x

“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ

/Yonhap/ БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч “Asiana Airlines” компанийн хувьцаа эзэмшигчид өрсөлдөгч болох Кореан Эйр компанитай нэгдэх саналыг дэмжсэнээр бараг зургаан жил үргэлжилсэн худалдан авах үйл явц дууслаа.

“Asiana” компани нэгдэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ихэнх нь төрийн далбааг тээгч компанитай гэрээ байгуулахыг дэмжсэн байна. Кореан Эйр компани “Asiana”-г 1.8 их наяд воноор худалдан авахаар төлөвлөж байгаагаа 2020 оны 11 дүгээр сард мэдэгдсэн нь дэлхийн 10 дахь том агаарын тээврийн компани болоход чиглэсэн алхам юм.

"Нэгдсэний дүнд бий болох энэхүү аварга том компани нь Өмнөд Солонгосын агаарын тээврийн салбарт бичигдэх шинэ түүхийн эхлэл байх болно" гэж “Asiana” компанийн гүйцэтгэх захирал Сон Бо-ёнг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв. Хоёр компани нислэгийн зайгаас хамаарсан урамшууллын хөтөлбөрүүдээ нэгтгэх бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ Шударга өрсөлдөөний комиссоос гарах шийдвэрийг хүлээж байгааг тэрбээр мөн хэллээ.

Хоёр компанийн удирдлага нэгдэх гэрээнд тавдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд “Korean Air” нэртэйгээр 12 дугаар сарын 17-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна. “Asiana Airlines” нэр цаашид дахин ашиглагдахгүй ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 1 цаг 19 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 32 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 51 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2 цаг 13 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 31 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 43 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 3 цаг 0 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 3 цаг 0 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 5 цаг 22 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 6 цаг 18 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top