракц эсэргүүцсэн байна. Одоо уг хууль хэд хэдэн процедурыг дамжих бөгөөд эцэст нь Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун гарын үсгээ зурах ёстой.

Хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд Ливан улс цаазын ялыг халсан Ойрх Дорнодын анхны улс болох юм. Тус улсад 2004 оны нэгдүгээр сараас хойш 20 гаруй жилийн хугацаанд цаазын ялыг гүйцэтгээгүй ажээ. Гэхдээ хүн амины хэрэг, эх орноосоо урвах, тагнуул хийх, террорист халдлага үйлдэх, улс орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зэрэгт шүүхээс цаазын ялыг оноосоор байгаа юм.

Ливаны Хууль зүйн сайд Адель Нассар парламентын шийдвэрийг “түүхэн алхам” гэж нэрлэсэн бол Европын Холбооны зүгээс уг шийдвэрийг сайшааж, бүс нутгийн бусад улсад маш чухал үлгэр жишээ үзүүлж байна гэж мэдэгдлээ.  

Цаазын ялыг халах тухай энэхүү шийдвэрийг өргөн хүрээнд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж буй гаргасан байна. Зарим хэвлэлд бичсэнээр, террорист халдлагад өртөн амиа алдсан Ливаны цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 29 мин Бид бол монголоид хүмүүс 42 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 1 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 23 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 1 цаг 41 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 53 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 10 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 10 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 4 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 32 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 28 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top