x

Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Бээжин хотод болох цэргийн парад зэрэг үйл ажиллагаанд оролцохоор тусгай галт тэргээр даваа гарагт Умард Солонгосоос хөдөлсөн байна. Лхагва гарагт болох уг парад нь Дэлхийн II дайны төгсгөлд Хятадын арми Японыг ялсны 80 жилийн ойд зориулсан парад гэж Хятадын албаны хүмүүс мэдэгджээ.

Ким Жөн Уныг Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй болон эрх баригч Хөдөлмөрийн нам болон засгийн газрын бусад өндөр албан тушаалтнууд дагалдан явсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Ким Жөн Ун, Чой Сон Хуй болон бусад албаны хүмүүстэй галт тэрэгний бүхээгт ярилцаж байгаа нь гэрэл зургуудаас харагдана.

Ким Жөн Уны хувьд энэхүү айлчлал нь 2019 оны нэгдүгээр сараас хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм. Холбогдох албаныхан түүний айлчлалын маршрутыг хараахан зарлаагүй байгаа боловч тэрбээр Бээжинд ирснийхээ дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байна.

Ким Жөн Ун энэ удаагийн айлчлал нь Хятад улстай харилцах харилцаагаа сайжруулахад тус дөхөм болно гэж найдаж байгаа бололтой. Сүүлийн үед хоёр талын харилцаа хурцадсан гэдгийг зарим шинжээч хэлж байна.

Түүнчлэн Ким Жөн Ун бусад улс орны төрийн тэргүүн нарын хамт олон улсын тавцанд гарах гэж буй нь тун ховор тохиолдол юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг бусад удирдагчтай уулзах эсэх нь олны анхаарлыг татаж байна. 

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.113)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов саяхан Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 4 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 5 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 13 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 35 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 11 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 16 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 21 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top