x

Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална

/ANADOLU/ Оросын худалдааны хоригийн улмаас хохирол амсаж буй Арменийн эдийн засгийг дэмжихийн тулд тус улсаас нийлүүлж буй бараанд ногдуулдаг гаалийн татварыг түр хугацаанд цуцлахаар Европын Холбоо /ЕХ/ төлөвлөж байна.

Тус холбооны гишүүн улсууд Арменийн бараатай холбоотойгоор худалдааг либералчлах түр арга хэмжээ авахыг албан ёсоор дэмжсэнийг ЕХ-ы зөвлөл мэдэгджээ. Энэхүү арга хэмжээний дүнд Армениас ЕХ руу экспортолж буй барааны 80 орчим хувь худалдааны хязгаарлалтаас чөлөөлөгдөх юм. Тодруулбал, хөдөө аж ахуйн зарим төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хоёр жилийн хугацаанд зогсооно.

Харин Арменийн барааны импорт нь Европын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж эхлэх аваас холбооны зах зээлийг хамгаалах арга хэмжээг авах ажээ.

Европын парламентаар дэмжигдсэн энэхүү журмыг ЕХ-ы зөвлөл хүлээн авснаар хууль эрхзүйн үйл явц үндсэндээ дуусаж байна.

Уг журмыг ЕХ-ы албан ёсны товхимолд нийтэлсний дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, хоёр жилийн хугацаанд үйлчилнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 51 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 4 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 23 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 45 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 3 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 15 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 32 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 32 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 54 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 50 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top